Дэлхий дахинд чингэлгээр тээвэрлэж буй нийт бараа, бүтээгдэхүүний 40 орчим хувь нь БНХАУ-ын экспортод ногдсоныг “Financial times” мэдээлжээ. Тодруулбал, сүүлийн гурван сард хятадын экспорт дэлхийн худалдааны 40 хувьд хүрсэн нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 2.5 нэгж хувиар өссөн дүн болсон аж. Мөн өнгөрсөн наймдугаар сарын байдлаар урд хөршийн гадаад худалдааны ашиг 805.5 тэрбум ам.долларт хүрчээ. Дэлхийн чингэлэг тээврийн барааны нийт дүн 6.5-7 их наяд ам.долларт хэлбэлздэг хэмээн тооцож байгаа бөгөөд үүнээс 5-5.2 их наядыг нь БНХАУ-аас нийлүүлж буй гэнэ.
Харин манай улс 2025 онд 15.7 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн, түүхий эд экспортолсон. Энэ нь дээр дурдсан дэлхийн нийт чингэлэг тээврийн барааны үнийн дүнгээс барагцаалбал 414, урд хөршийн экспортоос 318 дахин бага үзүүлэлт юм.
С.Дулам