Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Г.Батцэцэг

Мөсөнд авиралтын тамирчид УАШТ-ий салхийг хагална

Холбоодын нэгдсэн УАШТ-ий тэмцээн, уралдаан ирэх оны нэгдүгээр сарын 18-25 хүртэл үргэлжилнэ. Дөрвөн өөр газар зохион байгуулах тэмцээнд оролцох тамирчдын өрсөлдөөнийг үзэгчид харах мөч ойртжээ.Тэмцээний салхийг өвлийн спортын төрлүүдээс мөсөнд авиралтын тамирчид хурд, техникийн төрөлд хагалж, өсвөр нас 14-16, залуучууд 16- 18, насанд хүрэгчид, сонирхогчийн ангилалд өрсөлдөх нь. Маргааш нь (нэгдүгээр сарын 19- нд) спорт авиралтын тэмцээн “National park” хотхон, “Хурд” спорт зааланд хурд, техник, боулдерингийн төрлөөр эхэлнэ. Энэ удаа эрэгтэй, эмэгтэй тамирчдын авирах замын ангилал өөр байх аж. Тиймээс тэмцээний техник, боулдерингийн замыг урьдчилан харахгүйгээр зохион байгуулахаар болжээ.
2025-12-25

О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшжээ

Олон улсын жүдо бөхийн холбоо 2025 оны шилдгүүдийг тодруулах албан ёсны санал хураалтаа эхлүүлсэн. Ирэх оны нэгдүгээр сарын 15-ныг хүртэл үргэлжлэх олны санал хураалтаар нэр дэвшигчдийг “Оны шилдэг өсөж буй од”, “Оны шилдэг эмэгтэй жүдоч”, “Оны шилдэг эрэгтэй жүдоч”, “Оны шилдэг цэвэр ялалт”, “Дасгалжуулагчийн шилдэг амжилт”, “Шилдэг агшин”, “Энхтайвны төлөөх шилдэг төсөл”, “Жүдо бөхийн хүүхдийн шилдэг төсөл” гэсэн найман төрөлд шалгаруулах юм.
2025-12-24

Хүүхдээ харуулна гэж бодсон хүмүүсийн төлөвлөгөөг нураасан туйванч

Эрчүүд ч зориг гаргаж, тэр бүр хөл тавьдаггүй хүндийг өргөлтийн спортоор эмэгтэй хүн хижээл насандаа хичээллэнэ гэдэг гайхалтай. Маш их тэсвэр тэвчээр гаргаж, дэлхийн үзэгчдэд ур чадвараа харуулан, амжилтаа нэг бус удаа баталсан туйванч бол ОУХМ Ц.Оюунчимэг. Хүн хичээж чадвал хэдэн насандаа ч амжилт гаргаж болдгийг тэрбээр олон залууст болон үеийнхээ нөхдөд өөрийн биеэр үлгэрлэсэн.
2025-12-23

“Степпе Монстерс”-ынхан лигийн тоглолтыг тэргүүлжээ 

Монголын хоккейн холбооноос зохион байгуулж буй 20252026 оны лигийн аварга шалгаруулах тэмцээний III тойргийн тоглолт Дархан-Уул аймгийн Шарын гол сумын мөсөн талбайд боллоо. Дөрөв хоног үргэлжилсэн уг тоглолтод “Степпе Монстерс” багийнхан “Шарын гол”-ынхныг 6:2-оор хожиж, гурав дахь хожлоо авснаар нэг ч ялагдалгүй хошуучилж байна. Энэ удаа Орхон аймгийн “Хангарьд” багийнхан “Дархан”ынхныг тоглолтын үндсэн цагт 8:1-ээр буулган авч, мөн гурав дахь хожлоо өөрийнх болгов. Тэгвэл “Шарын гол”ынхон “ Хангарьд”-чуудтай мөсөн талбайд ана мана ширүүхэн өрсөлдсөний эцэст 7:6-аар илүүрхэж, хоёр дахь хожлоо авав. Дараагийн IV тойргийн тоглолт ирэх хоёрдугаар сарын 11-15нд Дархан-Уул аймгийн мөсөн талбайд үргэлжилнэ.
2025-12-22

О.ЗОЛБООХҮҮ: Сайн яваагаа Сутай хайрхан минь түшиж ивээсний ач гэж боддог

Монголын уулын спортынхноос О.Золбоохүү дэлхийн 8000-тай ноён 14 оргилын найм дахь нь болох Манаслуд (8163 метр) амжилттай бараалхсан гурав дахь уулчин. Тэрбээр эл оргилд өнгөрсөн есдүгээр сарын 25-нд амжилттай авирсан билээ. Үүнээс өмнө Гималайн нурууны хамгийн өндөр оргил далайн түвшнээс дээш 8848 метрт орших Эверестэд 2023 онд гарсан түүхтэй.
2025-12-19

Олимпын тосгонд тамирчдыг хүлээж авахад бэлэн болжээ

Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг, дэлхийн спортын ноён оргил болсон өвөл, зуны олимпын наадмыг Монгол Улсад шууд дамжуулах албан ёсны онцгой эрхийг NTV телевиз авсан. Дэлхийн шилдэг тамирчдын хурд, хүч, авхаалж самбаа, амжилт гаргах бахдам мөчийг үзэгчдэд дуу, дүрсний өндөр чанар, мэргэжлийн хөтлөгч, тайлбарлагчдын хамт хүргэхээр тэд бэлтгэлээ хангаж байна.
2025-12-18

Монголын баг Азийн залуучуудын V пара наадмаас иж бүрэн медальтай иржээ

АНЭУ-ын Дубай хотод зохион байгуулсан Азийн залуучуудын V пара наадамд манай улсын баг Монголын үндэсний паралимпын хорооны ерөнхийлөгч Ч.ЧимэдОтгоны удирдлагад 35 орны 1500 гаруй тамирчинтай спортын 11 төрөлд өрсөлдөв. Тэднээс багийн тугч, ОУХМ, залуучуудын дэлхийн аварга, үндэсний шигшээ багийн тамирчин Д.Жигмэд эрэгтэйчүүдийн 54 кг-ын жинд пара пауэрлифтингийн төрөлд, Г.Ган-Эрдэнэ бөөрөнцөг, зээрэнцэг шидэлтийн F40 ангилалд тэргүүлж, хошой алтан медалийн эзэд боллоо. Эмэгтэйчүүдээс Н.Амин-Эрдэнэ зээрэнцэг шидэлт, бөөрөнцөг түлхэлт (F37 ангилал)-ээр тус бүр мөнгөн медаль хүртсэн юм.
2025-12-17

Гоо сайханчаас тив, дэлхийн хошой аварга болсон бүсгүй

Монголын туухайт спортын холбоонд тив, дэлхийн хошой аварга С.Туяацэцэг хэмээх бүсгүй бий. Гоо сайханчаар ажиллаж байсан түүнийг салбарынхан нь төдийгүй ах дүүс, найз нөхөд, байнга үйлчлүүлдэг хү­ мүүс нь ч тамирчин болно гэж огт төсөөлөөгүй гэдэг. Энэ спортод хөл тавьсан түүх нь тун сонирхолтой. Ажилдаа анхаарал хандуулаад өдрийг завгүй өнгөрүүлдэг түүнд нөхөр нь энэ спорт­той нөхөрлөхийг санал болгожээ. Тухайн үед олны дунд хүнд төмөр өргөхөөр нуруу, бөөр өвдөж, биеийн өсөлт зогсдог гэсэн буруу ойлголт байсан тул хичээллэх хүсэл эхэндээ төрөөгүй аж. Тэрбээр ОХУ-ын Буриадын Улаан-Үд хотод болсон туухай өргөлтийн олон улсын тэмцээнийг нөхөр­тэйгөө хамт очиж үзсэнээр бодлоо өөр­ чилсөн байна.
2025-12-16

"Moon dance" хамтлагийнхан ДАШТ-ээс хошой хүрэл медаль хүртлээ

Дэлхийн бүжгийн холбооноос Австри улсын Винер Нойштадт хотод өнгөрсөн амралтын өдөр зохион байгуулсан стандарт бүжгийн ДАШТ-д Монголоос “Moon dance” 11, “Star” хамтлаг 13 дахь удаагаа улсаа төлөөлж оролцлоо.
2025-12-15

Т.Тулга шилдгийн шилдэг тамирчнаар шалгарч, шилжин явах цом гардлаа

МҮОХ-ноос спортын салбарын оны шилдгүү- дийг шалгаруулах “Бөртэ чоно” тэргүүн дээд шагнал гардуулах ёслолын ажиллагаа жил бүрийн арванхоёрдугаар сард болдог.
2025-12-12

Боксын тамирчид “Дэлхийн цом”-оос медаль хүртлээ

ОХУ-ын Ханты Мансийск хотод зохион байгуулдаг нефтьтэй орнуудын боксын “Дэлхийн цом”-ын уламжлалт тэмцээнд үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Отгонбаяр, А.Бат-Очир нарын удирдлагад Монголын тамирчид оролцож, хоёр нь аваргын төлөө шалгарчээ. 22 дахь удаагийн эл тэмцээнд эрэгтэйчүүдээс 60 кг-д ОУХМ Д.Ганболд шагналын салхи хагалж, мөнгөн медаль хүртэв. Түүний дараа 67 кг-д мөн алтан медалийн төлөө тулалдсан Т.Энхтөр дэд байрт шалгарав. Тэгвэл 71 кг-д Б.Мишээлт, 80 кг-д Ө.Төгөлдөр нар тэдний амжилтыг үргэлжлүүлж, хүрэл медаль хүртжээ. Тус тэмцээнд өрсөлдсөн тамирчдаас 2001 онд Ц.Пүрэвдорж эх орондоо хүрэл медальтай ирж байсан юм.
2025-12-12

Монгол тамирчдаас гурав нь Тайландын багт легионероор уралдах нь

Монголын дугуйчид олон улсын уралдааны тал­барт амжилтаа батлан харуулсаар байна. Үндэсний шигшээгээс гурван тамирчин ирэх онд Тайлан­дын “Roojay cycling” мэргэжлийн багийнхантай хурд сорих нь. Залуучуудын дэлхийн аварга, ОУХМ Б.Тэгшбаяр 2023 оноос хойш тэдэнтэй хамт уралдаж байгаа. Тэрбээр ирэх улиралд дөрөв дэх жилдээ гэрээгээ шинэчлэн үргэлжлүү­лэхээр болжээ.
2025-12-11

Э.Цэлмэг, Я.Батжаргал нар Азийн аварга боллоо

Туркийн Истанбул хотод үргэлжилж буй насанд хүрэгчдийн классик (сонгодог) пауэрлифтингийн Азийн АШТ-д манай улсын баг хүч сорьж байна. Тэднээс М1 ангиллын 105 кг-ын жинд Монголын пауэрлифтингийн холбооны шигшээ багын тамирчин ОУХМ Э.Цэлмэг штангтай суултад 272.5 кг-ыг өргөж, хэвтээ шахалтад 180 кг-ыг шахан алтан медаль хүртсэн бол газраас таталтынхад 295 кг-ыг татаж нийлбэр дүнгээр 747.5 кг-ыг өргөснөөр тивийн аварга боллоо. Түүний амжилтыг буухиалж, Ш.Сапар М1 ангиллын 120, Д.Ганбат М2 ангилалд мөн 120 кг-д нийлбэр дүнгээр хүрэл медаль хүртэв.
2025-12-10

Легионеруудаар хүч сэлбэсэн багууд ирэх тавдугаар сард аваргаа тодруулна

Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн 2025-2026 оны улирлын тоглолт “M bank arena”-д үргэлжилж байна. Дээд лигт оролцдог эмэгтэйчүүдийн баг эн тэнцүүхэн тэмцээн өрнүүлж буйг талбай дахь өрсөлдөөнөөс үзэгчид харж буй биз ээ. Тамирчин бүрийн авьяас, ур чадвар багаа хожилд хөтөлж, тэргүүлэх эсэх нь тактик, төлөвлөгөөнөөс нь анзаарагддаг. Тэд гадаад, дотоодын туршлагатай дасгалжуулагчдын удирдлагад бэлтгэлээ базааж, тоглох арга барилаа хэрхэн өөрчилж, ямар легионеруудаар хүчээ сэлбэснийг сонирхъё.Одоогийн байдлаар энэ улиралд гурваас оруулж буй дундаж тоогоороо “Этүгэн ирвэсүүд” багийнхан 10.3, “Улаанбаатар амазонс” 8.2, “Аравт” 7.0, “Юна Алтан-од” 5.9, “Пайрэст” 5.8, “Аэдо винкс”-ийн тоглогчид 4.8- аар хошуучилж эхэлсэн
2025-12-09

Б.Энх-Оргил Фабрико Андрадег ялж, дэлхийн аваргын бүсний эзэн болов

Монголын холимог тулаанчдаас “Physical Asia” шоунд улсаа төлөөлж оролцсон Б.Энх-Оргил Тайландын Бангкок хотод Бразилын тамирчин, “Wonder boy” хочтой Фабрико Андрадетай аваргын бүсний төлөө тулалдлаа. Азийн “One championship” холбооны чансаанд IV-т эрэмбэлэгддэг тэрбээр 66 кг-ын жинд тулааны дөрөвдүгээр үед боолтоор буулган авч, ялалт байгуулснаар 26 паундын жинтэй алтан бүс, 50 мянган ам.долларын эзэн болов. Хүнд тулааны дараа үзэгчидтэй “Үгээр хэлэхийн аргагүй байна. Маш их ядарлаа. Одоо харьж амармаар байна.
2025-12-08

М.БОРХҮҮ: Олон улсын тэмцээнд анх оролцохдоо өөрийгөө маш их голсон

Монголын гүйлтийн тэшүүрийн үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин М.Борхүү сүүлийн үед шорт трекийн төрөлд цахиур хагалж, олон улсын тэмцээнээс медаль хүртэх болсон. Тэрбээр Италийн Турин хотод болсон дэлхийн оюутны универсиад наадамд багийнхантайгаа амжилттай оролцсоныхоо дараа дасгалжуулагч Б.Бат-Оргилын удирдлагад өмнөд хөршийн Харбин хотод өнгөрсөн нэгдүгээр сард зохион байгуулсан Азийн өвлийн спортын IX наадамд өрсөлдөж, хувийн амжилтаа ахиулсан юм.
2025-12-05

Э.Эмүжин Азийн аваргаар тодров

Тайландын Бангкок хотод болсон өсвөр үеийнхний Азийн аварга шалгаруулах тэмцээнд 33 орны 697 тамирчин оюунаа сорьж, шилдгүүдээ тодрууллаа. Манай улсын ба­­­­гаас “Стей­ниц Монголын шатрын академи”-ийн дасгалжуулагч Г.Мөнхбаярын удирдлагад бэлтгэл хий­сэн нийслэлийн 31 дүгээр сургуулийн 11г ангийн сурагч Э.Эмүжин хожлыг ший­­­­дэх найм, ес дэх өрөгт гадаад чан­­сааны 2300 оноотой Энэтхэгийг тамирчдыг дараалан хожиж түрүүлэв. Тивийн аваргаар шалгарсан тэрбээр гаргасан амжилтаараа Олон улсын цолны нэг нормыг биелүүлжээ.
2025-12-04

Тивийн тэмцээнд түрүүлсэн тамирчинд 800 оноо олгоно

АНЭУ-д эхэлсэн сонирхогчдын боксын ДАШТ-д манай улсаас дас­­галжуулагч Х.Хайнарын удирдлагад зургаан тамирчин өрсөлдөхөөр Дубайд хөл тавьсан. Энэ сарын 13-нд өндөрлөх тус тэмцээнд эрэгтэй­­­чүү­­дээс 54 кг-д ОУХМ Г.Ган-Эрдэнэ, 57 кг-д Х.Энх-Амар, 60 кг-д Гавьяат тамирчин Э.Цэндбаатар, 63.5 кг-д спортын мастер А.Даваадалай, 67 кг-д А.Жандос, +98 кг-д Х.Бекнур нар рингэнд тулалдах нь.
2025-12-04

Спортын холбоод амжилт гаргасан тамирчдаа “Бөртэ чоно”-д сойж эхэллээ

Монголын спортын оны шилдгийг шалгаруулах “Бөртэ чоно-2025” тэргүүн дээд шагнал гардуулах 23 дахь удаагийн ёслолын ажиллагаа энэ сарын 10-нд “Чингис” зочид буудалд болох юм. Спортын сэтгүүлчдийн санал асуулгаар тодруулдаг уг наадмыг МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин агсан санаачилсан. 2002 онд анх зохион байгуулахад “Бөртэ чоно” цомыг чөлөөт бөхийн ДАШТ-ий хошой мөнгөн медальт, гавьяат тамирчин О.Пүрэвбаатар гардаж байв.
2025-12-04

Б.Ганхайч III, Б.Гончигсүрэн VII байрт эрэмбэлэгдэв

Олон улсын жүдо бөхийн холбоо АНЭУ-ын Абу Даби хотод зохион байгуулсан “Их дуулга” тэмцээний дараа тамирчдын чансааг шинэчлэн гаргаснаа албан ёсоор танилцууллаа.
2025-12-03