Флоридагийн оршин суугчид өөрсдийг нь эсэргүүцэгчид заналхийлсэн гэж үзвэл машинаараа дайрах эрхтэй гэж амбан захирагч Рон ДеСантис мэдэгдснийг Newsweek уламжлав.
Амбан захирагчийн хэлснээр, үймээн дэгдээгчид түрэмгий авир гаргаж, тээврийн хэрэгслийг тойрч бүчсэн бол иргэд бужигнаан ихтэй газрыг өөрийн тээврийн хэрэгслээр орхих эрхтэй аж.
"Хэрэв та үймээн дэгдээгчдийн мөргөх юм бол энэ нь тэдний буруу. Учир нь эдгээр хүмүүс таныг аюултай газраас явахад тань замыг хааж саад учруулсан" гэж тэр ДеСантис хэлсэн байна.
Үүний зэрэгцээ тус хэвлэл 2017 онд Америкийн шүүх машинаар жагсагчдыг дайрсан явдлыг өөрийгөө хамгаалсан үйлдэл биш гэж дүгнэн, жолоочийг буруутгасан хэргийг дурджээ.
АНУ-д цагаачлалын албаны үйл ажиллагаа болон Доналд Трампын цагаачлалын бодлогыг эсэргүүцсэн олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал үргэлжилж байна. Лос-Анжелес хотооос эхэлсэн эсэргүүцлийн хөдөлгөөн бусад хот, мужуудад тархаад байна.