Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ертөнц

“Formula-1” ийн домогт нисгэгч Михаэль Шумахер бэртэл авснаасаа хойш анх удаа олны өмнө гарчээ

Өнгөрсөн амралтын өдөр “Formula-1”-ийн долоон удаагийн аварга Михаэль Шумахер 11 жилийн дараа анх удаа олны өмнө гарч иржээ.
2024-10-03

ДЭМБ: Үхлийн аюулт Марбургийн вирус тархах эрсдэл бий болоод байна

Эрдэмтэд, эмч нарын анхаарлын төвд марбургийн вирус байгаа бөгөөд энэ нь коронавирусын шинэ хувилбар эсвэл ижил төстэй зүйл огт биш аж.
2024-10-03

Израилд өгсөн цохиолтын талаар Иран улс мэдэгдэл хийлээ

Лхагва гарагт шилжих шөнө Иран улс  Израилийн нутаг дэвсгэр руу  пуужингаар довтолсон явдал  Тегеран улсаа хамгаалах үйлдэл бөгөөд НҮБ-ын дүрмийн 51 дүгээр зүйлд нийцэж байна гэж Ираны Гадаад хэргийн сайд Аббас Аракчи Европ болон бусад орны мэргэжил нэгтнүүдтэй утсаар ярихдаа  мэдэгджээ.
2024-10-02

81 настай загвар өмсөгч “Дэлхийн мисс” тэмцээний сонгон шалгаруулалтад оржээ

Өмнөд Солонгосын 81 настай загвар өмсөгч  эмэгтэй “Miss Universe Korea” үндэсний гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд анх удаа оролцжээ.
2024-10-01

Их Британийн Ерөнхий сайд асан Борис Жонсон хатан хаан II Элизаветын үхлийн жинхэнэ шалтгааныг дэлгэжээ

“Их Британийн хатан хаан асан II Элизабет нас барахаасаа нэг жилийн өмнө ясны хорт хавдар туссан”  гэж Ерөнхий сайд асан Борис Жонсон "Unleashed"/хүлээс  тайлагдсан/ хэмээх дурсамж номондоо дурджээ.
2024-10-01

Тэд урвагч биш

Энэ жил болсон Парисын олимпод төвийг сахисан эрхтэй, нэлээд хэдэн, гайхаш төрөм нөхцөлтэйгөөр оролцох боломж Оросын тамирчдад олдсон юм. Спортын төрлүүдийн холбоод нь болон Олон улсын олимпын хороо тэднийг оролцохыг дэмжиж буйгаа илэрхийлэх ёстой байв. Харин багийн төрөлд оролцохыг эхнээсээ л хориглосон. Ингээд цөөнгүй тамирчин оролцож, олон хүн урилгаас татгалзан, зарим нь оръё гэлээ ч боломжгүй хариу авсан байдаг.
2024-10-01

Японы Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцров

Шигеру Ишибаг Японы  хууль тогтоох байгууллага Ерөнхий сайдаар   батлахаас өмнө Кишидагийн засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо гэж  Kyodo news агентлаг мэдээлэв.
2024-10-01

ОХУ-ын  өмнөд хэсэгт  хүчтэй шороон шуурга болж байна

ОХУ-ын өмнөд хэсгийн  хэд хэдэн бүс нутагт хүчтэй шороон шуурганы улмаас харагдах  орчин 0 болж, замын хөдөлгөөн хаагдаж, тэнгэр нь  улбар шар өнгөтэй болжээ.
2024-09-30

Ле Пенийг шүүх хурал эхлэв

Марин Ле Пен Марин болон түүний удирддаг “Үндэсний нэгдэл” намын  23 гишүүнийг 2004-2016 онд Европын Холбооны "нийгмийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан" хэргээр шүүх хурал Парис хотод эхэлжээ.
2024-09-30

Манай үеийн марксист удирдагч

2022 онд Шри-Ланка улсад эсэргүүцэл тэмцэл өрнөж Ерөнхийлөгч Готабаи Ражанаксыг хугацаанаас нь өмнө огцруулсан юм. Улмаар энэ сарын 21-нд Ерөнхийлөгчийн сонгууль болж сөрөг хүчний “Ардын үндэсний эрх”, марксист-ленинист “Ардын чөлөөлөх фронт” эвслээс нэрийг нь дэвшүүлсэн Анура Кумара Диссанаяке Төрийн шинэ тэргүүн болов.
2024-09-28

Хятадын хамгийн сүүлийн үеийн цөмийн шумбагч хөлөг онгоц живжээ

Хятадын Тэнгисийн цэргийн хүчний хамгийн сүүлийн үеийн цөмийн шумбагч хөлөг энэ оны дундуур эргийн зогсоол дээр живсэн тухай Reuters агентлаг Пентагон дахь эх сурвалжаас иш татан мэдээллээ.
2024-09-27

Германы прокурорын газар "Умардын урсгал" хийн хоолойн дэлбэрэлттэй холбогдуулан хэд хэдэн баривчлах тушаал гаргажээ

“Умардын урсгал" болон "Умардын  урсгал 2" хийн хоолойд болсон дэлбэрэлтийг мөрдөн шалгах явцад хэд хэдэн баривчлах тушаал гарсан тухай  Германы Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Штеффен Хебестрейт мэдэгдэв.
2024-09-26

Словакийн Ерөнхий сайдад дугтуйтай сум илгээжээ

Словакийн Ерөнхий сайд Роберт Фицод  шуудангаар бууны сум илгээсэн тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлэв.
2024-09-26

Калифорни мужийн шүүхийн танхимд дэлбэрэлт болжээ

АНУ-ын Калифорн мужийн шүүхийн байранд дэлбэрэлт болж, хоёр хүн шархадсан тухай  Санта-Барбара дүргийн цагдаагийн дарга  мэдээлэв
2024-09-26

Жо Байдены сүүлчийн зарим уулзалт, үр дүн

Украины Ерөнхийлөгч өнгөрсөн онд НҮБ-ын Ерөнхий ассамблейд үг хэлэхдээ сөрөг довтолгоон хийх тухайгаа ярьсан ч олигтой үр дүнд хүрээгүй. Түүгээр барахгүй өөр асуудал гарч ирсэн нь тун чухал байсан олон улсын тусламж, юуны урьд АНУ-ынх удааширсан явдал билээ. Нэг жил өнгөрөхөд фронт дээр ч, америкчуудын улс төрийн амьдралд ч олон зүйл өөрчлөгдсөн. Тус улс бүхэлдээ Ерөнхийлөгчийн сонгуулиар амьсгалж байхад Украины Төрийн тэргүүн тодорхой дэмжлэг, тусламж хүсэж америк түншийндээ сая дахин очив.
2024-09-26

Энэтхэгийн залуу од, их спортын суутан

Шатрын ертөнцөд тэргүүлэхийн төлөө Энэтхэг улс одоо Оростой биш, түүгээр ч барахгүй Америктай ч биш, Хятадтай өрсөлддөг болоод байна. Тэгэхлээр шатрын өрсөлдөөний төв Дорно зүг рүү, тодруулбал, Өрнөд рүү шилжиж ирсэн тэр газар луугаа буцаад очиж байна гэж итгэлтэй хэлж болох нь.
2024-09-23

Хоёр дахь удаагаа...

Дональд Трампыг хамгаалж байсан АНУ-ын Нууц алба Флорида мужийн Палм-Бичид байх гольфын клубийн дэргэд буу дуугаргав гэж энэ сарын 15-ны орой хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд шуугих болов. Гартаа зэвсэгтэй сэжиг бүхий хүнийг энэ албаны ажилтнууд анзаараад нэг нь түүн рүү буудсан юм байж. Энэ удаад Нууц алба урьтаж чадсан ч сэжигтэн этгээд машиндаа суугаад зугтаж амжжээ.
2024-09-19

АНУ-ын Конгресс үл мэдэгдэх нисдэг биетүүдийн талаар сонсгол хийнэ

АНУ-ын Конгресс ирэх долоо хоногт үл мэдэгдэх нисдэг биеттэй /ҮНБ/ холбоотой асуудлаар нээлтэй  сонсгол хийнэ. Энэ тухай Британийн "Daily Mail"  сонин эх сурважийг  иш татан мэдээлэв.
2024-09-17