Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бусад

“Эрдэнэт”-ийн захиралд яригддаг Б.Цэнгэл ТӨБЗГ-ыг унагажээ

Монгол Улс ардчилсан нийгэмд шилжсэний дараа өмчийн харилцаа үүсэж төр өмчөө хянах, бүртгэх, зохицуулах шаардлага бий болсон. Энэ хүрээнд 1996 онд Төрийн өмчийн хороог байгуулж байжээ. Улмаар 2016 онд ТӨБЗГ болгож өөрчилсөн. ТӨБЗГ-ын хийх ажил нь төрийн өмчийн эзэмшилт, ашиглалтад хяналт тавих, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд сайн засаглалыг хөгжүүлэх, удирдлага, менежментийг боловсронгуй болгох замаар төрийн өмчийн үр ашиг, өгөөжийг нэмэгдүүлэхэд оршдог.
Уржигдар 10 цаг 44 мин

“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнд зургаан жил есөн сар хорих ял шийтгэлээ

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал асан Ц.Даваацэрэн, түүний хүргэн С.Мөнхтөр нарт холбогдох хэргийг Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтангадас даргалан хэлэлцэж, өнгөрсөн долоо хоногт эрүүгийн хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон юм. Улмаар шүүгдэгчид, тэдний өмгөөлөгч нар хохирол төлбөр төлөхийн тулд тав хоногийн завсарлага авах санал гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авсан билээ. Уг завсарлагын хугацаа өчигдөр дуусаж, эрүүгийн хариуцлага оноох шүүх хурлыг үргэлжлүүлэн хийв.
Уржигдар 10 цаг 30 мин

Бэлчээрийн менежментийг шинэчлэх талаар олон улсын зөвлөлдөх уулзалт боллоо

Бэлчээр болон нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жилийн хүрээнд ХХААХҮЯ, Монголын хөдөө аж ахуйн хор­шоологчдын үндэсний холбоотой хамт­­ран “Талуудын оролцоонд тулгуурлан бэлчээрийн менежментийг шинэчлэх нь” сэдэвт олон улсын зөвлөлдөх уул­­залтыг өчигдөр эхлүүллээ. Дэлхийн газар нут­гийн тэн хагасыг хамардаг бэлчээрийн экосистем нь олон сая хүний амьжир­гааны эх үүсвэр бөгөөд биологийн олон янз байдлыг дэмжих, уур амьсгалын өөрч­лөлтийг зохицуулах, хөрс хамгаалах зэрэг чухал үүрэг гүйцэтгэдэг.
2026-06-10

Чухал ашигт малтмалын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргана

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс чухал ашигт малтмалын салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдлыг хангах зорилготой стратегийн яриа хэлэлцээг эхлүүллээ. Улаанбаатар хотод өнгөрсөн гуравдугаар сард болсон дэд сайд нарын түвшний анхдугаар стратегийн яриа хэлэлцээний үеэр албан ёсоор эхлүүлсэн энэхүү шинэ механизм нь хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээс гадна дэлхийн зах зээлд эрэлт нь өсөн нэмэгдэж буй зэс, газрын ховор элементийн нийлүүлэлтийг тогтвортой байлгахад чиглэж байна.
2026-06-10

Ноос, ноолууран бүтээгдэхүүн боловсруулахад шаардлагатай эко саван үйлдвэрлэж байна

Малын гаралтай хаягдал түүхий эдийг дахин боловсруулж, байгальд ээлтэй үйлдвэрлэл хөгжүүлж буй “Юргана индастри” компани ноос, ноолууран бүтээгдэхүүн боловсруулах эко шингэн саванг дотооддоо үйлдвэрлэж эхэлжээ. Энэ нь зөөлөн бүтэцтэй угаалгын шингэн бөгөөд ноос, ноолуурын ширхгийг гэмтээхгүй гэдгээрээ онцлог аж.
2026-06-10

Сэтгүүлчийн нийтлэлдээ ашигласан зургийг албаар мушгин гуйвуулж, 20 сая төгрөгөөр торгожээ

“Зөв.мн” мэдээллийн сайт төрийн өмчит “Цемент шохой” компанийн удирдах албан тушаалтан төрийн өмч, хөрөнгийг үр ашиггүй, зүй бусаар зарцуулсан байж болзошгүй асуудлыг хөндсөн нийтлэлдээ ашигласан тухайн хүний зургийг ХЭҮК-оос “биометрик мэдээлэл” хэмээн үзэж, улмаар цагдаагийн байгууллагаас Зөрч­лийн тухай хуулийн дагуу редакцыг нь 20 сая төгрөгөөр торгохоор шийд­вэрлэжээ. Тодруулбал, тус сайтын сэтгүүлч Х.Батсайхан “Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийн хурган дарга Н.Ганхуяг 450 сая төгрөгийн балгасыг 5.5 тэрбумаар үнэлж, үйлдвэрээ олон тэрбумын алдагдалд оруулжээ” гэх гарчигтай мэдээллийг өнгөрсөн нэгдүгээр сарын 29-нд бэлтгэж, нийтэлсэн байна. Үүний мөрөөр Хөтөлийн “Цемент шохой” ХХК-ийн удирдах албан тушаалтан “Зураг зөвшөөрөлгүй нийтэлсэн” гэж цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, тухайн сайтад 20 сая төгрөгийн торгууль оноосон аж.
2026-06-10

Боксын шигшээгээс найман тамирчин эхний 10 байрт жагсав

Дэлхийн боксын холбооноос тамирчдын чансааг энэ сард шинэчилснээ албан ёсоор танилцуулав. Монголын боксын үндэсний шигшээ багийн эрэгтэй тамирчдаас олон улсын хэмжээний мастер (ОУХМ) А.Баттулга 50 кг-ын жинд II, Х.Билгүүнсайхан 55, О.Бямба-Эрдэнэ 70 кг-д V байрт эрэмбэлэгджээ.
2026-06-10

Залаатын болон Хүрэлтогоотын аманд хөнөөлт шавж устгаж эхлэв

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын захиалгаар Богдхан уулын Залаатын болон Хүрэлтогоотын амны 2000 га талбайд ойн хортон шавж устгах ажил эхлүүлснийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.
2026-06-10

Э.Оюундарь олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

Тайванийн Тайпэй хотод болсон хөнгөн атлетикийн нээлттэй тэмцээнд оролцсон Монголын багаас “Үчимбэр” клубийн тамирчин, спортын мастер Э.Оюундарь гурвын харайлтын төрөлд 12.57 метр харайсан амжилтаар мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр тус төрөлд дотооддоо улсын аваргаар зургаан удаа шалгарч, эх орныхоо дээд амжилтыг эзэмшдэг.
2026-06-10

Манай судлаачид Азийн байгаль хамгааллын конгресст оролцжээ

Балба улсын Катманду хотод өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр болсон Азийн байгаль хамгааллын конгресс (CAC2026)-т манай улсыг төлөөлж Монголын зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийн судлаачид оролцжээ. Энэ нь бүс нутгийн хэмжээнд байгаль хамгааллын чиглэлээр ажилладаг эрдэмтэн, судлаачдыг нэгтгэдэг, олон улсад нэр хүндтэй чуулган юм.
2026-06-10

Орон сууц захиалгатай холбоотой залилах хэрэгт 301 хүнийг яллагдагчаар татжээ

Орон сууц захиалгын гэрээ байгуулж, иргэдийг хохироосон залилах гэмт хэрэг нэмэгдэж буй прокурорын байгууллагаас сэрэмжлүүлэв. Улсын хэмжээнд энэ төрлийн 174 хэргийг шалгаж буйгаас 93.7 хувь нь нийслэл, дүүргийн, 6.3 нь орон нутгийн Прокурорын газрын хяналтад байгаа аж.
2026-06-10

Хачгийн өвчлөлийн идэвхжлийн хамгийн өндөр үе нь тохиож байна

Хачгийн өвчлөлийн идэвхжлийн хамгийн өндөр үе нь эдүгээ тохиож буйг ХӨСҮТ-өөс сэрэмжлүүллээ. Тодруулбал, манай оронд хачиг тавдугаар сараас эхлэн гарч, түүгээр дамждаг гурван төрлийн халдвар 6-7 дугаар сард иргэдийн дунд өргөн тархдаг байна. Малын хачгаас риккетсиоз, ойн хачигт хазуулснаар боррелиоз, энцефалит хэмээх вирусээр өв­чилдөг аж. Эдгээр халдвараас ойн хачгаар дамждаг нь манайд элбэг тохиолддог. 
2026-06-10

Богд ууланд 14 хоног алхахгүй байхыг зөвлөжээ

Богдхан уулын дархан цаазат газрын ойн экосистемийг хамгаалах, хөнөөлт шавжийн тархалтыг багасгах зорилгоор Залаатын ам, Хүрэл тогоотын хэсгийн 2000 га талбайд энэ сарын 9-10-нд бактерийн бэлдмэл цацаж байна.
2026-06-10

Төслийг тушсан төмөр чөдөр

Монголын сэтгүүл зүйн “Их хурд” буюу БАЛДОРЖ шагнал жил бүр шилдгүүдээ тодруулдаг байсан 2008-2018 оны хоорон дахь 10 жил бол шинэ үеийн сэтгүүл зүйн хөгжил, шинэчлэл, өөрчлөлт, төлөвшилд томоохон түлхэц өгсөн үсрэнгүй дэвшлийн түүхэн мөчлөг байсныг салбарын мэргэжилтнүүд, судлаачид, багш нар, “гал тогооныхон” маань ил, далд ярьдаг, дурсдаг хэвээр. Монгол Улсад мэргэжлийн сэтгүүл зүйн бүтээлүүдийг дэмжин урамшуулах, сэтгүүл зүйн судлал, шүүмжийг хөгжүүлэх зорилгоор нэрт сэтгүүлч, зохиолч Цэрэндоржийн Балдоржийн дурсгалд зориулсан БАЛДОРЖ шагнал бий болгох санаачилгыг 2008 онд “Балдорж” сангийн удирдах зөвлөлөөс гаргаж, анхны жил зөвхөн сонины сэтгүүлчдийн дунд энэхүү шалгаруулалт явагдсан түүхтэй.
2026-06-10

Хувийн сургуулиудын урьдчилгаа төлбөрийн хэмжээг сургалтын төлбөрийн 10 хувиас хэтрүүлэхгүй байхыг тушаалаа

Суралцагчийн сурч боловсрох эрхийг хангах, сургалтын төлбөртэй холбоотой харилцааны ил тод, нээлттэй байдлыг сайжруулах шаардлагад үндэслэн Боловсролын сайдын 2026 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/119 дүгээр тушаал гаргалаа.
2026-06-10

ХААН Банк ЕСБХБ-аас хоёр шагнал хүртлээ

Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-ны жилийн уулзалт, бизнес форум Латви улсын Рига хотноо 2026 оны 6-р сарын 5-7 өдрүүдэд болж, энэ үеэр худалдааны санхүүжилт болон тогтвортой санхүүжилтийн чиглэлээр хоёр нэр хүндтэй шагналыг ХААН Банк хүртлээ.
2026-06-10

ДАШТ-д тоосоо өргөх шилмэл багууд 

Хөл бөмбөгийн ДАШТ маргааш (Улаанбаатарын цагаар баасан гарагт) эхэлнэ. Анх удаа 48 баг оролцож буй тус түүхэн тэмцээний өмнө бүх баг, 1248 хөл бөмбөгчийг судлах амаргүй. Тиймээс хоолны өмнө шийр зугаа болгож шигшээ багуудыг түрүүлэх боломжоор нь эрэмбэлэхийн зэрэгцээ товч танилцуулахыг хичээв. 
2026-06-10

Филиппиний Минданао арлын орчимд газар 7.8 магнитудын хүчтэй хөдөлж, 37 хүний амь үрэгдэв 

Филиппиний өмнөд хэсэг дэх Минданао арлын орчимд газар 7.8 магнитудын хүчтэй хөдөлсний улмаас 37 хүний амь үрэгдэж, дөрвөн иргэн сураггүй болсон тул эрэн хайх, аврах ажиллагааг эрчимжүүлсэн хэмээн гамшгаас хамгаалах албаныхан нь мэдээлжээ. Тодруулбал, хэд хэдэн улсад цунамигийн аюулын дохио зарлахад хүргэсэн уг газар хөдлөлт өнгөрсөн даваа гаргийн өглөө Сарангани мужаас 20 км зайд болсон байна.
2026-06-10