Монголын тулаанчид багийн дүнгээр тивийн тэмцээнд II байрт шалгарав
Улаанбаатар хотод болсон Олон улсын таеквондогийн 11 дэх удаагийнАзийн АШТ-д Монголын баг 32 орны 1283 тамирчинтай өрсөлдөж, ур чадвар, өндөр мэдрэмж, тэсвэр хатуужлын гайхамшгийг харууллаа. “Буянт-Ухаа” ордонд таван өдөр үргэлжилсэн тус тэмцээнд манайхаас хот, дүүрэг, орон нутгаас шалгарсан тамирчид өсвөр үе, залуучууд, насанд хүрэгч, мастер ангилалд тив, дэлхийн шилдгүүдтэй эн тэнцүүхэн тулалдав. Орон нутгаас Завхан аймгийн “Цэцэн шонхор” клубийнхэн Гавьяат дасгалжуулагч С.Будхүүгийн удирдлагад оролцож, есөн алт, тус бүр 11 мөнгө, хүрэл нийт 31 медаль хүртжээ.
2026-08-13
Монголын баг түүхэн амжилт гаргаж, хүрэл медальтай өндөрлүүллээ
Улаанбаатар хотод болсон Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнд Монгол, БНХАУ, БНСУ, Япон, Тайвань, Макао, Хонконгийн шигшээ баг оролцож, техник, тактик, ур чадвар, авьяасаа харууллаа.
2026-08-11
Эмэгтэйчүүд Бээжин, эрэгтэйчүүд Японд бэлтгэл базаахаар хилийн дээс алхлаа
Монголын сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэйчүүдийн шигшээ баг Японд ирэх сард эхлэх “АйчиНагоя 2026” Азийн наадамд оролцоно. Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг эл наадмын өмнө эмэгтэйчүүд БНХАУ болон эзэн орон, Шинэ Зеландын шигшээ багийнхантай нөхөрсөг тоглолт хийхээр Бээжин хотыг өчигдөр зорив.
2026-08-07
Б.Нарантуяа олон улсын тэмцээнээс мөнгөн медаль гарджээ
Малайзын Куала-Лумпур хотод болсон хэйбол биллиардын “Champion of champions” олон улсын тэмцээнд Монголын баг оролцож, 75 орны 128 тамирчинтай дөрвөн өдрийн турш өрсөлдөв. Эмэгтэйчүүдийн ангилалд дэлхийн чансааны VII байрт эрэмбэлэгдэж буй Азийн хошой аварга, дэлхийн хүрэл медальт, ОУХМ Б.Нарантуяа шигшээ 32-т Никарагуа улсын тоглогч Карен Гарсиаг, шөвгийн 16-д БНАСАУ-ын Сое Ханыг 6:1-ээр хожиж, тэмцээнээ үргэлжлүүллээ.
2026-08-04
Шилдэг бүжигчид манайхантай туршлага солилцоно
Мариус Балан болон түүний хамтран бүжиглэгч Христина Мошенска нар нь олон жилийн турш Дэлхийн бүжгийн спортын холбооны чансааг тэргүүлж байгаа. Тэд латин бүжгийн Европын аварга шалгаруулах болон олон улс, ДАШТ-д тогтмол оролцож, эхний гурван байр эзэлдэг шилдэг хос бүжигчин юм.
2026-07-30
Азийн наадамд өрсөлдөх Монголын шигшээ баг
Монголын гольфын холбооноос зохион байгуулсан “Mt.Bogd championship 2026” тэмцээнд шигшээ багийнхан өрсөлдөв. Эрэгтэйчүүдийн багаас Б.Мөнхбаатар, эмэгтэйчүүдээс Б.Янжинлхам тэргүүн байрт шалгарч, “Маунт Богд” клубийн албан ёсны тамирчин болох болзол ханган ирэх жил тус клубт үнэ төлбөргүй бэлтгэл сургуулилалт хийх боломжийн эзнээр тодорлоо.
2026-07-30
Сүхбаатар аймагт мастеруудын спортын X наадам үргэлжилж байна
Сүхбаатар аймагт мастеруудын биеийн тамир, спортын X наадам өчигдөр эхэлсэн. Тус наадмыг Аймгийн Засаг дарга болон Монголын мастеруудын биеийн тамир, спортын холбооны ерөнхийлөгчийн баталсан удирдамжийн дагуу зохион байгуулж буй. Наадмын бэлтгэл ажлыг хангах зорилгоор Аймгийн Засаг даргын орлог¬ чоор ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан ажиллажээ.
2026-07-29
Н.АЛТАНТУЛГА: Сур харваанд гэр бүлээрээ амжилт гаргана гэдэг ховор хувь тохиол
Сур харвааны төрлүүдээр бэлтгэл хийдэг залуусаас ур чадвар, авьяасаараа үндэсний спортод хүч түрэн орж ирсэн харваач бол Баян-өлгий аймгийн Алтай сумын уугуул, ‘’Өлгийн мэргэчүүд’’ багийн харваач Н.Алтантулга. Тэрбээр энэ жилийн наадмын буриад сурын харваанд 48 сумнаас 47 онож, гурав дахь удаагаа тэргүүлэн Хүүхэрэй мэргэн цол хүртсэн. Өмнө нь 2018 онд Үндэсний их баяр наадмын элхарваанд анх удаа түрүүлсэн бол дараа жил нь тэргүүн байрт шалгарч буриад сурын хошой мэргэн болсонюм. Урианхай, үндэсний сураар давхар хичээллэдэг тэрбээр 2022 оны баяраар цэц сорихдоо үндэсний сурын харваанд 40 сумнаас 36 онож, улсын онч харваач цол хүртэж байв.
2026-07-28
С.ТОГООХҮҮ: Харваач хүний зөв сонгосон нум, сум амжилтад хамгийн их нөлөөлдөг
Сур харваа нь олон жилийн түүхтэй, нүүдэлчин түмний оюун ухаан, тэвчээр хатуужил, соёлын нандин өвийг шингээсэн баяр наадмын тэмцээний гол төрлүүдийн нэг юм. Энэхүү спорт нь зөвхөн бай онох тухай бус, нарийн дэг жаяг, гүн ухаан, техник ур чадварыг хослуулдгаараа гайхалтай. Эзэн Богд Чингис хааны үеэс дэлхийн талыг эзлэхэд нөлөөлсөн морь, сур харваа нь өдгөө энх цагт Монгол түмний үндэсний спорт болон хөгжиж, олон орны үзэгчдийн сонирхлыг татсаар байна.
2026-07-24
М.Тэмүүлэн, Б.Болор-Эрдэнэ аваргын төлөө тоглох нь
“Буянт-Ухаа” спорт цогцолборт үргэлжилж буй ширээний теннисний дэлхийн чансаа тогтоох залуучууд, насанд хүрэгчдийн “World table tennis feeder Ulaanbaatar 2026” тэмцээнд манай улсын шигшээ багийнхан дэлхийн шилдэг тамирчидтай өрсөлдөж байна.
2026-07-23
Өсвөр үеийн тоглогчид дэлхий аварга болжээ
АНУ-ын Миннесота мужид зохион байгуулсан (USA cup) өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээнд Монголоос Азийн хөлбөмбөгийн холбооны албан ёсны зэрэгтэй ахлах дасгалжуулагч Б.Чин-Оргилын удирдлагад“ BCH lions” клубийн тоглогчид 12 хүртэлх насныхны ангилалд оролцжээ.
2026-07-23