Автобусны жолооч нар ур чадвараараа өрсөлдөв
Нийтийн тээврийн салбарын “Уран жолоодлого-2025” тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд “Монгол наадам” цогцолборт боллоо. Уралдаанд оролцогсод 12 үзүүлбэрээр өрсөлдсөн бөгөөд эхний өдөр зургаан даалгавар гүйцэтгэсэн юм. Тэмцээний явцын дүнгээр (өчигдөр 16.30 цаг) “Зорчигч тээврийн гурав” ОНӨААТҮГ-ын баг 456 оноогоор тэргүүлж, “Зорчигч тээвэр тав”-ынхан удаалж, гуравдугаар байрт “Автобус нэгтгэл” ХХК-ийнхан бичигдсэн байв. Жолоочийн ур чадвараас гадна ёс зүй, хариуцлагатай байдлыг гол шалгуур болгож буйг тэмцээний шүүгчид онцолсон юм.
2025-06-09
Эцэг, эхчүүдийн хүмүүжлийн хандлага хүүхдийн насжилтад нөлөөлдөг
Их Британийн Лондоны их сургууль болон Бразилын Сан Карлосын холбооны их сургуулийн эрдэмтдийн хамтарсан судалгааны үр дүн олны анхаарлыг татаж байна. Тэд уг судалгаандаа 1950-1960 оны хооронд төрсөн 1000 орчим хүнийг хамруулсан аж. Үүний үр дүнд хүүхэд байх үеийн эцэг, эхтэйгээ харилцах харилцаа нь хожмын насжилтад шууд нөлөөлдөг болохыг тогтоожээ.
2025-06-09
Эрдэнэсийн хараал
Олонд түгсэн яриагаар бол дэлхийд хамгийн томд ордог, зарж үрчихвэл эдийн засгийн сүйрэл болох төдийгүй дайн байлдаанд ч хүргэж мэдэх Ямаситагийн алт гээчийг эрж хайх ажил Филиппинд үргэлжилж байна. Бүтэн хагас жилийн дотор олзны араас улайрагчид газрын гүн рүү 80 метр ухаад юу ч олсонгүй, гэлээ ч цагдаа нарын үгэнд оролгүй ухсаар байгаа юм. Цөхөхдөө нэг нь “Ерөнхийлөгч Дутертег дууд, тэр л биднийг зогсоож чадна” гэж хэлж байжээ.
2025-06-09
Засгийн газартайгаа сөргөлдөх Ерөнхийлөгч
Польшийн Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатанд консерватив үзэлт, эрх баригч эвслээс нэрийг нь дэвшүүлсэн Кароль Навроцкий өрсөлдөгчөө яллаа. Тэрбээр тун бага зөрүүгээр илүүрхэж, сонгогчдын 50.89 хувийн санал авч Ерөнхийлөгчөөр сонгогджээ. Сонгогчдын ирц 71.6 хувьтай, 21 сая хүн саналаа өгч сонгуульд оролцсон байна. Кароль Навроцкий сонгуулийн дүнг зарласны дараа хэлэхдээ Польшийн эх оронч хүчийг, хууль бус цагаачгүй Польшийн төлөө байдаг хүмүү¬ сийг нэгтгэхээ амлав.
2025-06-07
Туркт газар 5.8 магнитудын хүчтэй хөдөллөө
Туркийн өмнөд хэсэгт орших Мармарис хотод энэ сарын 3-4-нд шилжих шөнийн 02.00 цагт газар 5.8 магнитудын хүчтэй хөдөлсөн тухай тус улсын эрх баригчид мэдээллээ.
2025-06-07
Төмс, хүнсний ногооны үнэ 6-11.4 хувиар өссөн байна
Улаанбаатар хотод хүнсний гол нэрийн зарим барааны үнэ өнгөрсөн сарынхаас нэг, өмнөх долоо хоногийнхоос 0.7 хувиар өсөөд буйг статистикийн байгууллагаас мэдээлэв. Төрлөөр нь авч үзвэл мах, төмс, хүнсний ногооны үнэ хамгийн өндөр хувиар өссөн байна. Өнгөрсөн сард нэг кг байцайны дундаж үнэ 3245 төгрөг байсан бол одоо 11.4 хувиар буюу 370 гаруй төгрөгөөр нэмэгджээ.
2025-06-07