Нийслэлд эзэнгүй 160 гаруй мянган нохой, муур байна
Улаанбаатар хотод эзэнтэй 41 мянга гаруй нохой, 3700 орчим муур байна гэсэн судалгааг Нийслэлийн статистикийн газраас гаргажээ. Харин эзэнгүй 160 гаруй мянган нохой, муур бий гэнэ. Амьтны эрхийг хамгаалах, хариуцлагатай эзэн байхыг уриалж, нийслэлээс өнгөрсөн онд Хан-Уул дүүргийн XIII хороонд “Эзэнгүй нохой, муур түр асран хамгаалах байр”-ыг ашиглалтад оруулсан юм.
1 цаг 24 мин
Хаврын тариалалтад зориулж 130 тэрбум төгрөгийн зээл олгоно
“Атар-IV” тариалангийн тогтвортой хөгжлийн аяны хүрээнд 2026 оны хаврын тариалалтад зориулж Засгийн газраас арилжааны 10 банкаар дамжуулан нийт 130 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл олгохоор болсон. Тэгвэл зээл авахыг хүссэн иргэд, аж ахуйн нэгжүүд нийслэл, аймгийнхаа Хүнс, хөдөө аж ахуйн газраар дамжуулан ХХААХҮЯ-нд хүсэлтээ хүргүүлэхийг санууллаа.
1 цаг 54 мин
Шүгэл үлээгчийг хамгаалах, урамшуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төслийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулсан болон учруулж болзошгүй үйлдлийн талаар мэдээлсэн шүгэл үлээгчийг хамгаалах, дэмжих, тэдгээрийн нууцлал, аюулгүй байдлыг хангах, олон нийтийн хяналтыг бэхжүүлэх зорилтын хүрээнд “Шүгэл үлээгчийг хамгаалах тухай” хуулийн төслийг боловсруулан, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
2 цаг 18 мин
Өнгөрсөн онд ой, хээрийн түймэрт 947 703 га талбай өртжээ
Улсын хэмжээнд он гарснаас хойш ой, хээрийн түймэр долоо дахиа бүртгэгдлээ. Өчигдрийн байдлаар Сэлэнгийн Хүдэр, Ховдын Дөргөн, Сүхбаатарын Эрдэнэцагаан сумын нутагт гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар аймаг, орон нутгийн онцгой байдлын алба хаагчид ажиллаж байв. Хуурайшилтын улирал эхэлсэнтэй холбоотойгоор ахуйн болон ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг Ойн газраас сэрэмжлүүллээ.
2 цаг 54 мин
АН-ын аймаг, дүүргийн намын хорооны дарга нар тодорлоо
АН-ын аймаг, дүүргийн намын хороод уржигдар хуралдаж, даргаа болон ҮБХ-нд илгээх гишүүдээ сонгосон. Зарим намын хорооны санал хураалт үүр цайтал үргэлжилсэн бол заримынх нь дүн өчигдөр ч гараагүй байлаа. Ямартай ч УИХ-ын гишүүдээс нь С.Эрдэнэбат Дархан-Уул, П.Батчимэг Өвөрхангай, Ж.Батсуурь Сүхбаатар, П.Мөнхтулга Архангай аймгийн, О.Амгаланбаатар Баянгол, А.Ганбаатар Баянзүрх, Ц.Баатархүү Чингэлтэй, Х.Болормаа Сүхбаатар, Б.Түвшин Хан-Уул дүүргийн намын хорооны даргаар сонгогджээ. Мөн Г.Цамбагарав Багануур, Н.Гансүх Налайх, Ц.Эрдэмбилэг Багахангай, П.Галиндэв Сонгинохайрханы намын хороог тэргүүлэхээр болсон байна.
3 цаг 24 мин
УБТЗ-аас авсан хөрөнгөө угаасан Ж.Гарьдаас хоёр тэрбум гаруй төгрөг гаргуулна
Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” (УБТЗ) нийгэмлэгийн даргаар ажиллаж байсан Д.Ж-гийн хүү Ж.Гарьдад холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр хянан хэлэлцлээ. Баянгол, Хан-Уул, Сонгинохойрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх түүнд холбогдох хэргийг 2026 оны нэгдүгээр сарын 1-нд хянан хэлэлцээд албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцож өөртөө давуу байдал бий болгосон, мөнгө угаасан гэм буруутайд тооцож, нэг жил зургаан сарын хугацаанд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарласан зорчих эрх хасах ял шийтгэсэн юм. Мөн 1.5 тэрбум төгрөг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн.
3 цаг 54 мин
Нулимсан дундах Афган
Монголын сэтгүүл зүйн “Их хурд” буюу БАЛДОРЖ шагнал жил бүр шилдгүүдээ тодруулдаг байсан 2008-2018 оны хоорон дахь 10 жил бол шинэ үеийн сэтгүүл зүйн хөгжил, шинэчлэл, өөрчлөлт, төлөвшилд томоохон түлхэц өгсөн үсрэнгүй дэвшлийн түүхэн мөчлөг байсныг салбарын мэргэжилтнүүд, судлаачид, багш нар, “гал тогооныхон” маань ил, далд ярьдаг, дурсдаг хэвээр.
4 цаг 54 мин
2.7 их наяд төгрөгийн өртөгтэй трамвай хотын түгжрэлийг шийдэхэд нэмэр болохгүй
Улаанбаатар хотын удирдлагууд ирэх 2-3 жилийн дотор л мега төслүүдээр дамжуулан нийслэлийн хөгжлийг айхавтар хурдасгана гэж амлах боллоо. Толгой эргүүлж, төөрөлдмөөр том том төслийг 2025-2028 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж, Улаанбаатарыг “үлгэрийн хот” болгох юм байх. Нийт 24 төсөл “гараанаас хөдөлсний” 10 гаруйнх нь ажил алдаг оног ч урагшилж л буй.
5 цаг 54 мин
ТОП-20 индекс сүүлийн гурван сарын доод түвшинд хүрлээ
Монголын Хөрөнгийн биржийн ТОП-20 индекс сүүлийн гурван сар гаруйн хугацааны доод түвшиндээ хүрч буурлаа. Энэ оны эхээр жишиг индекс дээд түвшинд хүрч өсөөд байсан ч сүүлийн хоёр сарын хугацаанд унасаар өдгөө оргил цэгээсээ зургаан хувиар буураад буй юм. ТОП-20 индексэд багтдаг компаниудын тавынх нь хувьцааны ханш өсөлттэй байгаа бол бусад нь бүгд “Улаан бүс”-д арилжаалагдаж байна.
6 цаг 24 мин
Ой санамж нь орж, гардаг улсс төррчид
Манай улс төрчдөд өчигдөр ярьснаа өнөөдөр үгүйсгэх нь энгийн л зүйл болжээ. Санаатай худлаа хэлэх нь улс төрд нэг төрлийн тактик, хар пиар мөн. Гэхдээ төрийн өндөр албан тушаал хашиж буй хүний хувьд үүнийг зүгээр л нэг “арга барил” хэмээн үзэж болохгүй. Улс төрчид өндөр ёс зүйтэй байж, үг, үйлдэл бүрээрээ зөв үлгэр үзүүлэх үүрэгтэй. Харамсалтай нь, үүний эсрэг байж, бараг альцхеймер өвчинтэй мэт авирлагсад улам л олширч байна.
6 цаг 54 мин
Гадаадад суралцагчдын тоо найман жилийн өмнөхөөс 70 хувиар өсөв
ЮНЕСКО-гоос гаргадаг боловсролын статистик мэдээллээр гадаадад суралцаж буй монгол оюутны тоо 20 мянга давсан нь 2018-2019 оны түвшнээс 70 шахам хувиар өссөн үзүүлэлт аж. Ялангуяа БНСУ, БНХАУ, Япон, АНУ-ыг чиглэсэн урсгал эрс нэмэгдсэн бөгөөд зөвхөн Өмнөд Солонгост л гэхэд 10 200 орчим монгол оюутан суралцаж байна. Цар тахлын жилүүдэд гадаадад суралцагчдын тоо буурах хандлагатай байсан ч 2022, 2023 оноос эрчимтэй өсөх болжээ.
7 цаг 24 мин
Монгол орны нийт нутгийн 34 хувь нь цастай байна
Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс арав хоног тутамд хийдэг хээрийн цасны хэмжилтийн дүнг танилцуулав. Энэ сарын 20-ны байдлаар Монгол орны нийт нутгийн 34 хувь нь цастай, хайлаагүй байна. Хамгийн их нь Сэлэнгийн Ерөөд 34 см зузаан цастай.
22 цаг 54 мин
Майкл Жорданы “аура” Леброн Жэймсээс илүү байгаа нь нийгмийн сүлжээтэй холбоотой
NBA-ийн түүхэн дэх бүх цаг үеийн хамгийн агуу тоглогч (GOAT) хэн бэ гэх маргаан Майкл Жордан болон Леброн Жэймс нарын эргэн тойронд эцэс төгсгөлгүй үргэлжилдэг. Тэгвэл спортын нэрт шинжээч Колин Коверд энэхүү харьцуулалтад “аура” буюу тамирчны бие хүнээс ялгарах онцгой энерги, хүч нөлөөлдөг талаар сонирхолтой дүгнэлт хийжээ.
23 цаг 24 мин
“Найрамдал зуслан-Таван шар” чиглэлд хоёр шинэ зогсоол нэмлээ
Нийтийн тээврийн бодлогын газраас Х:8 дугаартай “Найрамдал зуслан-Таван шар” чиглэлд автобусны хоёр шинэ зогсоол нэмснээ өчигдөр мэдээллээ. Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, автобусны зогсоол хоорондын зайг ойртуулах, иргэдийн эрэлт, хэрэгцээг хангах үүднээс эл чиглэлд өөрчлөлт оруулж, “Их Монгол өргөө”, “Найрамдлын пост” зогсоолыг төв замын баруун, зүүн талд байгуулжээ.
23 цаг 54 мин
Аминд халтай алба
АНУ-ын Ерөнхийлөгчдөөс дөрөв нь буюу Авраам Линкольн, Жеймс А.Гарфилд, Уильям Маккинли, Жон Ф.Кеннеди нар алуурчны гарт амиа алджээ. Өөр гурван Ерөнхийлөгч нь суманд өртсөн ч амьд үлдсэн байдаг. Теодор Рузвельт, Рональд Рейган нар уужим ухаан, эр зориг, хошин шогийн мэдрэмж бүхнийг үхлийн улаан нүүрэн дээр харуулж арилшгүй мөр үлдээсэн аж. Пенсильвани муж улсын Батлер хотод болсон улс төрийн зорилготой цуглааны үеэр амь насанд нь халдсаны дараа Нууц албаныхан дунд зогсож буй Трампын зураг ихэнх хүнд танил болсон.
Өчигдөр 16 цаг 30 мин