Зүүний үзүүр дээр суусан Ерөнхий сайд
Г.Занданшатарын Засгийн газар байгуулагдаад хагас жил болж байна. Өмнөх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бодит үнэнийг нууж, цаасан дээрх сайхан тоог дөвийлгөхөөс өөр ажил хийлгүй явсаар эдийн засгийг хүндрүүлж орхисон нь нууц биш. Түүний үлдээсэн “балаг”-ийг цэвэрлэж, уруудаж эхэлсэн хүндхэн эдийн засгийг сэргээх үүргийг Г.Занданшатар хүлээсэн юм.
2026-01-07
Назгайрсан, нанчилдсан намрын чуулган
Парламентын энэ намрын чуулганыг анх удаа есдүгээр сарын 15-нд буюу уламжлалт хугацаанаас 15 хоногийн өмнө нээсэн билээ. Өнгөрсөн долоодугаар сард УИХ-ын тухай хуулийн 17.1-т өөрчлөлт оруулж баталсан тул цаашид ч ийм жишгээр явах юм. Нэг чуулган ажлын 75-аас доошгүй өдөр хуралдах ёстой. Энэ долоо хоногт 75 өдөр нь дуусаж байна. Тиймээс намрын чуулганыг өнөөдөр завсарлуулах магадлалтай. Ийм мэдээлэл сарын өмнөөс л дуулдсан билээ. Улмаар оны дараа “түр зуур” цуглах бололтой.
2025-12-26
Засгийн газар хагас жилд хоёр дахиа огцрох уу
Нам доторх бүлэглэлүүддээ “бялуу” хувааж, Засгийн газраа удаан тогтоох баталгаа гаргах гэсэн биш Ерөнхий сайд Г.Занданшатар танхимаа унагаах нөхцөл бүрдүүлэв. Тэрбээр 128 бүтээмж, хяналтын менежер болон сайдуудын зөвлөхийн орон тоог цомхотгож, оронд нь 16 дэд сайд томилсон юм. Уг нь цомхотгоод л зогссон бол байдал өнөөдрийн түвшинд хүрэхгүй байлаа. Эдийн засаг хүнд байхад төрийн албыг цомхон болгохын оронд даргын тоо нэмснийг сөрөг хүчнийхэн шүүмжилж, уг шийдвэрээ эргэн харахгүй бол Засгийн газрыг огцруулах санал оруулахаа мэдэгдсэн.
2025-12-23
Дэд сайдын албан тушаалыг сэргээснээр танхимаа аврах уу, алдах уу
Төрийн албыг цомхон болгохын тулд 2024 оны сонгуулийн дараа байгуулагдсан Засгийн газар дэд сайдгүй ажиллаж эхэлсэн. Тэгвэл Ерөнхий сайд Г.Занданшатар уг албан тушаалыг сэргээв. Ингэхдээ тэрбээр “зөрүү”-нд нь Л.ОюунЭрдэнийн танхимын үед бий болгосон бүтээмж болон хяналтын 128 менежер, мөн сайд нарын зөвлөхүүдийн орон тоог цомхотгож буй юм. Эдгээр менежерийг ТӨХК-иудын ТУЗ-өөс томилдог учраас тэд хуралдаж, шийдвэрийг албажуулах нь. Мөн чиг үүргийн давхардалтай 29 үндэсний хороог татан буулгаж, 41.6 тэрбум төгрөг хэмнэж байгаагаа мэдэгдлээ. Хэдэн зуун орон тооны оронд 16 дэд сайд томилно гэдэг нь тун “хожоотой” шийдэл гэж харагдаж буй юм.
2025-12-18
Оюутолгойн сонсголын үр дүн юу байв
Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх УИХ-ын түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол гурван өдөр үргэлжлээд дуусав. 16 жилийн өмнө “Оюутолгой” төслийг С.Баярын Засгийн газар эхлүүлэхдээ уг ордын 53 хувийг Монгол Улс, 47 хувийг хөрөнгө оруулагч тал хүртэхээр тохирч байлаа. Уг төсөл богино, дунд хугацаандаа манай улсын эдийн засгийг эрчимтэй дэмжиж байсантай хэн ч маргахгүй. Харин одоо анх ярьж байсан өгөөжийн хувь 27 руу “унаж”, ашиг гэхээс илүү өр, зээл л бидэнд үлдэх нөхцөл үүсжээ. Монгол Улсын гадаад өрийн 50 хувийг уг төслийн өр эзэлж байгааг энэ өдрүүдэд бид олж мэдлээ.
2025-12-15
Хөөрхий дөө, ХҮН нам
Боловсролтой, нэр цэвэр залуусаас бүрдсэн, улс төрд шинэ салхи үлээлгэх гуравдагч хүчин хэмээн ХҮН намд олон нийт итгэдэг байлаа. Тийм ч учраас 2024 оны сонгуулиар энэ намд 145 мянга гаруй хүн саналаа өгч, жагсаалтаар зургаан гишүүн парламентад сонгож өгсөн. Харин Ж.Золжаргал, П.Наранбаяр нар тойрогт хүч үзэж, сонгогчдын шууд саналаар УИХын гишүүн болж байв.
2025-12-05
Ардын нам уу, ардчилсан парламент уу
УИХ шинэ даргатай болоод хоёр долоо хонож байна. Аль нэг намын дарга парламентын спикерээр ажиллах нь буруу хэмээн сөрөг хүч ний зүгээс эсэргүүцсэн ч олонх шийдвэрээ гаргасан. МАН-ын шинэ цагийн түүхэн дэх хамгийн залуу дарга хэмээн Н.Учралыг тодотгож буй.
2025-12-03
Томилгооны “улирал”
МАН-ынхны талцал дуусаж, томилгоо, эрх мэдлийн хуваарилалтын “улирал” эхлээд байна. Парламент сар гаруйн турш даргагүй байсны эцэст спикертэй болоод долоо хонож буй. Шинэхэн спикер Н.Учралыг олон томилгоо, “бялуу” хуваах ажил хүлээж байсан. Тиймээс даваа гаргаас эдгээрийг түрүүчээс нь “эзэнтэй” болгов. МАН-ын шинэ даргыг сонгосонтой холбоотойгоор Засгийн газарт ч халаа, сэлгээ өрнөсөөр байна.
2025-11-27
Эрх баригчдаас авсан сөрөг хүчний сургамж
Эрх баригч МАН-ынхны хоёр сарын турш үргэлжилсэн талцал хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын үйл ажиллагаанд нөлөөлж, Үндсэн хуулийн цэц хүртэл өндрөө авсан билээ. Төр улсаараа “тоглосон” эрх ашиг, албан тушаалын төлөөх эл маргаанаас нь сөрөг хүчин нэгэн сургамж авчээ. Аль ч намын дарга парламентын спикер хийхийг хориглох заалтыг УИХ-ын тухай хуульд оруулахаар ажиллаж эхэлснээ тэд мэдэгдэв. Нэг намын дарга парламентын толгойд гарч сууснаар яаж “бантан” хутгаж болдгийг харууллаа, хууль тогтоох байгууллага тэдний “зодоон”-д хамгийн их хохирсон гэж тэд үзсэн. Энэ нь ч үнэн. Анх удаа улсын төсөвтөө бараг анхаарал хандуулахгүйгээр, урсгалаар нь явуулсаар, бас УИХ-ын даргагүй батлаад байна.
2025-11-20
МАН-ын дараагийн даргаар Н.Учрал тодрох уу
МАН-ын үе үеийн дарга, ерөнхий нарийн бичгийн даргаас бүрдсэн Бодлогын зөвлөл нь уржигдар орой хуралдсан байна. Тэд Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Учралыг намынхаа дараагийн даргад санал болгожээ.
2025-11-13
Гишүүний бүрэн эрхээр төсвийн төслийг барьцаалсан нь
МАН-ынхны эвлэрэл өнгөц төдий, гал унтраах шинжтэй л байжээ. 1980-аад оныхны бүлэглэл Үндсэн хууль зөрчиж, Засгийн газрыг огцруулах оролдлого хийснээ хүлээн зөвшөөрөхгүй, байж болох хуулийн гарц, “цоорхой” бүрийг нэгжиж явна. Уг нь тэд Үндсэн хууль зөрчсөн Х.Булгантуяаг дэд даргаас нь огцруулаад, гишүүний бүрэн эрхийг нь хадгалж үлдэх тохироог эвлэрэх үедээ хийсэн байж.
2025-11-10
Гишүүдийн “хэтэвчтэй ярих” сануулга үр дүнд хүрэх үү
УИХ дахь АН-ын бүлгийнхэн нийт гишүүний цалинг улсын, сайд нарынхыг салбарынх нь дундажтай нийцүүлэн бууруулах санал гаргасан. Монгол Улсын хэмжээнд дундаж цалин 2.7 сая төгрөг байдаг аж. Тэгвэл УИХ-ын гишүүдийн цалин долоон сая төгрөгөөс эхэлж буй. Ажилласан жил, эрдмийн зэргээсээ хамаараад нэмэгдэл орно. Тэгэхээр энгийн иргэдийн дундаж цалингаас гурав, түүнээс дээш ну¬гарсан цалин авдаг байх нь. Нэмээд үндсэн ажлаа хийснийхээ төлөө хууль санаачилсны урамшуулал хүртэнэ.
2025-11-07
МАН-ынхны талцал дуусаж, хуйвалдаан нь эхлэв үү
МАН-ын Удирдах зөвлөлөөс байгуулсан эвлэрүүлэх ажлын хэсэг үүргээ зарим талаар гүйцэтгэжээ. 30:38-аараа талцчихаад байсан УИХ дахь бүлэг нь ямартай ч хуралдаж, нэг талдаа гарсан аж. Гэхдээ яг л олон нийтийн хардаж байсанчлан зарим гэм буруугаа “гар барьсныхаа” ард нуухаар тохирсон байх юм. УИХ-ын гишүүн Х.Булгантуяа Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах, эсэхийг шийдэх хуралдааныг даргалахдаа Үндсэн хууль зөрчсөнийг Цэцээс тогтоочихсон.
2025-11-03
Буруу булхайг эвлэрлээр халхлахгүй
МАН-ын Удирдах зөвлөлөөс байгуулсан эвлэрүүлэх ажлын хэсгийн санаачилгыг дэмжихгүй гэдгээ Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр үйлдлээрээ харуулав. Хариуцлагын гэрээгээ зөрчиж, Үндсэн хуулийн бус аргаар Засгийн газрыг огцруулах оролдлого хийгчдийг дэмжиж саналаа өгсөн Шадар сайд С.Амарсайханыг албан тушаалаас нь чөлөөлж буйгаа тэрбээр өчигдрийн Засгийн газрын ээлжит хуралдааны эхэнд мэдэгдлээ. Танхимынхаа эсрэг ажилласан сайдад хариуцлага тооцох нь зүйн хэрэг.
2025-10-30
Бүрэн эрхийн ард гэмт хэргээ нуух оролдлого
Бүрэн эрхийнхээ дөрвөн жилд ямар ч хэргээр хууль, хяналтын байгууллагад шалгуулдаггүй байхыг хэсэг гишүүн хүсжээ. Үүний тулд УИХ-ын нэрийн өмнөөс Цэцэд хандах арга бодож олсон аж. Эл ажлыг гүйцэтгэх “төлөөлөгч” нь гишүүн С.Ганбаатар юм.
2025-10-29
Цэц хэний эрх ашгийг хамгаалах вэ
Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан, үүнээс гаргасан тогтоол, мөн хурал удирдсан дэд дарга Х.Булгантуяагийн үйлдэл Үндсэн хууль зөрчсөн тухай хүсэлтийг өчигдөр Цэц Их суудлын хуралдаанаараа шүүв. Энэ сарын 16-нд Ерөнхий сайд Г.Занданшатараас гаргасан уг хүсэлтийг Цэцийн гишүүн О.Мөнхсайхан хянаж, улмаар “ихэсгэсэн шаардлага” учраас онц ноцтой, яаралтай хэмээн авч үзэн, Их суудлын хуралдааныг товлосон юм. Ингэхдээ УИХ-ын үйл ажиллагаа болон дэд дарга Х.Булгантуяагийн асуудлыг нэгтгэн хэлэлцэх тогтоол гаргасан аж.
2025-10-23
Үндсэн хуулийг үнэгүйдүүлсэн цаг үе
Үндсэн хууль ч, үнэн ч үнэгүйдсэн гунигтай цаг үеийн гэрч нь бид болж байна. Улсын эрх ашиг нэгдүгээрт гэдэг үг уриа төдий л үлджээ. Намын, тэр тусмаа бүлэглэлийн эрх ашигт нийцүүлэн юуг ч гуйвуулж, яаж ч өөрчилж болдог тархи угаах хар технологид бид живж гүйцлээ. МАН үнэмлэхүй олонхоор эрх барьсан он жилүүдэд, тэр тусмаа нэг хүн түүхэнд хамгийн удаан Ерөнхий сайдаар ажилласан үед ийм технологийг нутагшуулж, хөгжүүлсэн байх юм.
2025-10-22
МАН-д эхэлсэн “зодоон” нам дотроо л дуусна
Монгол Улс түүхэндээ анх удаа нэг өдөр УИХ-ын дарга болон Ерөнхий сайдаа огцруулав. МАН-ын даргын сонгуульд хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын тэргүүнүүд өрсөлдсөний, үр дүнгээ хүлээн зөвшөөрч чадаагүйн гайг ийнхүү улс орноороо үүрч байна. 20 хоногийн турш тэдний талцал, тэмцэл, “хор найруулга”-д иргэд, хэвлэл мэдээлэл, төр засаггүй чирэгдсэний эцэст хэн хэн нь төрийн өндөр албан тушаалаас явснаар “МАН-ын талцал” шоуны эхний бүлэг төгсөж байна.
2025-10-20