Европын хөл бөмбөгийн энэ өвлийн наймааны цонх албан ёсоор хаагдлаа. Энэ удаад хэд хэдэн сонирхолтой наймаа болсноос Английн “Манчестер сити” баг Португалын “Порту”-гаас хагас хамгаалагч Нико Гонсалесийг авсан нь хамгийн дуулиантайд тооцогдож байна.
Өдгөө 23 настай хагас хамгаалагчийн төлөө Английн баг 60 сая евро төлжээ. Н.Гонсалес энэ улиралд Португалын лигт 17 тоглолтод оролцохдоо таван гоол оруулж, гурван оновчтой дамжуулалт өгсөн юм.
Сонирхолтой нь, түүнийг 2024 онд “Порту”-д 8.4 сая еврогоор зарж байсан “Барселона” баг уг наймааны 40 хувийг авах аж.