Улс төрийн намын тухай хуулийн дагуу намууд энэ сарын 10-нд багтаан санхүүгийн жилийн эцсийн тайлангаа СЕХ-нд хүргүүлэх ёстой байсан. Тэгвэл Дээд шүүхэд бүртгэлтэй 37 намаас 29 нь хугацаандаа тайлангаа ирүүлсэн аж. Үүнийг гурван үе шаттайгаар хянадаг. СЕХ, Үндэсний аудитын газар хянана гэсэн үг. Хэрэв хоёр жил дараалан санхүүгийн тайлангаа сонгуулийн төв байгууллагад хүргүүлээгүй бол СЕХ-ны мэдээлэлд үндэслэн Дээд шүүхээс тэдгээр намыг идэвхгүйд тооцохоор хуульчилсан юм.
2024 оны санхүүгийн тайлангаа Монголын либерал, Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нэгдсэн, Хамуг Монголын хөдөлмөрийн, Тусгаар тогтнол, эв нэгдлийн, Монгол шинэчлэлт , Зүй ёс, Ардчилал шинэчлэлийн, Монгол консерватив, Монголын хүний төлөө гэсэн нийт есөн нам ирүүлээгүй аж. Эдгээрээс зөвхөн Тусгаар тогтнол эв нэгдлийн, Монгол консерватив, Монголын хүний төлөө гэсэн гурван намынхан л алдаагаа засаж, 2025 оны тайлангаа хугацаандаа өгчээ. Тиймээс хуулийн заалтыг биелүүлээгүй үлдсэн зургаан намыг идэвхгүй болгох тухай мэдээллийг СЕХ-ноос өчигдөр Дээд шүүхэд хүргүүлсэн юм байна.
С.Уул