Архангай аймгийн Ихтамир сумын нутагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт өнөөдөр болжээ. Тодруулбал, Газар хөдлөлтийн голомт нь Архангай аймгийн Чулуут сумын төвөөс зүүн урд зүгт 43 км, Архангай аймгийн Булган сумын төвөөс баруун зүгт 51 км, Баянхонгор аймгийн Галуут сумын төвөөс зүүн хойд зүгт 59 км-т байжээ.