Европын хөл бөмбөгийн томоохон лигүүд өнгөрсөн амралтын өдрүүдэд сонин хачин ихтэй байлаа. “Байерн” баг Германы аваргаар 34 дэх удаагаа тодорсон бол “Челси” энэ жилийн аварга “Ливерпуль”-ийг 3:1-ээр хожиж “Аваргуудын лиг”-т шалгарах боломжоо үлэмж ахиуллаа. Харин Испанид “Барселона”, “Реал” ээлжит ялалтаа байгуулснаар хоорондын зөрүү нь дөрвөн оноо хэвээр үлдэв. Италийн топ багууд болох “Наполи”, “Интер” ялснаар тус хоёр багийг гурван оноо зааглаж байна. Ингээд өнгөрсөн долоо хоногт хөл бөмбөгийн ертөнцийг чимсэн чухал тоонуудыг сануулъя.
Премьер лиг
17-Премьер лигт “Манчестер юнайтед” багийн гараанд гарсан хамгийн залуу тоглогч нь Чидо Оби (17 нас, 156 өдөр) болов.
16-Тус баг энэ улиралд 16 удаа ялагдсанаар Премьер лигт анти-рекордоо тогтоолоо.
21-“Арсенал” энэ улиралд ялж байсан тоглолтоосоо 21 оноо алдаж, 2019-2020 оны муу амжилтаа давтаад байна.
15 болон 24-“Челси”-гийн К.Палмер бүх тэмцээний хүрээнд гоол (15), гоолын дамжуулалтаар (24) багийнхнаа тэргүүлж байна. Мөн торгуулийн сүүлийн 15 цохилтынхоо 14-ийг амжилттай болгожээ.
37-Нийт 67 тоглолтод 37 гоол оруулснаар К.Палмер “Челси”-гийн мэргэн буучдын жагсаалтын 10 дугаарбайрт орж ирлээ.
Ла Лиг
24-К.Мбаппе лигийн 30 тоглолтод 24 гоол оруулаад байна. XXI зуунд “Реал”-д тоглосон эхний улиралдаа зөвхөн К.Роналду (26), Р.ван Нистелрой (25) түүнээс олон гоол оруулж байв.
6-К.Мбаппе энэ улиралд зургаан тоглолтод нэгээс олон гоол оруулсан амжилтаар Европын топ таван лигт У.Дембеле (ПСЖ), Х.Кэйн (Байерн), Р.Левандовски (Барселона) нартай тэнцээд байна.
31-“Барселона”-гийн Рафинья бүх тэмцээний хүрээнд 31 гоол оруулснаар Европт нэг улиралд хамгийн олон гоол оруулсан бразил тоглогчдын жагсаалтад Неймарын (2015-2016 онд 39 гоол) дараа бичигдэх болов.
Сери-А
1:0 -“Рома” баг энэ улирлын есөн тоглолтод 1:0-ийн харьцаатай ялсан нь Европын топ таван лигт дээд үзүүлэлт болж байна.
Бундеслиг
34, 33, 12-“Байерн” баг Германы аваргаар 34, Бундеслигийн аваргаар 33 дахь удаагаа то-дорсны дотор сүүлийн 13 улиралд 12 дахиа аваргаллаа. Тус баг лигтээ хамгийн олон түрүүлсэн амжилтаар Европт зөвхөн “Реал”, “Ювентус”- ын (тус бүр 36 удаа түрүүлсэн) ард орох болов.
1-Х.Кэйн клубий н түвшинд анхны цомоо хүртлээ. 694-Тэрбээр клуб, шигшээ багийнхаа төлөө 58 тэмцээн, 694 тоглолтод оролцсоны эцэст ийн анхны аваргын цомоо хүртэж байна.
Лиг 1
4-2006 оноос хойш төрсөн дөрвөн тоглогчийг гараандаа гаргасан Европын топ таван лигийн анхны баг нь ПСЖ боллоо.
Л.Месси 4-“Нью-Йорк ред буллз” багийн эсрэг гоолдсоноор дөрвөн тоглолт гоол оруулаагүй хар цувралаа Л.Месси зогсоов. 859-Мөн тэрбээр замналын 859 дэх гоолоо оруулжээ.
Э.Манлайбаатар