Тоосны орон
Монголчууд цөлжилт, газрын доройтолтой тэмцэнэ гээд дээр, дооргүй бужигналдаж, хаа сайгүй мод, бут тарьж байхад үүний эсрэг талд шороон шуурга хэмээгч аюул улам “хүчирхэгжиж”, бидний хамгаалж, тордож ургуулсан бүхнийг бага багаар “залгиж” байна. Манай орны хэмжээнд 2020 оноос хойш шороон шуурганы давтамж эрс ихсэж, агаарт дэгдэх тоосны хэмжээ гуравхан жилийн хугацаанд 5.7 саяас 40.3 сая тонн болж нэмэгдсэнийг ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн судлаачид мэдээлэв.
2026-06-26
Олон бүс нутагт 50 хэмээс давж халжээ
Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр агаарын температур 50 хэмээс давж халах нь 2023 оноос хойш эрчимжсэнийг НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар (UNDRR)-аас мэдээллээ. Тухайлбал, сүүлийн гурван жилд Хятад, Америк, Алжир, Пакистан, Мексик, Марокко, Иран, Энэтхэг, Саудын Араб зэрэг улсын газар нутагт агаарын температур аюултай түвшинд хүрсэн байна.
2026-06-24
Экосистемээс “үнэтэй” инженерийн байгууламжийн ажил зуун задгай байна
Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, Авто замчдын гудамж, “Улаанбаатар буян” компанийн төв байр орчмын Сэлбэ гол. Одоогоос яг жилийн өмнө энэ газарт хүнд машин механизмууд тоос татуулан завсар чөлөөгүй ажиллаж, зам, барилгын компанийнхан явган хүний зорчих хэсгийг хааж энд тэндгүй шороон овоолго босгосон байлаа. Сэлбэ голын урсгалыг хумьж, голдирол, татам хэсэгт нь том чулуунууд овоолон, эргийг нь нойтон шороогоор чигжиж, бут, сөөгүүдийг нь тасчин бөөгнүүлсэн байсан юм.
2026-06-19
Бэлчээр нутгийн экосистемийг хамгаалахыг дэлхий нийтэд уриаллаа
Газрын доройтол, амьдрах орчны асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас санаачилсан Дэлхийн цөлжилт, гантай тэмцэх өдөр өчигдөр тохиолоо. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш бэлчээр нутгийг нөхөн сэргээх, усны нөөцийг хамгаалах, хөдөөгийн иргэдийг дэмжих, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд урьд урьдынхаас илүү идэвх чармайлттай ажиллахыг улс орнуудад уриалав.
2026-06-18
Бодлогогүй хөрөнгө оруулалт хийх үү, бодит бэрхшээлүүдээ шийдэх үү
2008 он. Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын санаачилгаар “Хүүхэд бүрд компьютер” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж эхлэв. Үүний хүрээнд хоёр жилийн хугацаанд гурван удаагийн нийлүүлэлтээр АНУ-ын OLPC компаниас 12 мянган компьютер хүлээн авч, нийслэл, орон нутгийн 51 сургуульд тараажээ.
2026-06-16
Тост, Тосон бумбын нурууг ЮНЕСКО-д бүртгүүлэв
Парагвай улсын Хернандариас хотод энэ сарын 3-6-нд болсон ЮНЕСКО-гийн Хүн ба шим мандлын хөтөлбөрийн зохицуулах зөвлөлийн ээлжит хурлаар манай улсын Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэснийг ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссоос мэдээлэв. Ингэснээр тус сүлжээнд Монголоос бүртгүүлсэн байгалийн нөөц газрын тоо 13 болов.
2026-06-15
Биологич Б.Нямбаяр “Wayfinder” шагнал хүртэв
Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийг үүсгэн байгуулагч, биологич Б.Нямбаярт Америкийн “Үндэсний газар зүйн нийгэмлэг” (National geographic society)-ээс “Wayfinder” шагнал хүртээлээ. Энэхүү нэр хүндтэй шагналыг шинжлэх ухаан, технологи, байгаль хамгаалал, боловсролын салбарт манлайлал үзүүлсэн, дэлхийд эерэг өөрчлөлт авчрах ажил хийж буй шилдэг судлаач, мэргэжилтнүүдэд олгодгоороо ихээхэн онцлог. Тэгвэл өнөө жил уг шагналыг Монголоос анх удаа хүртэж буй нь энэ.
2026-06-12
Туулын эрэг дэх түгжээтэй жорлонгуудын аюул
Та амралтын өдрөө цэвэр агаарт гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлэхээр голын эрэг дагуу байгуулсан нэгэн цэцэрлэгт хүрээлэнг зорьж байна гэж төсөөлөөрэй. Мэдээж зорьж, цаг зав гаргаж очих тул тухтай байхыг бодон багахан хоол унд бэлтгэж, цагийг сайхан өнгөрүүлэхэд нэмэртэй, хэрэгтэй зүйлсээ зэхэж явах нь гарцаагүй. Гэтэл таны тухлахаар очсон газарт, бүр ойр хавьд нь ч бие засах газар байхгүй бол яах вэ. “Сайхан газарт ирсэн юм чинь буцах замгүй” гээд тэсээд л байх уу.
2026-06-10
Хуульгүй томилгоо
Нэрт сэтгүүлч, нийтлэлч Гомбожавын Отгонбаярын үйл хэрэг, дурсгалыг хүндэтгэн “Нийтлэлч Отгонбаяр сан”-гаас зохион байгуулсан “Сэтгүүл зүйн шилдэг бүтээл-2026” уралдаанд гутгаар байр эзэлсэн, “Өнөөдөр” сонины сэтгүүлч Ж.Сувдмаагийн нийтлэлийг уншигчдадаа хүргэж байна.
2026-03-12
Багшийн хөнгөлөлтийн картыг хэрэглээнд нэвтрүүлнэ
Боловсролын яамныхан багшийн санхүүгийн асуудлыг шийдвэрлэхэд бодитой хувь нэмэр оруулах зорилгоор хөнгөлөлтийн картыг хэрэглээнд нэвтрүүлэхээр болсон. Үүний хүрээнд Боловсролын сайд П.Наранбаяр багш нарт зориулсан хөнгөлөлт, урамшууллын картын хөтөлбөрийн талаар өчигдөр мэдээлэл өглөө. Тэрбээр “Ерөнхий боловсролын сургуульд ажилладаг бүх хүн худалдаа, үйлчилгээний газраар үйлчлүүлсэн тохиолдолд хөнгөлөлт эдэлдэг системийг нэвтрүүлнэ. Бид энэ системийг нэвтрүүлэхээр аж ахуйн нэгж, арилжааны банкууд болон бусад салбарын төлөөлөлтэй ярилцсан.
2025-06-10
Бакалаврын оюутнуудыг “торгоож”, дотоодын сургуулиудаа өөд татах оролдлого
Дотоодын болон гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид зээл, тэтгэлэг олгох, эргэн төлүүлэх, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журмыг Засгийн газар өнгөрсөн сарын сүүлчээр шинэчлэн батлав. Эл журмыг албан ёсоор ил тод болгоогүй, өдгөө Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хянаж байгаа гэх ч ямар өөрчлөлт, шинэчлэлт хийсэн талаар онцлох мэдээллийг Боловсролын яам болон Боловсролын зээлийн сангаас танилцуулаад буй. Боловсролын сайд П.Наранбаяр “Зээлийн сан”-гийн журмыг шинэчлэхдээ дандаа хүндээ ээлтэй, дотоодын дээд боловсролын байгууллагуудаа дэмжсэн, эргэн төлөлтийг бодитойгоор сайжруулах, хаана амьдардаг, хэний хүүхэд гэдгээс үл хамааран тэгш боломж олгох өөрчлөлтүүд хийсэн” гэж тодотгосон юм. Эл журамд өнгөрсөн хугацаанд хийсэн өөрчлөлтүүд мөн л ийм ерөнхий агуулга, зорилготой байв. Харин энэ удаагийнх өөр байж, ахиц дэвшил авчрах уу гэдэг нь асуултын тэмдэгтэй хэвээрээ.
2025-05-14
ТҮЦ эрхлэгчид ХЭҮК-ын гадаа өлсгөлөн зарлаад зургаа хонов
Нийслэл, дүүргийн ЗДТГ-ынхан хотын төвийн нийтийн эзэмшлийн гудамж, талбайд байршуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлж, зам чөлөөлснөө “гайхуулан” мэдээлж буй энэ өдрүүдэд ажлын байр, амьжиргааны эх үүсвэрээ алдсан хүмүүс ХЭҮК-ын гадаа өлсгөлөн зарлаж байна. ТҮЦ эрхлэгчид хотын удирдлагуудын шийдвэрийг албадлагын шинжтэй, хүний эрхэд ноцтойгоор халдсан гэж үзэн хүний эрхийн байгууллагад хандсан ч хариу өгөөгүй тул энэ сарын 1-нээс гадаа нь өлсгөлөн зарласан юм. Өчигдөр тэд зургаа дахь өдрөө үдлээ.
2025-05-07