Парламентын хяналтын чиг үүргийг илүү нээлттэй, оролцоотой болгох хүрээнд “УИХын хяналтад залуус болон иргэний нийгмийн оролцоог бэхжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэг өчигдөр боллоо. Тус арга хэмжээг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ), Британийн Элчин сайдын яам болон Шведийн Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг (SIDA) хамтран зохион байгуулав. Үүгээр Хууль зүйн байнгын хорооны Хүний эрхийн дэд хороо болон иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааны өнөөгийн туршлагыг бататгахыг зорьжээ. Мөн хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавихад төрийн бус байгууллага, залуучуудын оролцоог тогтолцооны түвшинд хэрхэн сайжруулах талаарх байр суурийг нэгтгэхэд чиглэв. Энэ үеэр иргэний нийгмийн оролцоог үр дүнтэй, тогтвортой болгох боломж болон сорилтуудын талаар хэлэлцэж, цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэх арга замын талаар санал солилцсон байна.