Г.Зоригт: Эр зоригийн спортоос өөрийгөө ялан дийлсэн таашаал авах нь гайхалтай
Тэрбээр шавь нараа дасгалжуулахын зэрэгцээ төрсөн дүү болох Монголын мэргэжлийн снөүбоардын, Үндэсний шигшээ багийн тамирчин Г.Ганзоригийн бэлтгэл сургуулилалтыг хариуцан хийлгэдэг. Г.Ганзориг Швейцарын Сант Мориц хотод энэ оны гуравдугаар16-30- нд болсон снөүбоард, фрийстайл, чөлөөт цанын ДАШТ-д оролцож, параллел слалом, параллел жиант слалом төрөлд (туг сүлжих холын зай) өрсөлдсөн билээ.
Уржигдар 16 цаг 30 мин
Н.СҮХБҮРЭН: Хар бол дотоод ертөнц рүүгээ өнгийхөд тусалдаг, хамгийн шударга, гэгээлэг өнгө
ЮНЕСКО-гийн дэргэдэх Олон улсын уран бүтээлчдийн академийн гишүүн, керамик барималч Н.Сүхбүрэнтэй ярилцлаа. Тэрбээр “Нэгэн цул” хэмээх бие даасан үзэсгэлэнгээ олны хүртээл болгоод буй бөгөөд орлогынхоо 10 хувийг НҮБ-ын Хүүхдийн санд хандивлахаар төлөвлөжээ. Эл дэмжлэгийг дунд сургуулиудад сэтгэл зүйн зөвлөгөө үзүүлэх өрөө байгуулахад зориулах юм байна.
2025-11-03
“Шарын гол”-ын шинэ “капитан”
“Шарын гол” багийн ахлагч, спортын мастер Б.Энхбатад дотоод, гадаадын оролцоогүй тэмцээн ховор. Тухайлбал, Малайзын Куала Лумпур хотод 2019 онд зохион байгуулсан “Сhallenge сup of Asia” тэмцээнд Монголын хоккейн шигшээ багийнхантай оролцож, аваргын цомтой ирж байв. Тэгвэл энэ жил Мексикийн Керетаро хотод (дөрөвдүгээр сард) болсон III дивизионы B хэсгийн ДАШТ-д өрсөлдөж IV байрт шалгарсан юм. Үүнээс гадна Монголд жил бүр болдог хоккейн лигийн АШТ-д багийнхантайгаа тоглож, 2021-2022 онд түрүүлэн хоёр дахь алтан цомоо өргөсөн. ДарханУул аймаг дахь ШУТИС-ийн IV дамжааны оюутан тэрбээр хүүхэд байхаасаа энэ спорттой нөхөрлөж, өсвөр үеийнхний УАШТ-ээс 10 алт, зургаан мөнгө, таван хүрэл медаль хүртэн “Шилдэг тоглогч”-ийн шагналыг нэг бус удаа гардсан билээ. Түүнийг зочноор урилаа.
2025-10-31
Б.НЯМАА: Тусгай хэрэгцээт хүүхэдтэй эцэг, эхчүүд хөдөлмөр засалчаар сурах болсон нь сайн хэрэг
Математик, шинжлэх ухаан, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх олон улсын 19 дэх тэмцээнд “Эрхэм нандин сувд” ТББ-ын дэргэдэх “Эрхэм асралт илч” дэмжих төвийн суралцагч Т.Ананд, Б.Бат-Эрдэнэ нар хүрэл медаль хүртсэн юм. Тус тэмцээнд манай улсаас анх удаа тусгай хэрэгцээт хүүхдүүд оролцсоноороо онцлогтой. Дэлхийн 15 орны 50 гаруй баг оюун ухаан, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Монгол Улс багаараа “Special award” шагнал хүртжээ. Тусгай хэрэгцээт хүүхдийн ялгаатай байдлыг ойлгож дэмжвэл амжилтад хүрэх боломжтойг мэргэжилтнүүд онцолж байна. Энэ талаар тус дэмжих төвийн багш, хөдөлмөр засалч Б.Нямаатай ярилцлаа.
2025-10-31
Баяд ястан, Баянмөнх аваргын хүү болж төрсөн нь “миний буруу"
Монголын сэтгүүл зүйн “Их хурд” буюу БАЛ¬ДОРЖ шагнал жил бүр шилдгүүдээ тодруулдаг байсан 2008-2018 оны хоорондох 10 жил бол шинэ үеийн сэтгүүл зүйн хөгжил, шинэчлэл, өөрчлөлт, төлөвшилд томоохон түлхэц өгсөн үсрэнгүй дэвшлийн түүхэн мөчлөг байсныг салбарын мэргэжилтнүүд, судлаачид, багш нар, “гал тогооныхон” маань ил, далд ярь¬даг, дурсдаг хэвээр.
2025-10-22
Б.ПҮРЭВСҮРЭН: Мэдээллийг улс төрийн зорилгоор нууцаас хэсэгчлэн гаргах нь түгээмэл байна
Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас боловсруулаад буй. 2016 оны арванхоёрдугаар сард УИХ-аас баталсан тус хуульд өнөөг хүртэл нийт зургаан удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан юм. Түүнчлэн уг хуулийн нэр томьёоны тодорхойлолт давхардсан утгатай, хүрээ, жагсаалтаас гадуурх аливаа мэдээллийг төрийн болон албаны нууцад хамаатуулах боломж бүхий хэт өргөн хүрээний зохицуулалттай зэрэг маргаан цөөнгүй бий. Тэгвэл энэ удаагийн өөрчлөлтийн онцлог, ач холбогдол, үр нөлөө, түүнийг тойрсон асуудлаар “Глоб интернэшнл” төвийн хуульч, судлаач Б.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.
2025-10-20
Н.ХИШИГТ: Бүх нийтийн санал хураалт нь үр дүн, үлдээсэн сургамжаараа Монголын түүхэнд онцгой байр суурь эзэлнэ
Монголын түүхнээ мөнхөд дурсагдах олон үйл явдал ХХ зуунд өрнөж, монголчууд эрх чөлөөнийхөө төлөө сэрж боссон, тэмцэж ялсан билээ. БНМАУ-ын тусгаар тогтнолын төлөөх бүх ард түмний санал хураалт 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр болсон түүхтэй. Өөрөөр хэлбэл, одоогоос 80 жилийн тэртээх энэ өдөр улс орон даяар тусгаар тогтнолын төлөө бүх нийтийн санал хураалт явуулсан байдаг. Тухайн үед монголчуудын дөнгөж тал хувь нь бичиг үсэг тайлагдсан байсан тул санал хураалтыг гарын үсэг болон баруун гарын эрхий хурууны хээгээр баталгаажуулсан түүхтэй юм. Манай улсын түүхэнд чухал ач холбогдол бүхий энэхүү үйл явдлын талаар ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, түүхийн ухааны доктор, профессор Н.Хишигттэй ярилцлаа.
2025-10-20
О.БОЛД-ЭРДЭНЭ: Спортын үе үеийн алдартнууд бол Биеийн тамирын сургуулийн нэрийн хуудас юм
Хөдөлмөрийн баатар зургаа, Ардын багш найм, Гавьяат тамирчин, дасгалжуулагч 100 гаруй, олимпын есөн медалтан “төрүүлсэн” Монгол Улсын Боловсролын их сургуулийн Биеийн тамирын сургуулийн түүхт 70 жилийн ой энэ онд тохиож байна. Тус сургуулийн захирал, Монголын жюү жицүгийн холбоог үүсгэн байгуулагч, анхны хар бүстэн Одсүрэнгийн Болд-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрбээр жүдо, самбо, кураш, үндэсний бөх, жюү жицүгээр хичээллэн, чамгүй амжилт гаргасан төдийгүй сүүлийн 20 жилийн хугацаанд бэлдсэн шавь нар нь тив, дэлхий, олон улсын тэмцээнд 1000 гаруй медаль хүртжээ.
2025-10-16
З.ЭНХБАЯР: Төсөв бол улс төржих, бүлэг хүний эрх ашигт нийцүүлэн батлах сэдэв биш
Улсын болон нийслэлийн төсвийн төлөвлөлт, зарцуулалтын ил тод байдалд дүн шинжилгээ хийж, олон нийт, тэр дундаа залуучуудад таниулах зорилгоор “Төсвөө мэдье, төсвөө мөшгөе” нөлөөллийн кампанит ажлыг 2023 оноос хойш өрнүүлж буй “Монголын залуучуудын эвсэл” төрийн бус байгууллагын дэд захирал З.Энхбаяртай ярилцлаа. Залуучуудын хөгжил, оролцоог дэмжих, тэдний нийтлэг эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нийгмийн олон бүлгийн төлөөллөөс бүрдсэн төрийн бус 18 байгууллага эл эвсэлд гишүүнчлэлтэй байдаг. Мөн тэд санхүүгийн салбарын мэргэшсэн шинжээчдийн зөвлөх хорооны тусламжтайгаар төсөвт хяналт тавьдаг аж.
2025-10-16
Ц.АЛТАНСОР: Зүрх сэтгэлийн боловсрол гэдэг нь зөөлөн байх, үргэлж бусдыг бодох тухай ойлголт биш юм
“Боловсрол бол зөвхөн сурах биш, соёл, тархины хөгжил, сэтгэл судлал, эрүүл мэнд хүртэл үүнд хамааралтай” хэмээн боловсролыг арай өөр өнцгөөс тайлбарлах түүнийг Ц.Алтансор гэдэг. Тэрбээр МУИС-д олон улсын сэтгүүл зүй, Санхүү, эдийн засгийн их сургуульд бизнесийн удирдлагын чиглэлээр суралцсанаас гадна АНУ-ын Калифорни их сургуульд боловсролын удирдлагын чиглэлээр магистр хамгаалжээ.
2025-10-15