Гурван төрлийн банкны картаар нийтийн тээврээр үйлчлүүлэх боломжтой
Автобусны “Umoney” картаа цэнэглүүлэх газар олдоггүй, ийм үйлчилгээ үзүүлж буй ТҮЦ-ийн худалдагч“Төлбөрөө бэлэн мөнгөөр төл”, “Банкны картаар төлбөрөө төлөх бол шимтгэлд нь 200 төгрөг нэмж авна” гэх зэрэг асуудал олон гардаг. Тиймээс эдгээр асуудлыг шийдэхийн тулд нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газраас банкны картаар төлбөрөө төлөх боломж бүрдүүлсэн юм байна.
2024-08-02
Сэлбэ голын үерийн хамгаалалтын ажил 40 хувьтай байна
Сэлбэ голын голдирлыг тэлж, түшиц хана хийх үерийн хамгаалалтын байгууламжийн угсралтын ажил 40 хувьтай үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар далангийн хэв гаргах, бусад бэлдцүүд хийх ажлууд бүрэн дууссан.
2024-08-01
Галын аюулгүй байдлыг хангах 37 албан шаардлагыг хүргүүлжээ
Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсээс төлөвлөгөөт болон гүйцэтгэлийн хяналт шалгалтыг өнгөрсөн сард хийжээ. Тус дүүргийн нутаг дэвсгэрт байрлаж буй газрын тосны бүтээгдэхүүний агуулах, шатахуун түгээх станц, уул уурхайн баяжуулах үйлдвэрийн байгууламжийг шалгалтад хамруулсан бөгөөд галын аюулгүй байдлыг нь хянасан аж. Үүний дүнд заавал биелүүлэх 37 албан шаардлагыг тухайн байгууллагад өгчээ. Мөн 12 мэдэгдэл, дөрвөн албан даалгаврыг холбогдох байгууллагуудад биелүүлэхийг үүрэгджээ
2024-08-01
Усархаг бороо үргэлжлэн орно
Улаанбаатар хотын ойрын өдрүүдийн цаг агаарын төлөв байдлыг ЦУОШГ-ын Технологич инженер С.Батбаяраас тодрууллаа.
2024-08-01
Түр хугацаанд замын хөдөлгөөнийг хязгаарлана
Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкен болон Швейцарын холбооны улсын ерөнхийлөгч Виола Амхерд тэргүүтэй зочид төлөөлөгч нар энэ оны наймдугаар сарын 01-нээс 04-ний өдрийн хооронд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй.
2024-08-01
Орос, Хятад, Солонгосоос хамгийн олон жуулчин иржээ
Монголд сүүлийн зургаан жилийн хугацаанд хамгийн олон иргэн нь жуулчилж ирсэн 10 орныг аялал жуулчлалын байгууллагуудаас танилцуулав. Жагсаалтын эхний таван байрт Орос, Хятад, Өмнөд Солонгос, Казахстан, Япон Улс орсон байна. Тодруулбал, энэ хугацаанд өмнөд хөршөөс хамгийн олон буюу 701 426, хойд хөршөөс 486 677, Солонгосоос 393 013, Казахстанаас 74 371, Японоос 74 138 иргэн аялал жуулчлалын зорилгоор Монголд иржээ. Харин сүүлийн байруудад Америк, Герман, Беларусь, Тайвань, Турк эрэмбэлэгдэж буй аж.
2024-08-01
Төрөх эмнэлгүүдэд диализын аппарат авч өгнө
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр холбогдох албаныхны хамт “Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэг” ХХК, нийслэлийн “Өргөө” болон “Амгалан” амаржих газарт ажиллалаа.
2024-08-01
Олон үндэстний хоолыг нэг дороос амтлах боломжтой
Олон үндэстний хоолыг нэг дороос амтлах боломж олгодог “Улаанбаатар” хоолны фестивалийг ирэх сарын 23-25-нд уламжлал ёсоор зохион байгуулна. Монгол үндэсний хоол хүнсийг олон улсад таниулах, хоолны үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих нь эл үйл ажиллагааны зорилго билээ. Гудамжны хоолны үйлчилгээ эрхлэгчид төдийгүй рестораны мэргэжлийн тогооч нарын “урласан” бүтээгдэхүүнийг нэг дороос хямд үнээр худалдан авах боломжтойгоороо онцлог. Зөвхөн нийслэлд үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд бус, орон нутгийнхан ч ирж, үүнд оролцдог.
2024-07-31