Бороо орно
Нутгийн баруун хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо, Монгол-Алтайн уулсаар нойтон цас орно.
2025-09-02
Даац нь хэтэрсэн бэлчээрийн талбай 30 хувиар нэмэгджээ
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу бэлчээрийн талбай, ашиглалт, ургамлын гарц, малын тоо толгойд үндэслэн 2025-2026 оны өвөл, хаврын бэлчээрийн даацын төлөвийг урьдчилан тодорхойлсноо ЦУОШГ-аас танилцууллаа.
2025-08-29
Зургаан аймагт ахуйн зориулалтаар тарвага агнуулна
Энэ жил Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Ховд, Завхан гэсэн зургаан аймагт ахуйн зориулалтаар тарвага агнуулахаар шийдвэрлэснийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.
2025-08-28
Хулангийн өдрийг хамтдаа тэмдэглэхийг уриалав
“Говийн хулан” төрийн бус байгууллагынхан орон нутгийн иргэдийн дэмжлэгтэйгээр 2012 оноос хойш жил бүрийн есдүгээр сарын 18-нд тэмдэглэж буй Хулангийн өдрийн арга хэмжээг энэ онд илүү өргөн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөжээ.
2025-08-28
21 аймгаас 14-ийг нь агаарын чанарын автомат станцтай болгожээ
БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 21 аймгийн төвийг энэ онд багтаан агаарын чанарын автомат станцтай болгох төсөл хэрэгжүүлж буй билээ. Үүний хүрээнд энэ зун 14 аймагт автомат станц суурилуулсныг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв. Найм, есдүгээр сард Говьсүмбэр, Дорнод, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Төв, Сүхбаатар аймагт ийм төхөөрөмж суурилуулснаар төслийн ажил дуусах аж.
2025-08-27
Туул голын хамгаалалтын бүсэд халдахын тулд хуулийн хулгай хийв
Улаанбаатар хотод 2025-2028 онд хэрэгжүүлэх 24 мега төслийн нэг болох “Туулын хурдны зам”-ыг Туул голын хамгаалалтын бүсэд барихын тулд хуулийн хулгай хийсэн байж болзошгүй нь. Тодруулбал, тус төслийн ажлыг саадгүй явуулахын тулд өнгөрсөн долоодугаар сарын 9-нд буюу олон нийтийн анхаарал суларсан баяр наадмын өмнөхөн Усны тухай хуульд нэгэн заалтыг нэмэлтээр “шургуулжээ”.
2025-08-27
Бага зэргийн бороо орно
27-нд төвийн аймгуудын нутаг, зүүн болон говийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2025-08-27
Аялал жуулчлалынхан Арьяабалын хийдээс ариун цэврийн байгууламж “нэхэж” байна
Монгол Улсад хоёрхон байдаг бясалгалын сүмийн нэг болох Арьяабалын хийдийн жорлон гадаадын жуулчдыг “үргээж”, тэднийг дагалдан яваа хөтөч, тайлбарлагчдыг нүүр хийх газаргүй болгож байна. Монголын нийслэлд ирсэн жуулчид Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газар дахь Зуун ламын агуй, Арьяабалын хийд, Мэлхий хад гэсэн үндсэн маршрутаар явж, манай орны үзэсгэлэнт байгаль, шашин соёлын дурсгалт газартай танилцдаг юм.
2025-08-22
Бороо орно
Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
2025-08-21
Нийслэлд 24 хэм дулаан байна
20-нд төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 21-нд зүүн аймгуудын нутгаар бороо үргэлжлэн орж, сэрүүсэхийг анхааруулж байна.
2025-08-18
Архангай аймгийн Ихтамир суманд 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
Архангай аймгийн Ихтамир сумын нутагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт өнөөдөр болжээ. Тодруулбал, Газар хөдлөлтийн голомт нь Архангай аймгийн Чулуут сумын төвөөс зүүн урд зүгт 43 км, Архангай аймгийн Булган сумын төвөөс баруун зүгт 51 км, Баянхонгор аймгийн Галуут сумын төвөөс зүүн хойд зүгт 59 км-т байжээ.
2025-08-14
Дорноговьд экологийн судалгааны суурин байгуулжээ
Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS) Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлсний 22 жилийн ойгоо тохиолдуулан Дорноговь аймгийн Хатан¬булаг сумд Говийн экологийн судалгааны суурин байгуулжээ. Тус сумын нутагт дэлхийд нэн ховор, ховорт тооцогддог аргаль, хар сүүлт, цагаан зээр, саарал чоно, мануул, шилүүс зэрэг амьтан нутаглаж, Монгол орны хулангийн хамгийн том популяц байршдаг тул өргөн хүрээний судалгаа шинжилгээ хийж, байгаль хамгааллыг эрчимжүүлэх зорилгоор ийм суурин байгуулсан аж.
2025-08-13
Нийслэлд 19 хэм дулаан байна
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтайн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтайн өвөр говиор 29-34 хэм, Их нууруудын хотгор, Орхон голын хөндий, говийн бүс нутгаар 24-29 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.
2025-08-13
Нийслэлд 17 хэм дулаан байна
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
2025-08-12