Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Шинэ мэдээ

Олон улсын 12 төрлийн цахим хэтэвчээр Монголд гүйлгээ хийх боломж бүрдлээ

2024 оны 6-р сарын 5-ны өдөр БНХАУ-ын “Ant International” группийн харьяа олон улсын цахим төлбөр, дижитал технологийн шийдэл нэвтрүүлэгч Alipay+ Монголын тэргүүлэгч банк санхүүгийн байгууллага ХААН Банктай хамтран ажиллах гэрээ байгууллаа. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд дэлхийн 8 орон, бүс нутагт түгээмэл хэрэглэгддэг 12 төрлийн цахим хэтэвч, супер аппликэйшнээр Монгол Улсад ХААН Банкны ПОС төхөөрөмж дээр төлбөр тооцоогоо хийх таатай боломж бүрдэж байна.      
2024-06-05

Асрамжийн газраас гарч буй өнчин хүүхдийг их, дээд сургуульд үнэгүй суралцуулна

УИХ-ын 2024 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн нэгдсэн чуулганаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэл, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2023 оны тайланг хэлэлцсэн холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын 37 дугаар тогтоол батлагдлаа.
2024-06-05

Нийслэл 500 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргаж дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлнэ

Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл өнөөдөр хуралдаж, нийслэлийн төсвийн тодотголын талаар хэлэлцлээ. Энэ сарын 3-ны өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг  Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд өргөн барьсан.
2024-06-05

К.Макдэвид финалд Анх удаа шалгарлаа

Канадын багууд сүүлийн жилүүдэд Стэнлийн цомын аварга болж чадаагүй. Харин энэ удаад “Эдмонтон ойлерс” баг аваргын төлөө тоглохоор шалгараад байна. Үүнтэй холбоотойгоор Канадын агуу хоккейчин У.Гретцки тус багийн лидер, NHL-ийн супер од К.Макдэвидэд баяр хүргэсэн байна. “Чамайг ямар хэцүү даваа, саадыг туулж өдий зэрэгт хүрснийг би мэднэ. Стэнлийн цомын финалд нь амжилт хүсье” хэмээн агуу тоглогч өгүүлжээ. К.Макдэвид 2015 оноос хойш “Эдмонтон”-д тоглож байгаа бөгөөд карьертаа анх удаа финалд шалгарсан нь энэ юм.
2024-06-05

Долоон аймаг, 40 сум, хоёр боомтыг авто замаар холбоно

Зам, тээврийн хөгжлийн яамнаас энэ онд долоон аймаг, 40 сум, хилийн хоёр боомтыг авто замаар холбох ажлыг эхлүүлжээ. 
2024-06-05

НЕЙМАР: “Алтан бөмбөг”-ийг Винисиус хүртэнэ

Энэ жил дэлхийн шилдэг хөлбөмбөгчөөр Бразилын шигшээ болон “Реал” багийн тоглогч Винисиус шалгарах боломжтой, эсэхийг сэтгүүлч “Аль-Хилаль” багийн довтлогч Неймараас лавлажээ.  “Мэдээж, “Алтан бөмбөг” аль хэдийн түүнийх болсон. Би түүнийг дэмжиж байгаа. “Аваргуудын лиг”-ийн финалын өмнө бас дараа нь ч би түүн рүү мессеж бичсэн. Тэр энэ жил үнэхээр азтай, одтой байгаа. Тиймээс шилдгээр шалгарах нь гарцаагүй” хэмээн Неймар ярьжээ.  Винисиус энэ улиралд 39 тоглолтод оролцохдоо 24 гоол оруулж, 11 гоолын дамжуулалт өгснөөс гадна Испанийн Ла лиг болон “Аваргуудын лиг”-ийн аваргаар шалгарсан юм.
2024-06-05

ӨМНӨГОВЬ: Үйлдвэр технологийн парк байгуулагдаж байна

Өмнөговь аймгийн төвөөс урагш 100 га талбайд байрлах Үйлдвэр технологийн парк нь захиргаа, олон нийтийн бүс, хөнгөн үйлдвэрийн бүс, барилгын материал үйлдвэрлэлийн бүс, нөөц талбайн бүс гэж хуваарилагдан төлөвлөгдсөн. 
2024-06-05

Дуулиант солилцоо биеллээ олов

К.Мбаппег Мадридын нисэх буудал дээр З.Зидан өөрөө тосож, хүндлэл үзүүлэв. “Зидан бид нарыг зогсоол дээр машин дотроо хүлээж байсан. Үнэхээр гоё машин байсныг нь сайн санаж байна. Мэндэлсний дараа тэр намайг багийн бэлтгэл рүү хүргэжөгье гэсэн. Тэр урд суудлаа заагаад “Алив суучих” гэсэн юм. Тэр үед миний хамаг бие хөшөөд “Гутлаа тайлах уу?” гэж асуусан юм даг. Инээдтэй юм, яагаад тэгж асууснаа одоо ч мэддэггүй. Зизугийн машин болохоор л тэр болов уу. Намайг их инээдтэй юм асуусныг тэр мэдэж байсан ч даруухнаар “Мэдээж хэрэггүй, шууд суу” гэж хэлээд намайг бэлтгэлийн талбай руу аваачсан. Бондигоос ирсэн би Зизугийн машинд сууж байна гэсэн бодол тэр үед надаас салаагүй. Үнэхээр итгэмээргүй. Яг л зүүдэлж байгаа мэт санагдаж байлаа” хэмээн К.Мбаппе дурсжээ. 
2024-06-05

Зээлийн мэдээллийн лавлагааг зургадугаар сарын 7-ноос эхлэн олгоно

2024 оны зургадугаар сарын 2-ны өдөрт багтаан анхаарал хандуулах, хэвийн бус, эргэлзээтэй болон муу зээлийн ангилалтай зээл, өр төлбөрөө бүрэн төлж дууссан зээлдэгч, төлбөр хариуцагчийн зээлийн мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд тусгахгүй байх тохируулгыг хийхээр шийдвэрлэсэн.
2024-06-05

20, 17 хүртэлх насныхны шигшээ баг Азийн цомын тэмцээнд өрсөлдөнө

Тэмцээний урьдчилсан шатны тоглолтыг есдүгээр сарын 21-29-нд зохион байгуулж, сугалааны дараа хүлээн авах улсыг тодруулах нь. Тэмцээн зохион байгуулах хорооноос мөн17 хүртэлх насныхны цомын шигшээ тоглолтыг Саудын Арабад зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Урьдчилсан шатанд 41 улс оролцохоор бүртгүүлж, 10 хэсэгт хуваагдсанаар шигшээд өрсөлдөх юм. Манай шигшээ багийнхан 28-д эрэмбэлэгдсэн байна.
2024-06-05

Монгол Улс олон улсын судалгааны төвийн чадавхыг бэхжүүлэхийг уриаллаа

Далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын асуудлаарх НҮБ-ын Гуравдугаар бага хурлын Засгийн газар хоорондын бэлтгэл хорооны хоёрдугаар хуралдаан 2024 оны зургадугаар сарын 3-ны өдөр Нью-Йорк хотноо болов.
2024-06-05

3x3 сагсан бөмбөгийн олон улсын тамирчид Улаанбаатар зочид буудалд байрлаж байна

НЗДТГ, Монголын 3x3 сагсан бөмбөгийн холбоо хамтран  “Эмэгтэйчүүдийн дэлхийн гранпри” болон “Улаанбаатар дэлхийн их дуулга” тэмцээнийг Д.Сүхбаатарын талбайд зургадугаар сарын 6-9-нд зохион байгуулна. Тус тэмцээнд оролцох тамирчид Улаанбаатар зочид буудалд байрлах юм. Эдгээр тамирчныг өнөөдөр угтан авах ёслол Улаанбаатар зорчид буудалд боллоо.
2024-06-05

“Улаанбаатарын яриа хэлэлцээ” болох нь

Манай улс 1980-аад оноос Зүүн хойд Азийн яриа, хэлэлцээрийн механизм бий болгохыг зорьж иржээ. Улмаар 2013 онд “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилга дэвшүүлж, 2014 оноос эхлэн олон улсын бага хурлыг тогтмол хугацаанд хийж буй юм. Энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогын зарчимд нийцсэн энэхүү арга хэмжээг хийснээр бүс нутгийн аюулгүй байдал, түүнд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, итгэлцлээ бэхжүүлэх олон улсын индэр болж ирсэн байна. Энэ удаагийн хуралд Зүүн хойд Азиас гадна бусад бүс нутгийн эрдэмтэн, судлаачид, олон улсын байгууллагын төлөөлөл оролцох нь.
2024-06-05

Монгол, Швейцарын ГХЯ хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалт боллоо

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн яам хоорондын Улс төрийн зөвлөлдөх уулзалт 2024 оны зургадугаар сарын 5-ны өдөр Улаанбаатар хотноо болов. Зөвлөлдөх уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны яамны Европын газрын захирал Г.Баттунгалаг, швейцарын талаас Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын захирал Х.Шелленберг нар тус тус тэргүүлж ажилласан.
2024-06-05

Жуулчдад зориулсан тоглолттой

“Хүн” театрынхан жуулчдад зориулсан “Hun totem” үндэсний урлагийн тоглолтоо өчигдрөөс эхлүүллээ. Уг тоглолт энэ зуны 90 хоногийн турш өдөр бүр 17.00 цагт дээрх театрын байранд болох юм. Монголын үндэсний дуу, бүжиг, уран нугаралт, хөөмий гэх зэрэг ардын урлагийн төрлийг багтаасан уг тоглолт нэг цаг үргэлжилнэ. Мөн ардын урлагийг циркийн үзүүлбэрүүдтэй хослуулснаараа онцлогтой юм байна. Манай улсад аялсан жуулчид төдийгүй дотоодын иргэдэд ч үндэсний урлагийнхаа гайхамшгийг мэдрүүлэх, таниулах зорилготой уг тоглолтын тасалбарын үнэ50 мянган төгрөг аж.
2024-06-05

Монгол, Польш хоёр орны худалдааны эргэлтийг нэмнэ

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад хэргийн яам, Сангийн яам, Хөгжил, технологийн яамны төлөөлөгчдийг энэ сарын 4-нд хүлээн авч уулзав.
2024-06-05

Морьт харваачид тулааны урлагийн наадамд III байрт шалгарав

Малайз улсад болсон олон улсын уламжлалт тулааны урлагийн наадамд Монголын үндэсний морьт харвааны холбооны баг тамирчид оролцлоо. Тэднээс газрын харвааны төрөлд Б.Аягаа, Г.Гүнбилэг, О.Ихэрцэцэг нар 1005 оноогоор тэргүүн байрт шалгарав. Морьт харвааны төрөлд аваргын төлөө Г.Гүнбилэг өрсөлдөж мөнгө, цуваа дөрвөн байныхад Б.Аягаа хүрэл медаль хүртлээ. Тэгвэл морьт харвааны кабак төрөлд Б.Аягаа түрүүлжээ. Монголын морьт харваачид багийн нийлбэр дүнгээр III байрт шалгарсан байна. 
2024-06-05

Зөвшөөрөлгүй барьсан 52 гараашийг буулгаж, тохижуулна

Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, АШУҮИС-ийн төв эмнэлгийн хойно зөвшөөрөлгүй барьсан 52 гараашийг буулган, тохижуулах хүсэлтийг тус эмнэлгийн удирдлагууд тавьсан. Уг асуудалтай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, эмнэлгийн удирдлагууд болон холбогдох албаныхантай хамт газар дээр нь ажиллалаа. 
2024-06-05