Сүхбаатар аймагт мастеруудын биеийн тамир, спортын X наадам өчигдөр эхэлсэн. Тус наадмыг Аймгийн Засаг дарга болон Монголын мастеруудын биеийн тамир, спортын холбооны ерөнхийлөгчийн баталсан удирдамжийн дагуу зохион байгуулж буй. Наадмын бэлтгэл ажлыг хангах зорилгоор Аймгийн Засаг даргын орлог¬ чоор ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан ажиллажээ.
Энэ сарын 31-нд өндөрлөх тус наадамд 17 аймаг, нийслэлийн есөн дүүргээс 2000 гаруй тамирчин, дасгалжуулагч, албаны төлөөлөгч оролцож, спортын 10 төрөлд хурд, хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдөж байна. Эл спортын наадам нь ахмад үеийнхний биеийн тамир, спортоор идэвхтэй хичээллэх хөдөлгөөнийг дэмжих, эрүүл амьдрах дадлыг түгээн дэлгэрүүлэх, нөхөрлөл, хамтын ажиллагааг бэхжүүлэх ач холбогдолтой юм.