
БНСУ-ын холимог тулааны “Black combat” холбооноос зохион байгуулсан “Хар цом-2026” тэмцээний хагас шигшээ тулаан өнгөрсөн амралтын өдөр боллоо. Монголын тамирчид тус улсын “Омега” багийг ялж, шигшээд тулалдахаар шалгарав. Манайхаас 57 кг-д Байлдааны самбогийн дэлхийн хошой аварга Г.Баяндүүрэн, Юүн Ху Ёонгийг гурван үе илүүрхэн ялалтын харьцааг 1:1 болгож тэнцүүлсэн. Түүний дараа 70 кг-д “MGL1”-ийн аварга П.Содномдорж Сун У Чаныг эхний үед хүнд цохилтоор буулган авч, оноог 2:1 болгож хожлоор үргэлжлүүлсэн юм.
Тэгвэл Э.Гантөмөр мөн жиндээ Пак О Жимийг илүүрхэн онооны харьцааг 2:2 болгов. Жиү жицүгийн дэлхийн хошой аварга Г.Гантулга Ким Дон Гютэй тулалдахдаа эхний үед боолтоор хожиж, оноог 3:3 болгон тэнцүүлэхэд хүнд жинд Э.Үнэнхүү Жунг Сэ Юуныг ялcнаар Монголын баг тэргүүлж эхэлсэн. Сүүлийн тулаанд манайхаас Ш.Бат-Итгэлт, “Омега” багаас Ким Дон Гю нар шигшээд шалгарах ялалтыг шийдэх байв. Энэ удаа Ш.Бат-Итгэлт өрсөлдөгчөө эхний үед хүнд цохилтоор буулган авснаар манайхан дараагийн шатанд тулалдахаар боллоо.