Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бусад

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийж, наадмын нээлтийн ёслолд зочноор оролцоно

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён-ы хамт 2026 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
2026-07-03

Сөрөг хүчний санаачилсан хуулиудыг Засгийн газар “саармагжуулсан” гэв 

АН-ын “4-11” мэдээллийн цагаар өчигдөр УИХ дахь бүлгээс нь төрийг цомхон байлгах, бизнес эрхлэгчдэд эдийн засгийн эрх чөлөө олгох, татвар бууруулах, засаглал хоорондын эрх мэдлийн хуваарилалт алдагдсаныг засах зорилгоор санаачилсан хуулиудаасаа танилцуулав. Эдгээрийн заримыг хэдэн парламент дамнуулан хэлэлцэхгүй байгаа, заримыг нь Засгийн газраас ижил агуулгатай төсөл оруулж ирж, “саармагжуулсан” тухай тэд ярьсан юм.
2026-07-03

Наадмын хөтөлбөр гарлаа

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн Үндэсний их баяр наадам цөөн хоногийн дараа болно.
2026-07-03

Осолд өртсөн нэг цэрэг эдгэрч, албаа хааж буй бол нөгөөгийнх нь бие сайжирчээ

Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг, Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийн байрлалд өнгөрсөн сарын 9-нд болсон гар­дан тулааны үзүүлэх тоглолтын үеэр цэр­гийнхоёр алба хаагч машинд дай­руулсан бичлэг олон нийтийн сүл­жээнд ца­цагдсан. Уг ослыг Төв аймаг дахь Цаг­даагийнгазрынхан шалгаж буй бө­гөөдхугацаат цэргийн алба хаагчийн нэг нь хүнд, нөгөө нь хөнгөн гэмтэж, Цэр­гийнтөв эмнэлэгт хүргүүлсэн юм.
2026-07-03

Ирэх оны нэгдүгээр улиралд инфляц 9.2 хувь болж магадгүй нь

Банкнуудын эдийн засагч, их, дээд сургуулийн багш, судалгааны болон үнэт цаасны компаниудын нийт 19 шинжээчийн дунд явуулсан макро эдийн засгийн төсөөллийн судалгааны үр дүнг Монголбанкнаас танилцууллаа. Үүнд ирэх оны I улиралд бодлогын хүү бага зэрэг буурч 11.7, инфляц 9.2, зээлийн хүү өнөөгийн түвшинд буюу 17.5 хувьд хадгалагдах төлөвтэй гэж тэд үзжээ.
2026-07-03

Голд живж байсан хүүхдийг эсэн мэнд гаргажээ

Онцгой байдлын албанд Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 2 дугаар хороо, “Мишээл” экспогийн урд талд “Туул” голын усанд хүүхэд живж байна гэсэн дуудлага өчигдөр (2026.07.02) 17:48 цагийн орчимд иржээ.
2026-07-03

УНТЭ-ийн захирал П.Анхтуяаг тендерт шалгарсан компаниас хахууль авсан хэргээр шалгаж эхэлжээ

Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ)-ийн захирал П.Анхтуяаг хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд албадан саатуулж, шалгаж эхэлжээ. Түүний албан өрөө, гэрт энэ сарын 1-нд АТГ-ынхан нэгжлэг хийж, улмаар прокурорын зөвшөөрлөөр сэжигтнээр тооцон саатуулсан аж.
2026-07-03

БЗС-гийн Ажлын албаны дарга асан Д.Гардийг 15 сая төгрөгөөр торголоо

Боловсролын зээлийн сан (БЗС)-гийн Ажлын албаны даргаар ажиллаж байсан Д.Гардид холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх өчигдөр хэлэлцэн шийдвэрлэлээ. Тэрбээр гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, ажилдаа хариуцлагагүй хандсан гэдгээ илэрхийлсэн бөгөөд хурал нь ч шуурхай болсон юм.
2026-07-03

Дэлхийн нүүдэлчдийн VI их наадамд оролцох харваачид

Монголын морьт харваачдын холбооноос чансаа тогтоох тэмцээнийг анх удаа зохион байгуулж, Киргиз улсад болох Дэлхийн нүүдэлчдийн VI их наадамд эх орноо төлөөлөн оролцох шилдэг эрэгтэй, эмэгтэй тус бүр гурван тамирчныг сонгон шалгаруулав.
2026-07-02

Дайн, хэлэлцээр хоёр давхацсаар

Иран дахь дайныг түр зогсоох сэдэлтэй гал зогсоох тухай хоёр долоо хоногийн тохиролцоо Ливан руу Израил довтолсны хариуд Ормузын хоолойг Тегеран дахин хаасны дараа эмзэг болоод явчихав. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ч гал зогсоох тохиролцоогоо Тегеран бүрэн биелүүлэх хүртэл Америкийн цэрэг “байрандаа байх болно” гэж мэдэгдлээ.
2026-07-02

Г.Уянтөмөр шилдэг шүүгч, Х.Билгүүн шилдэг дасгалжуулагчаар шалгарчээ

Гавьяат дасгалжуулагч С.Ган-Эрдэнийн нэрэмжит таеквондогийн бага нас, өсвөр үе, залуучуудын УАШТ-д 55 клубийн 1100 тамирчин оролцож, ур чадвараа сорив. Өсвөр үеийнхний ангилалд эрэгтэйчүүдээс “Ti¬gers”-ын Б.Төгсбаатар, эмэгтэйчүүдээс Ховд аймгийн “Эрин” клубийн М.Маргад шилдэг тамирчнаар шалгарлаа.
2026-07-02

Шүлхий өвчнөөс сэргийлж 21 замд хөдөлгөөнт эргүүл гарчээ

Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрийн авто тээврийн шалган бүртгэх товчоодод 24 цагаар ажиллах 10 хяналтын пост, баталгаат бус замд 21 хяналтын пост байгуулан ажиллуулах захирамжийн төслийг боловсруулжээ.
2026-07-02

Иений ам.доллартой харьцах ханш 40 жилийн хамгийн доод түвшинд хүрэв

Японы иений ханш өнгөрсөн мягмар гарагт 0.2 хувиар суларч, ам.долларын эсрэг 161.98 болсноор 1986 оноос хойших хамгийн доод түвшинд хүрлээ. АНУ-ын валютыг дэлхийн гол зургаан мөнгөн тэмдэгттэй харьцуулсан индекс өнөөгийн байдлаар 0.03 хувиар өсөж, 101.17-д хүрсэн бөгөөд цаашид 1.3 хувиар нэмэгдэх төлөвтэй байна.
2026-07-02

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.07.02/ Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж  Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.
2026-07-02

Оюуны өмчийн газрын киоск төхөөрөмжид “Хурдан” үйлчилгээ нэвтэрлээ

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилгын хүрээнд төрийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэх зорилтын дагуу 2026.07.01-ны өдрөөс Оюуны өмчийн газрын киоск төхөөрөмжид “ХУРДАН” үйлчилгээг албан ёсоор нэвтрүүллээ.
2026-07-02

“Доншен газрын тос Монгол” ХХК химийн хорт, аюултай бодис байгальд хаяжээ

Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг, Зүүнбаянгийн газрын тосны ордод үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Доншен газрын тос Монгол” ХХК-д холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн ч эцсийн шийдвэр хараахан гаргаагүй байна. Тус компанийнхан химийн хорт болон аюултай бодис байгальд хаясан хэрэгт холбогдож прокурорын байгууллагаас Эрүүгийн хуулийн 24.1-3 дахь хэсгийн “Химийн хорт, аюултай бодис, аюултай, хортой хог хаягдлыг газар, газрын хэвлийд хаяж хүний эрүүл мэнд, мал, амьтан, ургамал, тэдгээрийн үр удамд сөрөг нөлөөлөл үзүүлэх, өвчин эмгэг үүсгэх, үхэл, мөхөлд хүргэх нөхцөлийг бүрдүүлсэн гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн” гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэн орон нутгийн шүүхэд шилжүүлсэн аж. 
2026-07-02

Төсөв хотойтол наадсаар

Монгол түмний төрт ёсны уламжлалт Үндэсний их баяр наадам эхлэхэд есөн хоног үлдээд байна. Өнгөрсөн гуравдугаар сард тодотгосон нийслэлийн 2026 оны төсвийн мэдээлэлд дурдсанчлан энэ жил бид 9.3 тэрбум төгрөгөөр наадамлах нь. Энэ нь бүх цагийн үеийн хамгийн өндөр дүн юм. Харин зарим мэдээллийн хэрэгсэлд үүнийг 10.5 тэрбум хэмээн мэдээлжээ.
2026-07-02

Наадмын тасалбарын наймааг эцэслэ

Үндэсний их баяр наадам зохион байгуулах комиссынхон буюу ССАЖЗЯ, нийслэлийн ЗДТГ-ынхан enaadam.mn сайтаар дамжуулан наадмын нээлт, хаалт, бөхийн барил­дааны 26 000 гаруй тасалбарыг өчигдөр өглөө зургаахан минутын дотор “шууруулж” дээд амжилт тогтоосон гэнэ. Нэг секундэд дунджаар 70 гаруй тасалбар борлуулсан аж.
2026-07-02