Долоо хоногт гурваас доош удаа хүндрэхэд өтгөн хаталт үүсдэг гэж үздэг. Хэдийгээр өтгөн хатах нь хэвийн үзэгдэл ч байнга ийм байвал бусад өвчинтэй холбоотой гэж эмч нар анхааруулдаг юм. Ялангуяа хүүхдүүдийн дунд өтгөн хатах тохиолдол түгээмэл. Энэ талаар хүүхдийн эмч Б.Бямбабаяр дараах зөвлөгөөг өгөв. Тэрбээр “Эцэг, эхчүүдийн түгээмэл гаргадаг нэг алдаа бий. Хүүхдийн өтгөн хатахад зайлшгүй шаардлагатай дөрвөн аргыг хэрэглэх хэрэгтэй. Эхлээд баасыг зөөллөх, усны хэрэглээг нэмэх, хооллолтод анхаарах, дадал зуршил суулгаж өгөх ёстой. Гэтэл эцэг, эхчүүдийн олонх нь эхлээд баасыг нь зөөллөх эмийн эмчилгээ хийхгүйгээр хоол, эслэгийг нь нэмээд, өглөө бүр хөтөвч, суултуурт суулгаад байдаг. Нэг удаа глизм тавьж, өтгөнийг нь гадагшлуулсан ч үндсэн шалтгааныг нь эмчилж чаддаггүй. Баас хатаад, усгүйжээд байгааг эмчлэх шаардлагатай гэсэн үг. Эхний алхмыг нь алгасчихаар өтгөн хаталт арилахгүй. Нэг сар эм хэрэглээд зүгээр болохгүй. Хамгийн багадаа 3-6 сар тууштай эм ууж, уйгагүй эмчилж байж үр дүн өгдөг. Иймд хүүхдийн эмчид үзүүлж, оношлуулаад өтгөн шингэлэх эм уух хэрэгтэй” гэв.
Өтгөн хатах нь амьдралын хэв маяг, хооллолттой холбоотой ч зарим тохиолдолд шулуун гэдэс төрөлхийн урт байх, түгжрэл үүсэх зэрэг нь нөлөөлдөг байна. Мөн аутизм, ахар сүүлний ясны гэмтэл, саажилт зэрэг мэдрэлийн гаралтай өвч ний улмаас өтгөн хатдаг аж. Түүнчлэн эхийн сүүнээс нэмэгдэл хоолонд шилжих үед өтгөх хатах шалтгаан болдог гэнэ. Энэ үед ээж нь сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээгээ багасган, аль болох ногоо жимс, амархан шингэх хоол хүнс хэрэглэхийг эмч нар зөвлөлөө.
Ч.Болор