Дахин “амилах” шорон хийгээд далан жилийн дараа илрэх хэрэг
Онц аюултай гэмт хэрэгтнүүдийг хорьдог байсан “Алькатрас” хэмээх зард гарсан шоронг дахин нээж магадгүй байна. Түүнийг эрүүгийн хэрэгтнүүдийг саатуулдаг, оргох ямар ч боломжгүй гяндан гэж удаан хугацаанд үзсээр иржээ. Гэвч гурван хоригдол эн¬дээс оргоод гараад явчихсан нь одоо хэр нь хүмүүсийн гайхлыг төрүүлсээр буй.
Ерөнхийлөгч Дональд Трамп энэ шоронг сэргээж, нээхээр төлөвлөж буйгаа зарласан. Түүний хэлснээр холбогдох үүргийг Шоронгуудын товчоо, Хууль зүйн болон Дотоод хэргийн яам, Холбооны мөрдөх товчоонд өгсөн байна. Шоронг сэргээх нь хууль ёс, дэглэм, шударга ёсны илэрхийлэл болно гэж Америкийн удирдагч үзэж буй бололтой.
2025-05-19
“Баянгол” дэлгүүрийн урд трансформатор шатжээ
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны “Баянгол” дэлгүүрийн урд трансформатор шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр /2025.05.19/ 13:51 цагт ирсэн байна.Уг дуудлагын дагуу Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар анги, СХД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид ажиллаж байна.
2025-05-19
“Хуулийн дагуу бүх орлогоо шалгуулж, нийтэд тайлагнана”
Монгол Улсын Ерөнхий сайдын ууган хүү болон бэрийн тансаглалтай холбоотой шуугиан нийгэмд үүсээд буй. Улмаар иргэд Засгийн газрын тэргүүнийг огцрохыг шаардаж Сүхбаатарын талбайд жагсаж байгаа билээ. Үүний хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараах байр суурийг илэрхийлэв.
2025-05-19
Х.Нямбаатар: Талбай дээр зассан том асрыг 3-4 сарын хугацаатай түрээслүүлнэ
НЗДТГ-аас Төв талбайд “UB food” фестивалийг зохион байгуулахтай холбоотойгоор өнгөрөгч дөрөвдүгээр сарын 8-нд том цагаан асрыг зассан. Үүнээс хойш эл асарт олон төрлийн арга хэмжээ зохион байгуулагдсаар өнөөдрийг хүртэл буулгаагүй байгаа юм. Уг асарыг иргэд буулгах шаардаж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл өглөө. Тэрбээр, "Бямба гарагт олон жил зохион байгуулагдаж байгаа Улаанбаатар марафоныг зохион байгуулж дуусаад хамгийн сайн үнийн санал өгсөн ААН-д уг асрыг 3-4 сарын хугацаатай түрээслүүлнэ. Одоогоор хоёр байршил яригдаж байна. Нэг нь Хүй 7 худаг. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойно" гэв.
2025-05-19
Нүүрсний экспорт саатсанаас эдийн засгийн өсөлт саарч байна
Манай улсын эдийн засаг энэ оны эхний улиралд 2.4 хувиар өссөн нь хям¬ралын дохио хэмээн салбарын шинжээч, мэргэжилтнүүд дүгнэж байна. Өнгөрөгч онд эдийн засаг 4.9 хувиар өссөн. Үүнээс үүдэн олон улсын байгууллагууд 2024 оны өсөлтөөс 1-1.5 нэгжээр ахиулсан өөдрөг таамаглал дэвшүүлээд байв.
2025-05-19
Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбоо шуудангийн асуудлаар УИХ-д хандлаа
Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбооноос сумын шууданчийг унах унаатай, суух өрөөтэй, авах цалинтай болгох асуудлыг хөндөж, жил гаруйн хугацаанд хөөцөлдсөний үр дүнд тавдугаар сарын 6-нд УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны хурлаар “Монгол шуудан” ХК-ийн үйл ажиллагаа, үндэсний хэмжээний шуудан түгээлтийн сүлжээний ашиглалтын талаарх мэдээллийг авч хэлэлцсэн билээ. Инновац, цахим бодлогын байнгын хорооны тогтоолоор Шуудангийн болон Харилцаа холбооны тухай хууль, Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн журмын биелэлтийг хянан шалгах, шуудан түгээлтийн сүлжээний ашиглалтыг сайжруулах, цахим худалдааны дэд бүтцийг хөгжүүлэх талаар санал, дүгнэлт гаргах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхбатаар ахлуулан байгуулжээ.
2025-05-19
Монгол иргэдийг саатуулж, албадан буцааж буй үйлдлээ зогсоохыг шаардав
БНСУ-д зорчих хүчин төгөлдөр визтэй Монголын иргэдийг хилийн шалган нэвтрүүлэх албаны ажилтнууд хүндэтгэн үзэх шалтгаангүй саатуулах, гар утас болон бусад эд зүйлсийг хураан авч, хувийн мэдээлэлд нь халдах, улмаар албадан буцааж байгааг зогсоох зэрэг асуудлаар Гадаад хэргийн яамнаас Өмнөд Солонгосын талд шаардлага тавьжээ.
2025-05-19
Нийслэлд 25 хэм дулаан байна
Тавдугаар сарын 19-нд Говь-Алтайн нутаг, Баян-Өлгийн хойд болон зүүн, Увсын өмнөд, Ховдын баруун болон хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.
2025-05-19