“Учиртай гурван толгой” дуурийн гол дүрүүдийг шалгаруулж байна
Тулгар төрийн 2233, Их Монгол улсын 818, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын санаачилгаар Монголын анхны дуурь болох Б.Дамдинсүрэн, Б.Смирнов нарын “Учиртай гурван толгой” дуурийг ирэх долоодугаар сарын 10-ны 21:00 цагаас Д.Сүхбаатарын талбайд тоглож, иргэд, жуулчдын хүртээл болгоно.
2024-05-23
Худалдан авсан автобусны техникийн үзүүлэлтийг шинжлэн судалж байна
Улсын Их Хурлын 2024 оны 13 дугаар тогтоолоор байгуулагдсан “Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
2024-05-22
“Ногоон байгууламжаа сайжруулбал дуу чимээний бохирдлыг 40 хувиар бууруулна”
Ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлт нь иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийн нэгээхэн хэсэг. ДЭМБ-аас ногоон байгууламжийн нэг хүнд ногдох хэмжээг дунджаар есөн ам метр гэж тогтоосон байна. Өндөр хөгжилтэй орнуудад нэг хүнд ногдох ногоон байгууламжийнх нь хэмжээ 16- 24 ам метр байдаг аж. Харин манай хотын хувьд 2022 онд ойролцоогоор 5.5 ам метр байлаа. Өдгөө ч энэ үзүүлэлт төдийлөн нэмэгдээгүй. Энэ онд хийх цэцэрлэгжүүлэлтийн ажлын явц, төлөвлөгөө болон Улаанбаатарын “бетон ой”-г хэрхэн ногоон төгөл болгон хувиргах боломжтойг сурвалжиллаа.
2024-05-22
Метроны зөвлөх үйлчилгээний тендерт дөрвөн аж ахуйн нэгж саналаа ирүүлжээ
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро байгуулах төслийн зөвлөх үйлчилгээний олон улсын нээлттэй тендерийг хоёр үе шаттай зохион байгуулж буй. Эхний шатны шалгаруулалтыг өнгөрсөн хоёрдугаар сарын 29-нд зарлаж, гуравдугаар сарын 18-нд нээсэн. Энэ хугацаанд 11 улсын 20 компани саналаа ирүүлсэн юм. Тэгвэл хоёрдугаар шатны сонгон шалгаруулалтыг өнгөрсөн сарын 2-нд зарлаж, энэ сарын 3-нд нээх байсан ч оролцогч аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн хүсэлтийн дагуу 17 хоногоор хойшлуулсан гэнэ. Ингээд өчигдөр 14.10 цагт хоёрдугаар шатны тендерийг нээлээ.
2024-05-21
Нөөцийн махны 35 хувийг борлуулав
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн гуравдугаар сарын 11-нээс нөөцийн мах борлуулж эхэлсэн. Борлуулалт одоогоор 35 хувьтай байгааг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэв. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс харьцангуй доогуур үзүүлэлт юм байна. Улаанбаатар хотын хүн амын хаврын хэрэгцээнд зориулж долоон аж ахуйн нэгж нийт 6337.5 тонн мах нөөцөлсөн аж. Тэд үхрийн 1901.25, хонины 3802.5, ямааны 633.75 тонн мах бэлтгэжээ.
2024-05-21
“Улаанбаатар марафон-2024”-ийн үеэр ажиллах сайн дурынхныг сургалтад хамрууллаа
“Улаанбаатар марафон 2024”-ийн үеэр сайн дурын 500 ажилтан үүрэг гүйцэтгэх нь. Өнгөрсөн онд сайн дурын ажил хийхээр 800 орчим залуус бүртгүүлж байжээ. Тэгвэл энэ жил 900 гаруй хүн оролцохоор бүртгүүлсэн гэнэ. Тэднээс 500-г нь шалгаруулан марафоны үеэр ажиллуулахаар болсон аж. Сайн дурын ажилтнуудыг чадавхжуулах, мэдлэг, ойлголтыг нь сайжруулах сургалтыг энэ сарын 15, 16-нд зохион байгуулсан байна.
2024-05-17
Хорих анги, хавдрын эмнэлэгт хүмүүнлэгийн үйл ажиллагаа зохион байгуулах нь
Бурхан багшийн их дүйчин өдөр зуны эхэн сарын шинийн 15 буюу энэ сарын 23-нд тохионо. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулж, дээрх өдөр бүх нийтээрээ амардаг болсон билээ. Эл өдрийг Гандантэгчэнлин болон бусад сүм хийд, бурхны шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд хамтран тэмдэглэхээ өчигдөр мэдээлэв. Тэдгээр байгууллага хамтран энэ жил “Ёс зүйг эрхэмлэе” уриалга дэвшүүлж, хорих ангиуд болон хавдрын эмнэлэгт хүмүүнлэгийн үйл ажиллагаа зохион байгуулах гэнэ
2024-05-17
Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барив
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууц жуулалтын тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Үндэсний баялгийн сангийн тухай хуульд Хуримтлалын сан нь газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор эрүүл мэнд, боловсрол, орон сууцын зориулалтаар дэмжлэг үзүүлэхээр заасныг хэрэгжүүлэхээр уг хуулийн төслийг боловсруулжээ.
2024-05-17
Цахилгаан дамжуулах агаарын шугамын 39 хувийнх нь ашиглалтын хугацаа дуусжээ
Эрчим хүч хэрэглэгчийн тоо сүүлийн хоёр жилд эрс өссөнийг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иас мэдээлэв. 2017-2021 онд цахилгаан хэрэглэгчийн тоо жилд дунджаар 2.1-5.2 хувиар өссөн бол 2022 онд өнгөрсөн жилийнхээс 11.8, 2023 онд 9.9 хувиар нэмэгджээ. 2023 оны эцэс гэхэд нийт 487 938 хэрэглэгч бүртгэлтэй байсан нь өмнөх жилийнхээс 20 442-оор нэмэгдсэн үзүүлэлт болжээ. Нийт хэрэглэгчийн 50 хувь нь орон сууц, 44 хувь нь гэр хорооллын өрх бол зургаан хувь нь аж ахуйн нэгж аж.
2024-05-17