“Ногоон-Улаанбаатар” эко орон сууцын хороолол байгуулах нь
Нийслэлийн ЗДТГ-аас Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-тай хамтран “Ногоон-Улаанбаатар” орон сууцын төсөл хэрэгжүүлж буй бөгөөд талууд хэрэгжилт, санхүүжилтийн асуудлаар хуралдлаа. Ногоон хөгжил, тогтвортой хот байгуулалтыг дэмжсэн энэхүү төслийг тус банкны 24.7 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжүүлэх аж.
2026-08-13
Нүүрс пиролизын үйлдвэр ашиглалтад орсноор агаарын бохирдол 50-60 хувиар буурна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Монгол Улсын Засгийн газрын гишүүд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, нийслэлийн удирдлагуудын хамт Багануур дүүрэгт ажиллаж, Багануурын үйлдвэрлэл, технологийн паркийн хүрээнд хэрэгжих Нүүрс пиролизын үйлдвэрийн төслийн бэлтгэл ажил, хэрэгжилтийн явцтай танилцлаа.
2026-07-06
Нийслэл жилд 3500 хүүхдэд үйлчлэх иж бүрэн тоног төхөөрөмжтэй сэргээн засах төвтэй боллоо
Тус төвийн өргөтгөлийг хүлээн авах үйл ажиллагаанд хотын дарга Б.Пүрэвдагва болон холбогдох албаны хүмүүс оролцов. Нийслэлийн хүүхдийн сэргээн засах "Эрүүл-Үрс" төвийг өргөтгөн шинэчилснээр жилд 3000-3500 хүүхдэд үйлчилгээ үзүүлэх боломжтой болж, хүчин чадал 5-8 дахин нэмэгдэж байгаа юм. Өмнө нь тус төвд жил бүр 300-400 хүүхэд хэвтэн эмчлүүлж, дунджаар 1500 хүүхдэд амбулаторийн сэргээн засах тусламж, үйлчилгээ үзүүлдэг байв.
2026-07-03
Нийслэлийн иргэнд шинээр газар олгохыг түр зогсоожээ
Иргэдийн санал гомдлыг шуурхай шийдвэрлэх хүрээнд Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Ихбаярын баталсан удирдамжийн дагуу өнөөдөр (2026.06.24) Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2026 онд хэрэгжүүлж байгаа ажлын явц, төлөвлөгөө, газар чөлөөлөлт, өмчлөх, эзэмших, Газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилт зэрэг тулгамдсан асуудлаар Нийслэлийн ИТХ-д Баянзүрх, Налайх, Багахангай дүүргээс сонгогдсон төлөөлөгчид Нийслэлийн болон дүүргийн газрын албаныхантай нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.
2026-06-24
Ч.Төгсдэлгэрийг хилээр гарахыг хязгаарлаж, нөхрийг нь цагдан хорив
Улаанбаатар хотын ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг нөхрөөрөө дамжуулан барилгын Жэй Ти Эс Жи компаниас хахууль авсан хэрэгт холбогдуулан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж байна. Нийслэлийн прокурорын газраас хүргүүлсэн саналыг үндэслэн түүний нөхөр Б.Өсөхбаярт энэ сарын 5-нд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах захирамж Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс гаргаж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461-д ангид хорьжээ.
2026-06-19
“Дүүжин замын тээвэр” төслийн зээлийг ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс төлнө
Яармагийн Арцатаас Хархорины Өнөр хороолол чиглэлд нийт 4.2 км урттай “Дүүжин замын тээвэр”-ийг барина. 2025 оны гуравдугаар сарын 10-ны өдрөөс төслийн барилга угсралтын ажлыг эхлүүлж, өнөөдрийн байдлаар нийт гүйцэтгэл 75 орчим хувьд хүрчээ. Тухайлбал, ган татлага татах, сүвлэгээ зэрэг инженерийн нарийн гүйцэтгэлийн ажлууд дуусаж, хоёр буудлын барилга болон гараашийн барилгын ажлууд үргэлжилж байна.
2026-06-16