Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ж.Сувдмаа

УИХ-ын гишүүн Б.Түвшинг АН-ын бүлгийн даргаар сонголоо

УИХ дахь АН-ын бүлэг даваа гаргийн ээлжит хуралдаанаараа шинэ даргаа сонголоо. Бүлгийн даргад УИХ-ын гишүүн Б.Түвшин, Х.Тэмүүжин нар өрсөлдсөн бөгөөд санал хураалтад оролцсон 41 гишүүний 24 нь Б.Түвшинг дэмжсэнээр тэрбээр эл албан тушаалд сонгогдов
2026-10-13

Т.Шинэбаярыг албадан саатуулж шалгаж эхлэв

“Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн нууц орд харш, амралтын газрууд болон хотын төв дэх барилгууд” гэсэн тайлбар бүхий дүрс бичлэгийг Dens. mn сайт фэйсбүүк хуудсандаа нийтэлсэн нь олон нийтийн анхааралд өртсөн. Үүний дараа Ерөнхийлөгчийн Тамгын газар (ЕТГ)-ынхан Dens.mn-ийг хакердан уг бичлэгийг устгасан гэж тус сайтын эрхлэгч Т.Шинэбаяр мэдэгдэж, уг дүрс бичлэгийг дахин нийтэлснээ хэлсэн юм.
2026-10-12

Дуу чимээний дарангуйллыг хуулиар хязгаарлах уу 

Дэлхийн ихэнх оронд олон улсын эрүүл мэндийн болон судалгааны байгууллагуудаас тог тоосон хүлцэх хэмжээ, зөвлөмжийг үн дэс лэн бүх төрлийн тээврийн хэрэгслийн дуу чи мээг 70-80 децибел (дБ)-ээр хязгаарладаг аж. Энэ нь угаалгын машин ажиллуулахад гардагтай дүйцэ  хүйц хэмжээний чимээ гэнэ. Үүнээс илүү гарсан тохиолдолд хүний эрүүл мэнд, хүрээлэн буй ор чинд ноцтой хохирол учруулахуйц сөрөг нөлөөтэй гэж үздэг юм байна.
2026-10-02

Номхон далайн түүхэн дэх хамгийн хүчтэй шуурга тохиож байна 

Номхон далайн түүхэн дэх хамгийн хүчтэй хар шуурга Мексикийн өмнөд хилийн бүсийг нөмрөн аваад буй талаар цаг уурын олон улсын байгууллагууд мэдээлж байна. Поло нэртэй уг шуурга нь аюул эрсдэлийн ангиллаар V зэрэгт буюу нэн хүчтэй түвшинд багтах бөгөөд энэ нь анх үүссэнээсээ ердөө 24-36 цагийн дотор хор уршиг учруулж эхэлжээ. 
2026-09-28

Н.Энхбаярын “чиргүүл” Б.Тулга 

Нэр нөлөө бүхий хүмүүсээр “крандуулж” өндөр албан тушаал, эрх мэдэлд заларснаасаа болж хэн нэгний “халаасны хүн” хэмээн ил тод цоллуулдаг улс төрч манайд цөөнгүй. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Б.Тулга. 
2026-09-28

“Тэрбум мод” тэнгэрт үлдэх үү 

Дэлхийн хоёр тэрбум гаруй хүний өдөр тутмын ахуй амьжиргаа, амь нас, эрүүл мэн­дэд шууд заналхийлэл учруулж буй цөлжилт, шар шороон шуурганы аюулыг намжаах томоохон амлалтыг одоогоос таван жи­лийн өмнө НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76 дугаар чуулганы индрээс Монгол Улсын Ерөн­хийлөгч У.Хүрэлсүх дэвшүүлсэн нь есөн жилийн хугацаанд тэрбумаас давсан хэм­жээний мод тарих байв. Байгаль, цаг уурын гамшигт үзэгдлийн эсрэг дэлхий ний­тийн тэмцэлд үнэтэй хувь нэмэр оруулах амбиц­тай­гаар хүлээсэн энэхүү үүрэг, амлалтын хэрэг­жилтийг олон улсад тайлагнаж, үнэлүүлж дүгнүүлэхэд дөрөв хүрэхгүй жил үлдлээ.
2026-09-18

Э.БАТТУЛГА: Байгаль орчны салбарт манлайлал үзүүлэх нь уур амьсгалын дипломат харилцаанд онцгой ач холбогдолтой

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хүрээнд зохион байгуулсан хурал, хэлэлцүүлэгт голлох үүрэгтэй оролцож, байгаль, цаг ууртай холбоотой хамгийн сүүлийн үеийн судалгаа, мэдээллээр талуудыг хангаж ажилласан Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Э.Баттулгатай ярилцлаа. 
2026-08-28

У.ТУНГАЛАГ: Монгол Улс нүүдлийн мал аж ахуй, бэлчээр нутгийг хамгаалах чиглэлд манлайлж байна

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Шинжлэх ухаан, бодлогын хороо (SPI)-ны гишүүн, “Луужин” амьтан судлалын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал У.Тунгалагтай манай улсад болж буй COP17-гийн зохион байгуулалт, онцлог, гол ач холбогдлын талаар ярилцлаа. Т
2026-08-27

“Сорилт, бэрхшээлийг хэлэлцээд орхих бус, шийдвэрлэх нь чухал” 

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлын дээд түвшний уулзалт өчигдөр албан ёсоор эхэллээ. Улс орны төлөөлөгчид өнгөрсөн өдрүү­ дэд байгаль орчны тогтвортой хөгжил, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудаар хуралдсан бол үлдсэн хугацаанд бодлогын шийдвэр гаргах, нэгдсэн зөвшилцөлд хүрэх, хөрөнгө оруулалт, санхүүжилт татах, хуваарилах хариуцлагатай үйл ажиллагаануудад оролцох нь
2026-08-25

Барилгын өндрийг “хазаарладаг” хуультай болъё 

Ерөөсөө бушуу ийм хуультай л болъё. Сон­гуульд зориулж, зөвхөн тойргийнхноо тойглох хуулийн төсөл өргөн барьтлаа “хийцгүйрдэг” парламентын гишүүдийг шахаж шаардаад ч болов үүнийг ажил болгоё. Хууль санаачлан батлуулах онцгой эрх тэдэнд бий. Эсвэл нийслэлийн удирдлагуудад санал хүргүүлж, бодитой алхам хийхийг шаардъя. Тэд хүсвэл Засгийн газартай хамтраад энүүхнийг ядаж цөхөх юмгүй хийчих боломжтойг Х.Нямбаатарын үед батлуулсан Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулиас харж болно. 
2026-08-14

“Тур операторууд 300 тэрбум төгрөгийн алдагдал хүлээх эрсдэлд ороод байна”

Шатахууны нийлүүлэлт тасалдсаны улмаас тур оператор компаниуд хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу аялал зохион байгуулах, жуулчин тээвэрлэх аргагүйд хүрээд буй талаараа өчигдөр хэвлэлийн хурал хийж, аялал жуулчлал тэг зогсоход хүрснийг анхаарууллаа.
2026-08-05

Нийслэлд өвөлжилтийн бэлтгэл 57 хувьтай байна

Улаанбаатарт өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотойгоор 573 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байгаа бөгөөд биелэлт нь 57 хувьтай гэнэ. Тодруулбал, Дулааны V цахилгаан станц барих талбайн үнс чөлөөлөлт 20, Бөөрөлжүүлтийн цахилгаан станцын III ээлжийн ажил 21, Улаанбаатар хотын 17 байршил дахь 18.9 км дулааны шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэл 62.5, 3053 тоноглол, цахилгаан дамжуулах агаарын шугамын засвар үйлчилгээ 97.1, 16 байршил дахь авто замын борооны ус зайлуулах шугам угсралт 72, үерийн ус зайлуулах далан сувгийн ажил 55 хувьтай байна.
2026-07-30

Засгийн газар Хэнтийн “Их хуралдай”-д хуралдана

Их Монгол Улсын 820 жилийн ой энэ онд тохиож буйтай холбогдуулан Засгийн газар ирэх сард Хэнтий аймгийн Биндэр сумын “Их хуралдай” цогцолборт ээлжит бус хуралдаанаа, УИХ Өвөрхангайн Хархоринд хүндэтгэлийн чуулган зохион байгуулах талаарх мэдээлэл өчигдөр нийгмийн сүлжээнд тархсан.
2026-07-30

Цоохор ирвэс тал хээрт илүү идэвхтэй амьдардгийг тогтоожээ

Ирвэсүүд ууланд байхдаа таван цаг тутамд дунджаар нэг км шилжилт хийдэг бол нуугдах газаргүй задгай талд хөдөлгөөн нь эрс нэмэгдэж, таван цагт ойролцоогоор 5-12 км хүртэл хурдалж байжээ. Энэ нь задгай газарт махчин амьтдын халдлагад өртөхөөс сэргийлж буй, амьдрах орчны онцлогоос шалтгаалсан инстинкт гэдгийг судлаачид дурдав.
2026-07-29

Хоцорсон иргэдийг “холгож” шийтгэдгээ зогсооё

- Хот хоорондын тээврээс хоцорвол тасалбарын төлбөрийг буцааж олгохгүй гэх дүрэм үйлчилж байна
2026-07-29

Увс нуурын атласыг боловсруулж байна

Увс нуурын атлас нь байгаль, нийгэм, эдийн засаг, дэд бүтцийн чиглэлээр таван бүлэг бүхий 130 орчим сэдэвчилсэн зурагтай, шинжлэх ухааны нэг сэдэвт бүтээл болж олон нийтэд хүрэхээрээ онцлог гэнэ.
2026-07-28

Увс нуурын хотгорт шувууны судалгаа хийж байна

Монголын шувуу хамгаалах төвийнхөн Увс нуурын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааныхантай хамтран Увс нуурын хотгорт жижиг шувуудын судалгаа хийж байна.
2026-07-27

Дунай мөрний усны түвшин 30 жилийн доод хэмжээнд хүрэв

Дэлхийн хамгийн олон орныг дайран урсдаг Дунай мөрөн уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатай ган гачиг, хэт халалтын нөлөөгөөр зарим газарт урсгал нь эрс татарч, усны түвшин нь урьд байгаагүйгээр багассаныг олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Тодруулбал,, тус мөрний олон жилийн дундаж урсац секундэд 2400 шоо метр байдаг бол өдгөө 850 шоо метр хүртлээ багассан гэнэ. Усны урсац нь гурав дахин багассан гэсэн үг. Энэ нь сүүлийн 30 жилийн үнэмлэхүй бага үзүүлэлт аж.
2026-07-27

Ойн сургалт, судалгааны төвтэй болно

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрынхан Словени улсын Ойн алба болон эрдэм шинжилгээний хүрээлэнгийнхэнтэй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ойн тогтвортой менежмент хэрэгжүүлэхээр 2024 онд хамтын ажиллагааны гэрээ байгуулсан билээ. Талууд үүний хүрээнд Ойн сургалт, судалгааны төв байгуулахаар уржигдар харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан байна.
2026-07-24

Баянзагт 14 мянга гаруй жуулчин аялжээ

Өмнөговь аймгийн Булган сумын нутаг дахь Баянзагийн хөндий манай улсын говийн бүсийн аялал жуулчлалын гол маршрут болоод байна. 2022 оноос өмнөх үед тухайн бүсэд жилд дунджаар 6000-8000 жуулчин аялдаг байсан бол сүүлийн үед 30 мянга давах болжээ.
2026-07-23