Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Г.Батцэцэг

Монголын тамирчид нутгийнхаа дэвжээнд медалийн хур буулгав

Манай улс чөлөөт, сонгомол бөхийн дэлхийн чансааны оноо олгох “Улаанбаатар опен-2025” тэмцээнийг “БуянтУхаа” спорт цогцолборт өнгөрсөн сарын 29-нөөс энэ сарын 1-нд анх удаа зохион байгууллаа
2025-06-03

Модон барилдааны тамирчид Сахад бэлтгэлээ базааж эхлэв

Модон барилдааны тамирчид Сахад бэлтгэлээ базааж эхлэв
2025-05-31

Ш.Лхагваа мастеруудын наадамд дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо

Ш.Лхагваа мастеруудын наадамд дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2025-05-30

Б.Наранхишиг тивийн АВАРГААР ШАЛГАРЛАА

Йордан улсын Аман хотод зохион байгуулсан жиү жицүгийн Ази тивийн АШТ-д Монгол тамирчид хүч сорьж буй. Тэднээс эмэгтэйчүүдийн 21 хүртэлх насныхны ангилалд 57кг-ын жинд “Шинэсэгэ” ХХК, МУБИС-ийн “JUMP Mongolia” академийн тамирчин Б.Наранхишиг тивийн аварга боллоо. Тэрбээр өмнө нь АНЭУ-ын Абу Даби хотод энэ сарын 16-18-нд болсон “Их дуулга”-д аваргын төлөө ОХУ-ын тамирчин Анна Комоловаг буулган авч, алтан медаль хүртсэн юм.
2025-05-29

Б.ОДОНТУЯА: Хилийн дээс алхаж, үеийнхэнтэйгээ өрсөлдөж үзэх сэн гэж хүсдэг

Монголын ширээний теннисний ахмад тамирчин, спортын мастер Б.Одонтуяа энэ спортоор хүүхэд байхаасаа хичээллэж, амжилт гаргажээ. Аавыгаа дагаж гүйдэг байсан охины сэтгэлийг нэг л өдөр теннис өөртөө татаж, эргэж буцахааргүй хөл тавиулсан гэдэг. “Хөдөлмөр” нийгэмлэгт бэлтгэл хийж, спортын гараагаа эхлүүлсэн тэрбээр Украйн улсад сурахаар хилийн дээс алхсан цагаасаа орос оюутнуудтай теннис тоглож, ур чадвараа ахиулсан байна.
2025-05-28

“Улаанбаатар Амазонс”-ынхан дэлхийн цуврал тэмцээнээс хүрэл медаль гардав

“Улаанбаатар Амазонс”-ынхан дэлхийн цуврал тэмцээнээс хүрэл медаль гардав
2025-05-27

Б.БАТХИШИГ: Уулчин хүн айдсаа давж, оргил руу тэмүүлдэг

Барилгын зөвлөх инженер, Олон улсын хэмжээний мастер(ОУХМ) Б.Батхишиг дэлхийн дээвэр хэмээдэг далайн түвшнээс 8848 метрийн өндөрт орших Эверестэд эх орныхоо алтан соёмботТөрийн далбааг мандуулж, нэрийг нь цуурайтуулсан монгол уулчдын 16 дахь нь болов.
2025-05-26

Б.Буянхишиг Олон улсын шатрын холбооны мастер цол хүртэв

Б.Буянхишиг Олон улсын шатрын холбооны мастер цол хүртэв
2025-05-25

Байт харваачид Тайванийг зорилоо

Тайваньд дэлхийн мастеруудын наадам үргэлжилж байна. 2007 оноос оролцож эхэлсэн Монголын байт харваачид энэ удаа 27 тамирчин, таван дасгалжуулагч, багийн нэг эмч, албаны гурван хүн гээд өмнөхөөсөө өргөн бүрэлдэхүүнтэй зорив. Тэдний олонх нь үндэсний шигшээ багт байсан, Азийн болон ПанАмерикийн мастеруудын наадмаас иж бүрэн медальтай ирсэн шилдэг тамирчин. Байт харвааны тэмцээн энэ сарын 25-29-нд болно. Манайхан 30+, 40+, 50+, 60+,70+ насны ангилалд рекурв болон компаундын төрөлд цэц сорих юм.
2025-05-23

Ц.Отгондалай дэлхийн аваргаар гурав дахь удаагаа тодорлоо

Норвег улсын Драммен хотод үргэлжилж буй сонгодог хэвтээ шахалтын ДАШТ-д өрсөлдөж буй манай улсын тамирчдаас мастер1 ангилалд 93 кг-ын жинд Хөвсгөл аймгийн тамирчин, ОУХМ Ц.Отгондалай 205 кг-ыг шахаж, дэлхийн аваргаар гурав дахь удаагаа тодорлоо. Тэрбээр 2006 оноос хэвтээ шахалтын спортоор хичээллэж, дараа жилээс нь УАШТ-д тогтмол оролцдог болжээ. 2015 онд спортын мастер цолны болзол хангаж, олон улсын тэмцээнүүдэд оролцож, амжилтын гараагаа эхлүүлж байв. Филиппиний Манила хотод 2017 онд болсон Азийн АШТ-д 93 кг-ын жинд түрүүлж, тивийн аваргаар шалгарсан.
2025-05-22

Ч.БАТЧУЛУУН: Уралдах хүсэл минь намайг тэмцээний талбарт гаргадаг

Авто машин, мотоциклын уралдаан хамгийн олон үзэгчтэй. Тэд эр зоригийн энэ спортод хэн дүүлэн цойлж, амжилт гаргахыг сэтгэл догдлон хүлээдэг. Цээжинд уралддаг таван аваргыг ардаа орхиж, түрүүлэх тамирчныг дотроо битүүхэн харна. Уралдах оролцогчид жилээс жилд нэмэгдсэнээр “Мастер кросс”, “Авто ралли”, “Баха 150”, “Баха 250”, “Чингис мастер кросс” нэг бус хоёр өдөр үргэлжилдэг болов. Залуусын өрсөлдөөн ид өрнөж, ур чадвар, техникт дэвшил гарсан үед нэгэн тамирчин хүч түрэн, цахиур хагалж орж ирсэн нь 107 дугаартай Ч.Батчулуун байв.
2025-05-21

Монголын гурван уулчин Эверестийн оргилд амжилттай бараалхлаа

Уулын спортын тамирчин, ОУХМ А.Баттогтох, Б.Батхишиг, Ч.Ариунзул нар далайн түвшнээс 8848 метрийн өндөрт орших Эверестийн оргилд амжилттай бараалхжээ. Тэд өнгөрсөн долоо хоногт үндсэн авиралтаа эхлүүлж, тус оргилд мөрөө гаргасан Монголын 15, 16, 17 дахь уулчин боллоо.А.Баттогтох,Б.Батхишиг нарыг оргилд гарсны маргааш нь Ч.Ариунзул авирч, улсынхаа Төрийн далбааг тэдний адил мандуулсан юм.
2025-05-20

Г.ЦОЛМОНХҮҮ: Туухайт спортын клуб байгуулж, мэргэжлийн тамирчдыг багаас нь бэлтгэхийг хүсдэг

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Батлан хамгаалах политехник коллежийн цэргийн алба, Суртал хүмүүжлийн тасгийн дарга, хошууч, Монголын туухайт спортын тамирчин, ОУХМ Г.Цолмонхүү энэ спортоор хичээллэж, богино хугацаанд амжилт гаргаж байгаа. Тэрбээр өдгөө олон улс, тивийн тэмцээнд эх орон, байгууллагаа төлөөлж оролцдог шилдгүүдийн нэг болсон. Казахстаны Астана хотод 2022 онд зохион байгуулсан туухай өргөлтийн Азийн АШТ-ий сонирхогчийн ангилалд түрүүлсэн бол дараа жил нь мэргэжлийнхэд өрсөлдөж, хүрэл медаль хүртсэн юм.
2025-05-19

Л.Туруунаа ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Л.Туруунаа ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
2025-05-17

Боксчид тэмцээнээ үргэлжлүүлж байна

Боксчид тэмцээнээ үргэлжлүүлж байна
2025-05-16

Ц.Дашням чансааг тэргүүлж эхэллээ

Ц.Дашням чансааг тэргүүлж эхэллээ
2025-05-15

О.Есүгэн дээд амжилт тогтоожээ

Монголын буудлага спортын дасгалжуулагч, ОУХМ С.Адилбишийн нэрэмжит “Бидний бахархал” тэмцээн дөрвөн өдөр үргэлжилж, шилдгүүдээ тодруулав. Дээрх тэмцээнд хот, орон нутгийн 150 гаруй тамирчин онч сорьжээ.
2025-05-15

Б.Сэр-Од дахин нэг түүх бичих нь

Хөнгөн атлетикийн 20 дахь удаагийн ДАШТ Японд есдүгээр сарын 13-21-нийхоорондболно. Хоёр жил тутамд зохионбайгуулдагтус тэмцээнд манай улсын марафончдоос Гавьяат тамирчин Б.Сэр-Од хурд сорих эрхээ авчээ. Эрэгтэй тамирчид цагийн үзүүлэлт хоёр цаг зургаан минут 30 секунд, чансаагаараа эхний 100 байрт багтсан нь оролцох квоттой. Дэлхийн хөнгөн атлетикийн холбооноос ДАШТ-д оролцох тамирчдын нэрийг жагсаахад марафон гүйлтийн төрөлд тэрбээр 66-д бичигдсэнээр Токиог зорихоор боллоо.
2025-05-15

Ц.Жигжидсүрэн улсын хошой, Б.Гэрэлмаа зургаа дахь удаагаа аварга болов

Ц.Жигжидсүрэн улсын хошой, Б.Гэрэлмаа зургаа дахь удаагаа аварга болов
2025-05-14

Б.Мөнгөнзул тивийн тэмцээнийг тэргүүлж эхэллээ

АНЭУ-ын Аль-Айн хотод зохион байгуулсан шатрын насанд хүрэгчдийн Азийн АШТ-д 34 орны 262 тамирчин оюунаа сорьж байна. Эхний таван өргийн дараа Монголын эрэгтэй тамирчдаас олон улсын мастер Г.Амартүвшин 3.0 оноогоор 51, С.Ган-Эрдэнэ 2.5 оноогоор 78 дугаар байрт бичигдсэн. Эмэгтэйчүүдээс Б.Мөнгөнзул Узбекистаны Афруза Хамдамоваг хожиж, 4.5 оноотой тэргүүлж эхлэв.
2025-05-14