Монголын цанын үндэсний шигшээ багийн тамирчин А.Ариунбат АНЭУ-ын Дубай хотно зохион байгуулсан олон улсын дөрвөн гараатай тэмцээнд VI (88.55), VII (94.94 оноогоор) байрт шалгарав. Тэрбээр өвлийн олимпын эрх олгох таван гарааны дундаж оноо 120-иос доош байх болзлыг биелүүлсэн аж, өөрөөр хэлбэл, 108.18 онооны дунджаар Италийн зорихоор боллоо. Ингэснээр манай улс өвлийн олимпод гурван тамирчин сойх нь. Түүнээс өмнө гүйлтийн цанын тамирчдаас олон улсын хэмжээний мастер Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар эрх гардсан билээ.