Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай XI тайлан илтгэлийг боловсруулж дууссан бөгөөд ирэх 4-5 дугаар сард Засгийн газарт танилцуулна гэдгээ ГБХНХЯ-наас мэдээллээ. НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцын үзэл санаа, хамрах хүрээ, ач холбогдлыг тэдний сонгох, сонгогдох эрх ба улс төр, олон нийтийн амьдралд оролцож буй байдлаар нь үнэлж дүгнэдэг. Ингэхдээ боловсрол, эрүүл мэнд болон ажил эрхлэх харилцаанд эрчүүдтэй эрх тэгш байх үндэс суурийг тогтоох, бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд өртөхгүй байх, нөхөн үржихүйн эрхийг баталгаажуулж, гэр бүлийн харилцаа, жендерийн үүргийг тухайн улс орны ард түмний соёл, уламжлалын онцлогт нь уялдуулан авч үздэг байна. Хүний эрхийн гэрээ талаасаа ч энэхүү ойлголтыг нэгтгэж, чадавхыг бэхжүү лэх нь дээрх тайлан илтгэлийн үндсэн зорилго аж.
Монгол Улсын XI илтгэлийг боловсруулах тайлант хугацаанд хүний эрх, гэр бүл, хүүхэд, саадгүй байдал, хүртээмжийн болон нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлтийн тухай зэрэг 10 гаруй хууль, тогтоомж боловсруулж, эрх зүйн орчныг сайжруулжээ. Улмаар “Жендерийн зөрүү тэй байдлын тайлан-2025”-д манай улс 20 байр ахиж, 65 дугаарт эрэмбэлэгдсэн нь УИХ-ын өнгөрсөн сонгуулиар 32 эмэгтэй гишүүн сонгогдсон нь голлон нөлөөлжээ.
Ташрамд дуулгахад, ЦХИХХЯ-ныхан Мэдээлэл технологийн үндэсний парктай хамтран эмэгтэйчүүдийн 56 дахь удаагийн инкубаторын хөтөлбөрөө зарлажээ. Уг хөтөлбөр нь мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй гарааны бизнес эрхлэгчдийн чадавхыг бэхжүүлэх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх, үйл ажиллагааг нь өргөжүүлэхэд цогц дэмжлэг үзүүлдэг юм.
О.Ундрах