УИХ-ын тухай хуулийн 17.1-д заасны дагуу хаврын чуулганыг гуравдугаар сарын 15-ны өдөр нээдэг. Гэвч энэ удаа 15 нь ням гарагт таарч буй тул 16-ны даваа гарагт хаврын чуулганыг нээх юм. Уг чуулганаар Монгол Улсын нэгдсэн төсвийн ирэх оны төсвийн хүрээний мэдэгдэл, хоёр жилийн дараах төсвийн төсөөллийг хэлэлцэн баталдаг уламжлалтай. Мөн өмнөх оныхоо төсвийн гүйцэтгэлийг хэлэлцдэг. Эдгээрийг оролцуулаад нийт 27 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөсөн юм. Үүнд Татварын багц хууль, Гэр бүлийн тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл зэрэг олон нийтэд хүлээлт үүсгэсэн асуудал ч багтсан. УИХ дахь АН-ын бүлгээс болон Засгийн газраас Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл өргөн барсныг мөн хэлэлцэх учиртай.
Түүнчлэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХын тухай хуульд өөрчлөлт оруулж, гишүүнийг хугацаанаас нь өмнө эгүүлэн татах хуулийн төсөл өргөн барьсныг хэлэлцэнэ. Парламент уг хуулийг хэлэлцэн батлах, эсэхийг олон нийт анхааралтай ажиглаж буй юм.