Монгол, Зөвлөлтийн сансрын хамтарсан нислэгийн түүхт 45 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан “Сансрын юм ярья” уулзалтыг сансрын нислэгийн түүх, технологийн хөгжил, өнөөгийн чиг хандлагын талаар олон нийтэд таниулах зорилгоор өчигдөр зохион байгуулав.
Монгол хүн сансарт ниссэнээс хойш одоог хүртэл манай улс сансрын технологийн үндэсний мэргэжилтнүүдээ дэлхийн түвшинд бэлтгэж, 2017 онд “Мазаалай” хиймэл дагуулаа анх хөөргөн, дэлхийн тойрог замд туршсан билээ. Түүнээс хойш хувийн хэвшлүүд сансрын технологийн инженерүүдтэйгээ хамтран нийт 12 хиймэл дагуулыг эх орондоо зохион бүтээж, хөөргөөд буй. Мөн “Тэмүүлэл” нэртэй хиймэл дагуулыг оюутан, залуус зохион бүтээж ерөнхий бэлтгэл ажлаа дуусган одоогоор угсралтын ажилдаа орсон байна. Түүнчлэн гуравдугаар сарын 22-нд “Сансрын хамтын ажиллагаа” сэдэвт сансрын технологийн олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсад зохион байгуулахаар болжээ.
П.Дайриймаа