Улсын олимпиадуудын даалгаврыг нээлттэй болгов
2024 оны улсын олимпиадуудын материалуудыг нээлттэй болгосноо Боловсролын яамнаас мэдээлэв. Улсын хэмжээнд энэ онд зохион байгуулсан математик, физик, хими, англи хэл, мэдээлэл зүй, газар зүй, монгол хэл, биологи, техник технологи гэсэн есөн төрлийн хичээлийн олимпиадыг үүнд хамруулжээ.
2024-08-26
Л.Энх-Амгаланд татгалзсан ч П.Наранбаярт зөвшөөрөв
Боловсролын зээлийн сангийн асуудлаар нийгэмд шүгэл үлээсэн О.Сийлэгмаатай салбарын сайд Л.Энх-Амгалан уулзаж ажилд нь эргүүлэн томилох үүрэг даалгаврыг өгсөн талаар өөрийн цахим хуудсандаа (2023 онд) бичиж байв.
2024-08-24
Хэрэгцээ өндөр ч хүртээмжгүй цахим хичээл
Боловсролын сайд анхны тушаалаараа хичээлийн жилийн бүтцийг өөрчилж баталсан билээ. 2024-2025 оны хичээлийн жилд сурагчид бие даалт, цахим сургалт, амралт гэсэн бүтэцтэйгээр хичээллэх юм. Өөрөөр хэлбэл, бие даалт, цахим сургалтыг шинээр оруулж ирснээрээ онцлогтой. Гэхдээ зөвхөн ахлах буюу 10-12 дугаар ангийн сурагчдыг долоо хоног цахимаар хичээллүүлэх юм.
2024-08-21
Багш нарын гүйцэтгэлийн үнэлгээний улсын дундаж 77 хувьтай гарчээ
Ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 3-нд улс орон даяар зохион байгуулсан билээ. Уг гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнг Боловсролын үнэлгээний төвөөс өчигдөр танилцууллаа.
2024-08-20
Их, дээд сургуулиуд дотуур байрны хүсэлтээ авч эхэлжээ
Их, дээд сургуулийн хичээл эхлэхтэй зэрэгцэн оюутнуудад амьдрах байрны асуудал тулгардаг. Тэр тусмаа орон нутгаас ирэх оюутнуудын хувьд нийслэлд оршин суух газар олох нь толгойны өвчин болсоор удаж байна. Их, дээд сургуулиудын дотуур байрны хүрэлцээ харилцан адилгүй бөгөөд энэ жилийн оюутны байрны элсэлт, үнэ өртөг ямар байгаа талаар сурвалжиллаа.
2024-08-15