Д.Амарбаясгалан Засгийн газрыг, Г.Занданшатар УИХ-ыг “оролдоно”
МАН-ынхны талцал хэмээх “цуврал” үргэлжилсээр тө¬рөөр тоглох хэмжээнд тулжээ. УИХ-ын гишүүн П.Сайнзориг өөрийн бланк дээр Засгийн газрыг огцруулах тогтоол боловсруулж, үүнд нь 45 хүн гарын үсэг зурсан тухай мэдээлэл уржигдар оройноос сайтуудаар түгсэн юм. Эл тогтоолыг өчигдөр өргөн барина гэсэн хүлээлт байсан ч тэгсэнгүй.
2025-10-07
Тролл гишүүд
“УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална”. Үндсэн хуулийн эл заалт бэлгэдлийн төдий өөрчлөгдсөн гунигт цаг үеийн гэрч нь бид болж байна. Учир нь нийт ард түмнийг төлөөлж сонгогдсоноо ч ойлгохгүй, эсвэл иргэдийн шууд санал аваагүй голдуу гишүүд нам, бүлэглэлийн эрх ашгийн төлөө “амиа өгөх”-өөс ч буцахгүйгээ эрээ цээр-гүй харуулах болов.
2025-10-06
Нам доторх эрх мэдлийн төлөөх “зодоон” чинь төрийн ажлыг гацаах нь, МАН-ынхаан
МАН-ын талцал төрийн институц хоорондын зөрчил болж, улс орны ажилд саад учруулах хэмжээнд гүнзгийрч байна. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй 1980- аад, Ерөнхий сайд Г.Занданшатарыг дэмжигч 1970-аад оныхон хэмээн эл нам дотроо хуваагдаад буй юм. Намынх нь Бага хурал хэдийн болж, олонхын саналаар Д.Амарбаясгаланг даргаараа сонгочихсон. Гэвч ялагдсан талынхан үүнийг хүлээн зөвшөөрөх дургүй байна. Бага хурлын шийдвэр дүрмийн бус, ирц бүрдээгүй гэжЕрөнхий сайдын талынхан маргаж буй.
2025-10-03
Ерөнхий сайдын гэнэтийн томилгоо хуульд нийцсэн үү
Ерөнхий сайд Г.Занданшатар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Б.Энхбаярыг томилох шийдвэр гаргасан билээ. Үндсэн хуулийн 39.4-т “Засгийн газрын гишүүнийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна” хэмээн заасны дагуу бүрэн эрхээ эдэлж буй нь энэ. Тэрбээр эл саналаа уржигдар Ерөнхийлөгчид, өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганд танилцуулах аж. Уг гэнэтийн шийдвэрийнх ньталаар УИХ-ын гишүүдээс байр суурийг нь сонслоо.
2025-10-02
Б.Болороог УИХ-ын гишүүний орон тооны бус зөвлөхөөр томилжээ
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал орон тооны бус зөвлөхөөрөө нийгмийн идэвхтэн Б .Буянжаргал хэмээх бүсгүйг томилсон байна. Эл эмэгтэй хөгжлийн бэрхшээлтэй иргэд ч бусдын адил хөдөлмөрлөх чадвартай, ажлын байраар хангуулах эрхтэй гэдгийг хөндсөн бичлэгийг анх 2016 онд нийгмийн сүлжээнд түгээж байсан юм.
2025-10-01
НҮБ-ын үүрэг дуусаагүй
АНУ-ын зүүн эрэгт байрладаг Нью-Йорк хот жил бүрийн есдүгээр сарын сүүлчээр онцгой ачаалалтай болдог. Манай улсын хамгийн бага газар нутагтай Говьсүмбэр аймгаас долоо дахин жижиг талбайд 8.5 сая хүн “чихцэлдэн” амьдарч байхад нь дэлхийн 150 орчим орны төр засгийн тэргүүн, Гадаад харилцааны сайд тэргүүтэй өндөр түвшний зочид, тэдний хамгаалалтын албаны ажилтнууд, төрийн төлөөлөгчид, хэвлэл мэдээллийнхний хамт нэмэгдэн очдог учраас тэр.
2025-09-30
МАН-ын цаашдын хувь заяа Төрийн тэргүүнээс хамаарах уу
МАН-ын Бага хурлын VIII хуралдаан энэ сарын 27-нд хаалттай болж, хоёр шатны санал хураалтын дүнд УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг намын даргаараа сонгов. Уг сонгуульд түүнээс гадна Ерөнхий сайд Г.Занданшатар нэрээ дэвшүүлэн өрсөлдсөн юм. 100 гаруй жилийн түүхтэй, эв нэгдлээрээ “бахархдаг” эл намын дотоод талцал, үнэн дүр төрх энэхүү сонгуулиар ил гарч, тэр хэрээр цөөнгүй нууц, ноцтой мэдээллийг олон нийтэд илчилж өглөө. Хөшигний ард тохиролцоод, Бага хурал дээрээ 100 хувь гар өргөн баталгаажуулдаг МАН-ын коммунист арга барил түүх болон үлдэж буй бололтой. Учир нь АН-д л өрнөдөг асан “адал явдал”-аар уг хуралдаан дүүрэн байв.
2025-09-29
НҮБ 80 жилийн алдаа, оноогоо дүгнэж байна
НҮБ үүсэн байгуулагдсаны 80 жилийн ойд зориулсан өндөр түвшний, хүндэтгэлийн чуулганы нээлт өчигдөр Нью-Йорк хотод боллоо. Эл нээлтийн чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцов. Нийт 154 улсын төр, засгийн тэргүүн энд хүрэлцэн иржээ. Жил бүр болдог НҮБ-ын Ерөнхий ассамблейн уулзалтаас энэ удаагийн чуулган юугаараа онцлог вэ. 80 жилийн ойгоороо тус байгууллага үүссэн анхны зорилгоо биелүүлсэн, эсэх, цаашид ямар статустай оршин тогтнох, хэрхэн өөрчлөгдөх, үүнд тулгарч буй санхүүгийн бэрхшээлээс эхлээд анхааран хэлэлцэх зүйл олон байгаа юм. Дэлхийн хоёрдугаар дайны дараа улс орнуудад энх тайван тогтоох, аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор НҮБ-ыг байгуулж байв. Харин цаашид дэлхийд НҮБ хэрэгтэй юү. Ийм эргэлзээ, асуулт гарах болжээ
2025-09-24
Томилгоо, төсвөөс хамаарсан ирцийн өөрчлөлт
УИХ-ын намрын чуулганы эхний долоо хоног улирч байна. Эрх баригч намын даргын сонгуулийн дуулиан, талцалтай холбоотойгоор зарим “ховор” хүн нэгдсэн чуулгандаа их л идэвхтэй ирэх болов. Ерөнхий сайдаас огцорсноосоо хойш Төрийн ордонд харагдаагүй, УИХ-ын гишүүний ажлаа үл тоосон Л.Оюун-Эрдэнэ, таслалтаараа тэргүүлдэг Х.Баттулга нар “торойтол” сууж харагдана.
2025-09-19
УИХ, Засгийн газрын хооронд “гал асаах” намрын чуулган
УИХ-ын намрын чуулганыг өнөөдөр нээнэ. Монгол Улсын төсвийн төслийг хэлэлцэх үе шатыг тав болгон нэмсэнтэй холбоотойгоор ийнхүү намрын чуулганыг хоёр долоо хоногийн өмнө эхлүүлдэг болж буй юм. Эл чуулган “халуухан” болох төлөв эхнээсээ ажиглагдаж байна. Учир нь улс төрийн нөхцөл байдал өнгөрсөн намрынхаас огт өөр, “ороо бусгаа” болсон.
2025-09-15
МАН-ынхны талцал гүнзгийрсэн үү
МАН-ын бүлэглэлүүд Төрийн тэргүүн У.Хүрэлсүх болон одоогийн намын дарга Л.Оюун-Эр¬дэнэ нарын талд хуваагдаад байна. Нам дотор нь өрнөж буй эл “зодоон”-ыг тойрсон үйл явдлууд ч эрчимжиж эхэллээ. Тохиролцоонд хүрэхгүй байгаа нь энэ бүхнээс харагдана. Тиймээс ч тэд энэ долоо хо¬ногт Бага хурлаа зарлаж чадсангүй.
2025-09-12
МАН-д хэн нь хүчтэй вэ
УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарын Казахс¬тан, ОХУ-д хийсэн айлчлал өнгөрсөн амралтын өдрүүдэд өндөрлөв. Эрх баригч МАН-ын гол томчууд ийнхүү эх орондоо цугласан тул энэ долоо хоногт Бага хурлынхаа товыг албан ёсоор зарлана гэсэн хүлээлт үүсээд байна. Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нарын хэн нь намаа авах вэ гэсэн өрсөлдөөн тус намд өрнөж буй юм.
2025-09-08
О.Цогтгэрэлд АН-ын жолоог атгуулав
Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо (ҮБХ) Төрийн ордонд өчигдөр ээлжит бусаар дахин хуралдаж, намын даргын сонгуулиа хийлээ. Тус намын шинэ даргыг тодруулах үйл явцыг өнгөрсөн долоо хоногийн турш улс орон даяар ажиглаж, горилогчид болон албан ёсны нэр дэвшигчдийг нийтээр шүүн хэлэлцэв.
2025-09-01
Намын дарга хэн болохоос Ерөнхийлөгчийн сонгууль хамаарна
Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн намууд үндсэн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтаа өөрчлөн, энэ онд багтаан Дээд шүүхэд бүртгүүлэх ёстой. Гуравдагч хүчний намууд он гарснаас эхлэн материалаа хүргүүлж буй ч олон удаа буцаагдсан. Тиймээс зарим нь “АН, МАН-ыг харзнаад байна. Тэд шийдвэрээ гаргасны дараа л дахин хандъя” гэсэн байр суурьтай байв. Тэгвэл бие биеэ тандан хүлээзнэж, хөшигний ард тохиролцоогоо хийж байсан дээрх хоёр намынхан хөдөлгөөнд орж эхэлжээ.
2025-08-22
Эмэгтэй улс төрчдийн нэр хүндийг унагагчид
Манай улсын түүхэнд анх удаа парламентын гишүүдийн 25 хувьд нь эмэгтэйчүүд ажиллаж байна. УИХ-аас Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, сонгуулийг холимог системээр зохион байгуулан, тойрогт нэр дэвших 78 хүний 30-аас багагүй хувь нь бүсгүйчүүд байх квот тогтоосон билээ. Мөн намын жагсаалтаар нэр дэвшүүлэх хүмүүсийг заавал хүйсээр сөөлжүүлэхээр тусгасан. Хүйсийн тэгш эрхийг хангах талаар хууль, эрх зүйн орчиндоо ийм дэвшилт өөрчлөлт оруулсны үр дүнд өнөөдөр УИХ-д 32 эмэгтэй сууж байна. Тэдний 24 нь намын жагсаалтаар буюу автоматаар, үлдсэн найм нь тойрогт өрсөлдөн, иргэдийн шууд саналаар УИХ-ын гишүүн болсон юм.
2025-08-21
Хариуцлагаас гадуур үлддэг хамаарал бүхий этгээдүүд
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сүк Ёл эхнэрийнхээ хамт шоронд хоригдож байна. Хууль зөрчсөн, буруу зүйл хийсэн төрийн өндөр албан тушаалтныг хамаарал бүхий этгээдийнх нь хамт ийнхүү хорьсон анхны тохиолдол гэнэ. Шалгаж байсан жишээ бол цөөнгүй юм билээ. Албан тушаал, эрх мэдэл үл харгалзан иргэн бүрдээ хууль нь тэгш үйлчилдэг, үүнийг зөрчсөн бол хариуцлага нэхэж, тэмцэж чаддаг ард түмэнтэй улсад Төрийн тэргүүнээ барьж хорих нь энгийн зүйл.
2025-08-18
Задарсан гишүүд, сайд нартаа дийлдсэн парламент
Парламент нэг тийм сул дорой, “бэлгэдлийн” байгууллага болж хувирчээ. Гурван шатны шүүхээр гэм буруутайг нь тогтоосон гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлдэггүй, УИХ-ын сонгуулийн тухай хууль зөрчиж, гадаадын компаниас хандив авсан хүнээ буцааж дийлдэггүй. Ёс зүйгүй, “гудамжны” хандлагатай зарим эмэгтэй гишүүнээ ч “хүмүүжүүлж” хүчирдэггүй. Эсрэгээрээ Ёс зүй, дэгийн байнгын хороогоо татан буулгачихсан, амар. Гэхдээ уг байнгын хороог татан буулгах агуулга бүхий хуулийн төслийг эгүүлэн татуулах болзлоо хангасан нэгэн гишүүн манлайлсан нь бүр ч хоржоонтой.
2025-08-14
Мөрийтэй тоглоом ба дутууг гүйцээх хориг
“Бид хамтдаа 10 жил амьдрахдаа бусдаас 100 төгрөг ч гуйлгүйгээр хоёр өрөө байр, машинтай болсон байв. Энэ гайтай, хар сүүдэр авчирсан тоглоомыг нөхөр маань анх 20 мянган төгрөгөөр тоглодог байсан юм. Би ч мэддэг, хожигдчихлоо л гэдэг байв. Гэвч хэдэн арван сая төгрөгөөр тоглодог болчихно гэж бодсонгүй”... Нөхрийнхөө донтолт, алдаанаас үүдсэн олон сая төгрөгийн өрийг дарах гэж машин, орон байраа ч тэд заржээ. Гурван хүүхэдтэй учраас салж түвдсэнгүй, “Дахин тоглохгүй” гэсэн хэчнээн удаагийн амлалтад нь хууртсаар, итгэсээр өнөөдөр өрөнд баригдсан, итгэл алдсан, стресс, бухимдал дүүрэн хүн болсноо нэгэн эмэгтэй бичжээ.
2025-08-11