МХБ 2025 оны санхүүгийн тайлангаа танилцуулжээ. Өнгөрсөн жил тус бирж нь үндсэн үйл ажиллагаа болох арилжааны шимтгэл, хураамжаас 10.7 тэрбум, хүүгийн орлогоос 34.6 тэрбум төгрөг олсон байна. Энэ нь 2024 оныхоос үйл ажиллагааны орлого 20.5 хувиар буурсан дүн болов. Ийнхүү орлого буурахад 2024 онд нэг ч IPO гараагүй, үнэт цаасны арилжааны хэмжээ буурсан зэрэг нь нөлөөлсөн аж. Цэвэр ашиг нь мөн 6.9 хувиар буурч, 31.8 тэрбум төгрөгт хүрсэн байна. Ингэснээр тус биржийн нэгж хувьцаанд 90.8 төгрөг ногдох гэнэ. Улмаар хувьцааны үнэлгээ болон ашгийн харьцаа (P/E) 3.67 төгрөгт хүрч, дээрх биржийн үйл ажиллагаа өнгөрсөн онд хангалтгүй, бүртгэлтэй компаниудынх нь дундаж ашигт харьцуулсан үнэлгээ хямд байгааг илэрхийллээ.
С.Дулам