“Grand theft auto 6” тоглоомын дэлгэрэнгүй танилцуулга бүхий бичлэгийг энэ сарын сүүл-чээр “Netflix” болон “Youtube” платформоор цацахнь. Тодруулбал, “Rockstar games”- ийн мэдэгдэлд дурдсанаар “GTA VI: An extended look” танилцуулгыг Улаанбаатарын цагаар 28-ны 03.00 цагт олон нийтэд хүргэх аж. Эл тоглоомыг сүүлийн 13 жилийн турш хийж буй бөгөөд 80 ам.доллароор худалдаалж байгаа юм.
Харин “Ultimate” хувилбарыг нь 100 ам.доллароор арилжаалах гэнэ. Ташрамд, судлаачдын тооцоолсноор “GTA 6”-гийн хөгжүүлэлт болон маркетингийн нийт зардал 1-2 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ нь Дубай дахь Бурж Халифа цамхгийг барьсан өртөгтэй дүйцэхүйц бөгөөд түүхэн дэх хамгийн үнэтэй видео тоглоом болж буй юм.
Д.ХЭРЛЭН