Нэгдүгээр сард нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан байх нь
Цаг уур, орчны шинжилгээний газар (ЦУОШГ)-аас өнгөрсөн арванхоёрдугаар сард тохиосон хүйтэн өдрүүдийн тоо болон хур тунадасны хэмжээг танилцууллаа. -30 хэмээс хүйтэн өдөр Завхан аймгийн Отгон, Баянхонгорын Байдраг, Хөвсгөлийн Ренчинхлүмбэ, Цагаан-Үүр сумд 20оос олон тохиожээ. Тэгвэл Увс аймгийн Тэс, Завханы Баянтэс, Сэлэнгийн Ерөө, Төв аймгийн Алтанбулаг, Улаанбаатарын Багануур, Буянт-Ухаа ор чимд ийм өдөр 15-19, бусад нутгаар 1-10 хоног үргэлжилсэн байна.
2026-01-07
Нэн ховор амьтан хууль бусаар агнасан 7 хэрэг бүртгэгджээ
Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага Интерполын Байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх албанаас жил бүр зохион байгуулдаг хууль бусаар ховор, нэн ховор зэрлэг амьтан агнах, ургамал бэлтгэх, тэдгээрийг хил дамнан худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх зорилготой “Аянга-2025” олон улсын тусгай арга хэмжээг Монгол Улсад Цагдаагийн ерөнхий газрын Интерполын Үндэсний төв товчоо, Экологийн цагдаагийн алба хамтран зохион байгуулж байна.
2026-01-07
БЗД-т таван ханатай айлын гэрийн доороос булаг ундарчээ
БЗД-ийн 10 дугаар хороонд гэр, хашаа усанд автсан гэсэн дуудлага ОБГ-т 12:40 цагт иржээ. Иргэн Г-ийн 5 ханатай гэрийн доороос булаг ундарч гэр болон хашаа усанд автсан байсныг Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид ажиллан тухайн иргэний гэрийг буулган аюулгүй газарт зөөвөрлөн барьж, ундарсан усыг мото помпоор ашиглан соруулж, шуудуу татаж урсгасан байна. "Howo" загварын автомашинаар 3 удаа шороо буулган далан босгож аюулгүй болгожээ.
2026-01-07
Гурван сар хүлээгдсэн ажилгүйдлийн тэтгэмжийг олгож эхэллээ
14 996 даатгуулагчид ажилгүйдлийн тэтгэмж олгож эхэллээ. Тодруулбал, 2025 онд эл тэтгэмжид 162 тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан ч энэ нь аравдугаар сарын эхэн гэхэд дууссан тул 10-12 дугаар сард тэтгэмж авах ёстой 15 мянга орчим иргэнд олгох 45 тэрбум төгрөгийн санхүүжилтэд хүлээлт үүссэн аж. Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсөв батлагдсан бөгөөд ажилгүйдлийн даатгалын санд 190 тэрбум төгрөг ногдоод буй. Үүний дагуу өнгөрсөн оны аравдугаар сараас хойш ажилгүйдлийн тэтгэмжийн хүсэлтээ өгсөн иргэдийн тэтгэмжийг аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын газрын дансанд шилжүүлжээ.
2026-01-07
О.Сийлэгмааг ажлаас нь чөлөөлжээ
Боловсролын зээлийн сан (БЗС)-гийн ажлын албаны даргаар ажиллаж байсан О.Сийлэгмааг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэрийг салбарын яамны Ёс зүйн хорооноос гаргажээ. Тэрбээр 2024 оны наймдугаар сард уг албан тушаалд томилогдсон юм. Үүнээс өмнө БЗС-гийн Гадаад зээл, тэтгэлгийн хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан аж.
2026-01-07
“Olloo”-д мэдээ, контент нийлүүлж “цалин” авч болно
“Olloo” аппликэйшнийг нэвтрүүлснээ өчигдөр танилцууллаа. “Алганд багтаасан Монгол” уриатай “Olloo” аппликэйшн нь хэрэглэгчдэд зориулсан мэдээ, мэдээлэл, үнэгүй зар, цахим худалдааны төвүүдийг нэг дор төвлөрүүлсэн цогц платформ гэдгээрээ онцлог болсон гэв. Мөн тус аппликэйшн нь оноо цуглуулах системийг нэвтрүүлж, хэрэглэгчдэд илүү ашигтай шийдэл санал болгож буйг танилцуулгын үеэр дурдлаа.
2026-01-06
2026 онд заавал очих газраар Орхоны хөндийг нэрлэв
CNN агентлаг 2026 онд заавал зочлох ёстой дэлхийн шилдэг аяллын чиглэлүүдийг танилцуулж, манай орноос Орхоны хөндийн дурсгалт газрыг онцлон нэрлэв. Ингэхдээ Орхоны хөндийг орчин үеийн хотжилтын өвчин, ажлын ачаалал, тасралтгүй дуу чимээ, цахим орчны хамаарлаас бүрэн ангижирч, жинхэнэ утгаараа амар амгаланг мэдрэх боломжтой, дэлхий дээрх цөөн бүс нутгийн нэг хэмээн тодорхойлсон юм. Жуулчид тус бүс нутгийг зорин очсоноор ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн түүхэн дурсгалуудтай танилцахын зэрэгцээ үндэсний бөхийн барилдаан үзэж, морь унан, цэлмэг тэнгэрийн дор оддыг ажиглах боломжтойг ч мөн онцолжээ. Түүнчлэн тус агентлагийнхан манай орны аялал жуулчлалын салбар сүүлийн жилүүдэд тогтвортой тэлж, байгаль, түүх, соёлын өвийг хослуулсан өвөрмөц давуу талаараа олон улсын анхаарлыг татаж буйг дурдсан байна.
2026-01-06
2026 оныг эдийн засгийн "нүдээр" тольдох нь
2025 онд алт түүхэн дээд ханшаа 45 удаа эвдэж, унц нь анх удаагаа 4500 ам.доллар болов. Хиймэл оюуны чип үйлдвэрлэгч “Nvidia” компанийн зах зээлийн үнэлгээ таван их наяд ам.долларт хүрэн их гүрнүүдийн дараа эрэмбэлэгдэх томоохон, бие даасан эдийн засаг болж, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн дахиныг худалдааны саад бэрхшээлд оруулсан “Тарифын дайн” өдөөснөөс эхлээд олон улсад тун бужигнаантай жил өнгөрлөө. Харин манай улсын “саалийн үнээ” болох нүүрсний үнэ тогтмол унаснаар татварын орлого оны эцэст 700 орчим тэрбум төгрөгөөр тасрах эрсдэл үүссэн ч зэсийн баяжмалын экспорт таван тэрбум ам.долларт хүрснээр чулуун нүүрснийхийг давж, “аминд оров”. Түүнчлэн дотоодын инфляцын түвшин 8-9 хувийн хооронд хэлбэлзэж, Төвбанк бодлогын хүүгээ 12 хувьд хэвээр хадгалсан юм.
2026-01-06
АНУ-ын таван мужид үерийн сэрэмжлүүлэг зарлав
Албаныхны урьдчилсан дүгнэлтээр байгалийн гамшгийн улмаас орон сууц, зам гүүр, дэд бүтцэд их хэмжээний хохирол учирч, сэргээн засварлах ажилд хэдэн сая ам.долларын зардал шаардаж болзошгүй аж. Харин цаг уурын байгууллагынхан ирэх ням гаргийг хүртэл цаг агаарын аюулт үзэгдэл үргэлжлэх эрсдэлтэй тул нам дор газар оршин суудаг иргэдийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай гэжээ.
2026-01-06
Энэ онд нийслэлд 85.8 км авто замыг засаж, шинэчилнэ
Энэ онд нийслэлийн хэмжээнд 13 байршилд 52 км авто зам, замын байгууламжийг шинээр барина. Таван байршилд 33.8 км авто замын засвар, шинэчлэлт хийнэ. Нийт 85.8 км авто зам, замын байгууламжийг шинээр барьж, засаж, шинэчлэх юм. Мөн хоёр байршилд явган хүний гүүрэн гарц, хоёр байршилд 31 км гэрэлтүүлэг хийнэ. Харин авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын хүрээнд дараах ажлуудыг хийхээр төлөвлөлөө.
2026-01-06
Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 114 дуудлага бүртгэгджээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт уржигдар нийт 1869 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүний 729 нь зөрчлийн, 90 нь гэмт хэргийн шинжтэй дуудлага, мэдээлэл аж. Мөн гэмт хэргийн шинжтэй 60 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн гурван хэргийг нөхөн илрүүлсэн гэнэ. Түүнчлэн хүний биед халдах, хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 114, хулгайлах 31, эрүүлжүүлсэн 152, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгдсэн байна.
2026-01-06
Жирэмсэн ээж, 3-4 настай охидын аминд халдсан хэрэгт 48 настай хөршийг нь шалгаж байна
Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг Дунд Дарь-Эхийн гудамжны нэгэн хашаанд амьдардаг айл руу хутгаар зэвсэглэсэн гэмт этгээд халджээ. Гэрийн эзэн гадагшаа гарч, найман сартай хөл хүнд эмэгтэй 3-4 настай хоёр охины хамт байх үед нь энэ явдал болсон бөгөөд дөрвөн настай охин, ээжийнхээ хамт газар дээрээ нас барсан аж. Гурван настай охины биеийн байдал хүнд, Цэргийн төв эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж буй юм. Цагдаагийн байгууллагад энэ гэмт хэргийн талаарх дуудлага, мэдээллийг энэ сарын 4-ний 23.00 цагийн үед гэрийн эзэн нь өгснөөр цагдаа нар хэргийн газарт очиж ажилласан байна. Уг хэрэгт холбогдуулж тухайн айлын хөрш 48 настай Б гэх хүнийг сэжиглэн шалгаж байгааг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээлэв.
2026-01-06
21 аймаг, 330 сумын Засаг даргыг оролцуулсан цахим уулзалт хийлээ
Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ Засгийн газрын гишүүд, 21 аймгийн болон дүүргүүд, мөн 330 сумын Засаг дарга, ИТХ-ын дарга нарын оролцсон цахим уулзалт зохион байгуулсан байна. Засгийн газраас 2026 онд эдийн засаг, нийгмийн салбарт ямар бодлого баримталж ажиллахаа орон нутгийн шат шатны удирдлагад танилцуулсан аж. Сумуудын Засаг дарга нарыг хамруулсан өргөн хүрээний цахим уулзалтыг анх удаа хийж буй нь энэ юм.
2026-01-06
Увс аймгийн Улаангом суманд 3.7 магнитудын газар хөдлөлт мэдрэгджээ
Улаанбаатарын цагаар өчигдөр орой /2026.01.05/ 23:58 цагт Увс аймгийн Улаангом суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.. Газар хөдлөлтийн голомт нь Увс аймгийн Тариалан сумын төвөөс хойд зүгт 14 км, Увс аймгийн Улаангом сумын төвөөс баруун урд зүгт 17 км, Увс аймгийн Түргэн сумын төвөөс зүүн урд зүгт 25 км-д байсан аж.
2026-01-06
Агаарын хөлгийн эд ангийг эвдсэн, нислэгт саад учруулсан эрд ял шийтгэв
“Чингис хаан” олон улсын нисэх буудлаас 2025 оны долоодугаар сард Туркийн Истанбул хот руу ниссэн агаарын хөлгийн зорчигч Х.Анхбаяр гэх эр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нисэх багийн гишүүдтэй зүй бусаар харилцаж, улмаар нислэгийн үйл ажиллагаанд саад учруулан, агаарын хөлгийн эд хөрөнгийг гэмтээжээ. Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын мөрдөгчид түүнд холбогдох хэргийг шалгасан байна.
2026-01-06
О.Уламсайханд бусдыг амиа хорлоход хүргэсэн хэмээн яллах дүгнэлт үйлджээ
“Ноорог креатив студио” ХХК-ийн үүсгэн байгуулагч О.Уламсайханд Эрүүгийн хуулийн 10.4-1 дэх хэсэгт заасан “Эд хөрөнгө, албан тушаал, гэр бүлийн хамаарал бүхий харилцаа, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүнийг байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн” гэх заалтыг үндэслэн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
2026-01-06
Бүртгэлтэй намуудаас 29 нь өргөдлөө ирүүлжээ
Харин Монголын либерал, Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нэгдсэн, Ард түмний, Хамуг Монголын хөдөлмөрийн, Монгол шинэчлэлт, ШИНЭ, Зүй ёс, Ардчилал шинэчлэлийн хэмээх найман нам хуулийн хугацаанд материалаа өгсөнгүй. Хуулиа мөрдөөгүй эдгээр намд ямар хариуцлага тооцох тодорхой заалт алга. Гэвч зөрчлөө арилгахгүй бол цаашид сонгуульд нэр дэвшүүлэн өрсөлдөх эрхтэй нь “ярих” эрсдэл үүсэх аж.
2026-01-06