Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Спорт

Монголын жудочид Антальяагийн "Их дуулга" тэмцээнийг зорилоо

Монголын улсын Жудо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид энэ сарын 31-нд Турк улсад зохион байгуулагдах Антальяагийн “Их Дуулга”-д өрсөлдөнө. Катарын нийслэл Дохад 5-р сарын 7-нд эхлэх Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө зохиогдож буй тус тэмцээнд 85 орны эрэгтэй 350, эмэгтэй 266 нийт 616 жүдоч өрсөлдөхөөр мэдүүлгээ өгсөн байна.
2023-03-30

Л.Мессигийн хөшөөг Парагвайд босгоно

2022 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга Аргентины шигшээ багийг алдаршуулах ёслолын арга хэмжээг Өмнөд Америкийн хөлбөмбөгийн холбоо (CONMEBOL) Парагвай улсын Лука хотод зохион байгууллаа. 
2023-03-29

К.Роналдугийн Араб дахь амьдрал

К.Роналду 2022 оны арванхоёрдугаар сард карьерынхаа хамгийн сонирхолтой, содон шийдвэрийг гаргаж, Саудын Арабыг зорьсон билээ. Мөнгөний хувьд түүний бүх зүйл сайхан (хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн өндөр цалинтай тоглогч), спортын хувьд Криш талбай дээр гялалзаж буй бол хувийн амьдрал нь харин ямархуу байна вэ?
2023-03-29

Ш.Энхийн-Од NBA-ийн Драфтад нэрээ өглөө

 Манай улсын тамирчин Ш.Энхийн-Од Дэйтоний Их Сургуулийн багтаа эргэж очихгүй харин нэрээ NBA-ийн Драфтад өгөхөөр шийдвэрлэжээ.
2023-03-29

Дугуйчид олимпын эрхийн оноо цуглуулах тэмцээнүүдэд оролцоно

Тайваньд зохион байгуулсан “Tour de Taiwan” олон улсын олон өдрийн уралдаанд Монгол Улсын дугуйн шигшээ, Малайзын “Теренгану полигон” мэргэжлийн багийн тамирчин, ОУХМ С.Жамбалжамцын багийнхан амжилттай хурд сорьж, аварга болжээ. С.Жамбалжамц таван өдрийн уралдааны нийлбэр дүнгээр 15 дугаар байр эзэлж, Азийн шилдэг гурван дугуйчны нэгээр шалгаран, Монголын дугуйн холбоонд Парисын олимпын эрх авах нийт 11 оноо авчирсан байна.
2023-03-28

Филиппиний хоккейчид ирэх жил III дивизионы ДАШТ-д оролцох нь

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан, хоккейн IV дивизионы ДАШТ “Степпе арена”-д Филиппин, Индонез шигшээгийн тоглолтоор эхэлж, Монгол, Индонезийн багийнхны “тэмцлээр” өндөрлөв. Эхний өдрийн тоглолтод филиппинчүүд эсрэг багийнхныг 14:0-ээр илүүрхэж, манайхантай үзүүр, түрүүнд үлдэх чухал тоглолт өрнүүлэхээр болсон юм. Монголын хоккейчид Кувейтийн тоглогчдыг мөсөн талбайд 8:0-ээр хожиж, филиппинчүүдтэй ширүүхэн тулах хүчтэй өрсөлдөгч болохоо харуулав. Гурав дахь тоглолтод Индонез, Кувейтийн тамирчдыг 2:4- өөр буулгаж авснаар анхны ялалтаа байгууллаа. Манай баг хоёр дахь тоглолтоо филиппинчүүдтэй хийж, I үеийг 0:3-ээр өндөрлүүлж, III үед тоглолтын үндсэн цагт оноог 6:6 болгож тэнцүүлсэн юм.
2023-03-27

Б.Эрдэнэбаяр Тбилисийн “Их дуулга”-д аваргалав

Гүржийн нийслэл Тбилиси хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулсан жүдогийн “Их дуулга” тэмцээнд Монголын тамирчид үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар, мөн Г.Болдбаатар, Б.Хишигбаяр нарын удирдлагад оролцлоо. Эмэгтэйчүүдээс 48 кг-ын жинд ОУХМ Г.Наранцэцэг хүрэл медалийн төлөөх барилдаанд Италийн Франческа Миланийг үүрэх мэхээр буулган авч, шагналын тавцанд зогсов.
2023-03-27

Эрэгтэй боксчид Бишкект дөрвөн медаль хүртэв

Манай улсаас есөн тамирчин эх орноо төлөөлөн оролцсноос
2023-03-27

Манай хоккейчид Филиппинд 6:7-гоор хожигдлоо

Эхний тоглолтод манай баг Кувейтийг 8:0-ээр буулган авсан
2023-03-26

ОУХМ Л.Алтанцэцэг ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Тулаан эн тэнцүүхэн өрнөсөн бөгөөд гурван үеийн тулааны дараа шүүгчид эзэн орны боксчинд ялалтыг өгсөн юм.
2023-03-26

Ё.Басхүү Тбилисийн татамид мөнгөн медалийн эзэн боллоо

"Будапешт-2021" ДАШТ-ий хүрэл медальт, "Алматы-2022" Азийн аварга
2023-03-25

“Степпе арена”-г бүтээсэн Канад архитекторуудыг МОҮХ-ны АЛТАН медалиар шагнав

Тус ордныг барьж байгуулахад Канадын архитектор Марк Хейнц, Кевин Клиппенштэйн нар үнэтэй зөвлөгөө өгч, мэргэжлийн дүгнэлт гаргасан төдийгүй Монголын архитекторчдыг Ванкувер хотноо урьж, өөрсдийн бүтээн байгуулсан байгууламжуудтай танилцуулан туршлага судлуулсан юм.
2023-03-24

Б.Отгон-Өлзий морьт харвааны тэмцээнд тивийн аварга боллоо

99 метр замыг зургаан секундэд туулан, турк байны төрөлд (табла) түрүүлж, аваргаар тодорчээ
2023-03-24

Филиппиний хоккейчид анхны ялалтаа байгуулав

Гурав хоног үргэлжлэх тус тэмцээнд Монгол, Филиппин, Индонез, Кувейт гэсэн дөрвөн улсын баг оролцож буй
2023-03-24

Л.Алтанцэцэг ДАШТ-ий алтан медалийн төлөө тулалдана

Мөнгөн медалийн төлөө Марокко улсын тамирчин Моуттаки Ясминтай тулалдаж 5:0 харьцаатайгаар ялалт байгууллаа
2023-03-24

Л.Алтанцэцэг ДАШТ-ий мөнгөн медалийн төлөө тулалдана

Азийн аварга хүчтэй өрсөлдөгчөө 5:0-ээр илүүрхэж хүрэл медалийн болзол хангалаа
2023-03-23

Л.Алтанцэцэг ДАШТ-ний ХҮРЭЛ медалийн болзол хангалаа

Энэтхэгийн Дели хотноо үргэлжилж буй боксын эмэгтэйчүүдийн ДАШТ-ээс Монголын баг анхны медалиа хүртлээ.
2023-03-22

М.Энхжаргал ДАШТ-ий медалийн төлөө тулалдах нь

Энэтхэгийн Шинэ Дели хотод үргэлжилж буй сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ДАШТ-д 65 орны 300 гаруй тамирчин өрсөлдөж байна. Монголын шигшээ багийнхнаас 48 кг-д Л.Алтанцэцэг тоглолтын салхи хагалж, Францын Беннама Римтэй тулалдан, 5:0-ээр илүүрхэн, анхны ялалтаа байгуулсан.
2023-03-22