Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн даргаар томилогдоод удаагүй байгаа эрхэлсэн комиссар Б.Энхмэндтэй ярилцлаа.
-Авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүнд өртөх боломжийг багасгах чиглэлээр АТГ-аас төрийн байгууллагуудад зөвлөмж хүргүүлдэг. Танайхаас өгсөн зөвлөмжийг хэрхэн хэрэгжүүлснийг яаж дүгнэдэг юм бол?
-АТГ-аас Авлигын эсрэг хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд түүний шалтгаан, нөхцөл, үр дагаврыг арилгах, үйлдлийг таслан зогсоох, төрийн үйлчилгээний хүнд суртал, чирэгдлийг бууруулах, албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, ашиг сонирхлын зөрч лөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр эрх бүхий байгууллагад зөвлөмж хүргүүлж, хэрэгжилтэд нь хяналт тавьдаг. Өөрөөр хэлбэл, тухайн салбар, байгууллагуудын үйл ажиллагаанд иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээлэл, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр тандалт, тусгайлан баталсан удирдамжийн дагуу ажиллах явцад илэрсэн эрсдэлтэй нөхцөл байдлыг арилгах, түүнийг зогсоож, давтан гарахгүй байхад чиглэдэг. Өнгөрсөн онд Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс давхардсан тоогоор 79 байгууллагад 85 зөвлөмж хүргүүлсэн. Энэ нь 2024 онд хүргүүлсэн тоотой харьцуулахад гурав дахин нэмэгдсэн үзүүлэлт. 2024 онд хүргүүлсэн 32 зөвлөмжийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, үр дүнг тооцон, зөрчил дутагдал давтан гаргахаас сэргийлэх чиглэлээр тухайн салбар, байгууллагуудын холбогдох удирдах албан тушаалтанд зөвлөгөө, мэдээлэл өгч, хамтран ажилласан байна. Цаашид ч АТГ-аас төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд авлигын гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүнд суртал, чирэгдэл, шат дамжлагыг бууруулах, ил тод, нээлттэй байдлыг хангах чиглэлээр тасралтгүй зөвлөмж хүргүүлэн, үр дүнг тооцон ажилласаар байх юм.
-Авлига үүсгэх боломж бүрдүүлсэн тушаал, шийдвэр, журам, дүрмийг хянаж хүчингүй болгуулах санал боловсруулж эрх бүхий байгууллагад оруулах, ёс зүйн дүрмийн төсөлд танайх санал өгөх эрхтэй. Энэ чиглэлээр ямар ажил хийв?
-Тийм ээ. Авлигын эсрэг хуулийн 18.4.2-т зааснаар “авлига гарч болох нөхцөл боломж бүрдүүлсэн гэж үзвэл төрийн байгууллага, албан тушаалтны гаргасан тушаал, шийдвэр, журам, дүрмийг хянаж хүчингүй болгуулах санал боловсруулж эрх бүхий байгууллагад оруулах” бүрэн эрхийг олгосон байдаг. Мөн хуулийн 6.7-д “Төрийн байгууллага, албан тушаалтанд авлига гарах нөхцөл боломж бүрдүүлсэн гэж үзсэн тушаал, шийдвэр, журам, дүрмийг Авлигатай тэмцэх газраас өгсөн саналын дагуу дахин хянаж хүчингүй болгох буюу өөрчилнө” гэж үүрэг болгосон зохицуулалттай.
Төрийн байгууллага, албан тушаалтны батлан мөрдүүлсэн дүрэм, журам, тушаал, шийдвэрийг хянан үзэж, авлига, ашиг сонирхлын зөрчил, гэмт хэрэг үүсгэх нөхцөл боломж бүрдүүлсэн, зохиомлоор хүнд суртал, шат дамжлага бий болгосон, үндэслэлгүй төлбөр хураамж тог тоосон, хуулиар олгосон эрх хэмжээг хэтрүүлсэн, ойлгомжгүй, хоёрдмол утга санаа агуулсан үйл ажиллагааны зохицуулалтаас үүдэлтэйгээр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад чирэгдэл учруулсан гэж үзвэл уг шийдвэрийг хүчингүй болгуулах, өөрчлүүлэх санал боловсруулан хүргүүлсээр байна. Өнгөрсөн хугацаанд буюу 20082025 онд манай байгууллагаас 247 шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, хүчингүй болгуулах арга хэмжээ авсан. Сүүлийн нэг жилд л гэхэд АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс нийт 17 салбарт холбогдох 257 шийдвэр, дүрэм, журмыг хянаж, төрийн байгууллага, албан тушаалтны 101 шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгосон. Мөн зургаан шийдвэрийг хэсэгчлэн хүчингүй болгуулаад байгаа. Энэ нь өмнөх онтой харьцуулахад гурав дахин өссөн үзүүлэлт төдийгүй хэлтсийн ажилтнуудын ачаалал ч тэр хэмжээгээр их байв. Цаашид бид энэ чиглэлд технологийн оновчтой шийдэл хайж эхэлсэн.
-2025 онд хянасан 257 шийдвэрийн дийлэнх нь аль салбарт хамаарч байна вэ?
-Энэ 257 шийдвэрийн 35 хувь нь төсөв, санхүүтэй холбоотой. 19 хувь нь нутгийн захиргааны үйл ажиллагаа, 6.2 нь эрүүл мэнд, 5.8 нь соёл, 10.8 нь зам тээвэр болон эрчим хүчний салбарт холбогдох шийдвэрүүд байлаа. Авлигын эсрэг хуулийн 6.1.9-д зааснаар төрийн байгууллага тухайн салбарын албан хаагчийн ёс зүйн дүрмийг батлан гаргахын өмнө АТГ-аас санал авах үүрэгтэй. Энэ хүрээнд 2007-2025 онд нийт 160 ёс зүйн дүрэмд санал өгсөн байна.
-АТГ-аас Засгийн газрын тусгай сангуудын үйл ажиллагаанд авлигын эрсдэлийн үнэлгээ хийж байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгч болох уу?
-УИХ-ын 2024 оны 46 дугаар тогтоолоор баталсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-нд Засгийн газрын тусгай сангуудын үйл ажиллагааг олон улсын сангийн удирдлагын жишигт нийцүүлж шилэн болгох, эрсдэлийн үнэлгээг тодорхой хугацаанд давтамжтай хийж, аудитын үр дүнгээр нийтийн сонсгол зохион байгуулахаар тусгасан. Энэ хүрээнд 2024 онд Эрүүл мэндийг дэмжих, 2025 онд Нийгмийн халамжийн болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд авлигын эрсдэлийн үнэлгээ хийх ажлыг зохион байгууллаа.
Авлигын эрсдэлийн үнэлгээний үр дүн тийм ч таатай гарсангүй. Үнэлгээний гол зорилго бол тусгай сангийн үйл ажиллагааг удирдах, зохицуулалт хийх, тайлагнах, мэдээлэх, хөрөнгийг захиран зарцуулах явцад авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн, үүсгэж болзош гүй шалтгаан, нөхцөлийг судалснаар эрсдэлийг илрүүлэн тодорхойлж, түүнийг бууруулах, арилгах үйл ажиллагааг төлөвлөн зохион байгуулахад чиглэдэг. Өөрөөр хэлбэл, авлигын эрсдэлийг тодорхойлохдоо сангийн удирдлага зохион байгуулалт, үйл ажиллагаа, шийдвэр гаргах үйл явц, төсөв, санхүү, сангийн хөрөнгийн захиран зарцуулалт, үр дүн, мэдээллийн хүртээмж, ил тод байдал, хариуцлагын механизм, ёс зүй, хууль, журмын хэрэгжилт, шударга байдал, өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авах тогтолцоо, шийдвэрлэлт, авлигын эсрэг удирдлагын хүсэл эрмэлзэл зэрэг чиглэл, үйл ажиллагааг сонгож, тус бүрд нь оноо өгч, нийт онооны дундаж үзүүлэлтээр эрсдэлийн түвшнийг тодорхойлдог. Авлигын эрсдэлийн үнэлгээгээр дээрх сангууд 20.8-21.2 оноотой буюу маш өндөр эрсдэлтэй гэж гарсан. Энэ нь дээрх сангуудын үйл ажиллагаанд эрсдэлийн улаан гэрэл ассан гэж үзэж болохоор байгаа юм. Ер нь авлига, ашиг сонирхлын зөрчилгүй, хүнд сурталгүй төрийн үйлчилгээг үзүүлэхэд тухайн байгууллагын удирдлагын авлигатай тэмцэх хүсэл, эрмэлзэл, манлайлал нэн чухал. Үүнийг авлигын эрсдэлийн үнэлгээний үндсэн үзүүлэлт болгон хэмжихээр эрсдэлийн үнэлгээний аргачлалд тусгасан байдаг. Авлигын эрсдэл үүсгэж байгаа суурь шалтгаан нөхцөл нь Засгийн газрын тусгай сан хариуцсан төрийн захиргааны байгууллагын хүний нөөц, ажил үүргийн хуваарилалт, албан хаагчдын удирдлагадаа итгэх итгэл сул, үйл ажиллагааны нээлттэй бус байдал, дотоод хяналтын тогтолцоо хангалтгүй, хөндлөнгийн аудит болон хяналт, шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах чиглэлээр тодорхой арга хэмжээ авдаггүй зэрэг нь нөлөөлж байна. Авлигын эрсдэлийн үнэлгээний үр дүнд тулгуурлан АТГ-аас Эрүүл мэндийг дэмжих сантай холбоотойгоор Эрүүл мэндийн сайдад ес, Нийгмийн халамжийн болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сантай холбоотой 18 асуудал бүхий зөвлөмжийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хам гааллын сайдад хүргүүллээ. Манай хэлтсийнхэн зөвлөмжийн хэрэгжилтийг хангуулахаар ажиллаж байна.
-Танай хэлтсийнхэн үйл ажиллагаандаа мэдээлэл, харилцаа холбооны дэвшилтэт технологи, цахим платформ нэвтрүүлж байгаа гэсэн. Юуг шинээр нэвтрүүлж байгаа юм бол?
-Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд мэдээлэл, харилцаа холбооны дэвшилтэт технологи, цахим платформ, AI технологи нэвтрүүлэхээр бид урьд чилсан байдлаар олон улсын авлигатай тэмцэх байгууллагуудын ашигладаг цахим сургалтын систем, дүрэм, журмыг хиймэл оюун ухааныг ашиглан дүн шинжилгээ хийх зэрэг асуудлыг судлан туршиж байна. Цахим сургалтын платформыг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр иргэн, төрийн албан хаагчид дуртай үедээ, хүссэн газраасаа цахим систем ашиглан сургалтад хамрагдах боломжтой. Мөн тухайн сэдвийг судалж дуусаад сертификатаа цахимаар авах боломжийг бүрдүүлэх бөгөөд сургалтын агуулга, сэдвийг зорилтот бүлгийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэх, тогтмол шинэчилж, сайжруулахад ч анхаарч байна. Мөн Авлигын эсрэг хуульд заасны дагуу авлига гарч болох нөхцөл боломж бүрдүүлсэн гэж үзвэл төрийн байгууллага, албан тушаалтны гаргасан тушаал, шийдвэр, журам, дүрмийг хянаж, хүчингүй болгуулах санал боловсруулан эрх бүхий байгууллагад хүргүүлэх бүрэн эрхийг хэрэгжүүлдэг. Үүнтэй уялдуулан төрийн байгууллагуудаас гаргасан тушаал, шийдвэр, дүрэм, журмыг хянах үйл ажиллагаанд “Хиймэл оюун ухаанд суурилсан комплаенсын удирдлагын платформ”-ыг туршиж байна. Тус системийг нэвтрүүлснээр хууль, эрх зүйн зохицуулалтыг холбогдох журам, дүрэм, заавартай нийцэж байгаа, эсэхийг хянахад хүний шууд оролцоо, нөлөөллийг багасган, тодорхой хэмжээний цаг хугацааг хэмнэх давуу талтай.
-Шударга байдлын үнэлгээгээр хамгийн бага оноо авсан төрийн байгууллагууд руу чиглэсэн ямар ажил, арга хэмжээ авч байна вэ. Нөхцөл байдал сайжирч байгаа юу?
-АТГ-аас салбарын эрсдэлийг оновчтой тодорхойлж, түүнд чиглэсэн арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж ирсэн. Үүний нэг нь АТГаас жил бүр хийж ирсэн “Шударга байдлын үнэлгээ” юм. Энэ үнэлгээгээр хамгийн бага оноо авсан яам, агентлаг, нутгийн захиргааны байгууллагад авлигын эрсдэлийг бууруулах тусгайлсан төлөвлөгөө хэрэгжүүлэн ажилладаг.
Сүүлийн хоёр жилийн тохиолдлыг энд дурдъя. Нэгдүгээрт, “Шударга байдлын 2023 оны үнэлгээ”-гээр хамгийн бага оноо авсан Нийгмийн даатгалын, Гаалийн, Иргэний нисэхийн ерөнхий газар, Биеийн тамир, спортын улсын хороо, Завхан, Хэнтий, Төв, Ховд, Увс аймаг болон Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын холбогдох албан тушаалтнуудтай шударга байдлын үнэлгээг сайжруулах чиглэлээр зохион байгуулах арга хэмжээний талаар мэдээлэл, арга зүйн зөвлөгөө өгсөн юм.
Ингэснээр 2024 онд найман байгууллагын үнэлгээ 0.8-8 оноогоор өссөн эерэг дүн гарсан. Хоёрт,“Шударга байдлын 2024 оны үнэлгээ”ний үр дүнгээр хамгийн бага үнэлгээ авсан Боловсрол, шинжлэх ухааны, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Цаг уур, орчны шинжилгээний газар, Үндэсний геологийн алба, Баянхонгор, Дорнод, Завхан, Ховд, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллагын удирдлага, холбогдох албан тушаалтанд шударга байдлын үнэлгээг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээнийтусгайлсантөлөвлөгөөг гаргаж, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хэрэгжилтэд хяналт тавьснаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал газрын тосны газар, Цаг уур, орчны шинжилгээний газар, Үндэсний геологийн алба, Баянхонгор, Дорнод, Завхан, Ховд, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын оноо тус тус өссөн. Энэ жилийн тухайд “Шударга байдлын 2025 оны үнэлгээ”-ний үр дүнгээр хамгийн бага оноо авсан Боловсролын, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн, Эрүүл мэндийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газар, Баян-Өлгий, Ховд, Дархан-Уул, Архангай, Баянхонгор, Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газарт тусгайлсан төлөвлөгөө хэрэгжүүлнэ.
-Амьдралын хэв маяг, үзэл бодол, үнэт зүйлс, үндэсний зан заншил, соёлд тулгуурлан соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулж, үр нөлөөг нэмэгдүүлэхээр зорьж байгаа гэсэн. Тухайлбал, ямар ажил хийхээр төлөвлөв?
-Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 9.1.3 дахь хэсэгт “Амьдралын хэв маяг, үзэл бодол, үнэт зүйлс, соёлд тулгуурлан соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулж, үр нөлөөг нэмэгдүүлнэ” гэж заасан байдаг. Энэ чиглэлээр манай хэлтэс төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, иргэд, олон нийтэд чиглэсэн авлигын хор хөнөөлийг сурталчлан таниулах, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүү лэх, шударга ёсны суурь төлөвшлийг нь улам хөгжүүлэх, боловсрол, мэдлэг хандлага шинээр олгох ажлыг хүүхэд, гэр бүлийн оролцоотойгоор цэцэрлэг, сургуулийн орчинд өрнүүлж, олон олон зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг тасралтгүй зохион байгуулж ирсэн.
Тухайлбал, 2025 онд олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан 7300 гаруй хүүхэд, багачуудад “Шударга байх хамгийн гоё”, нийслэлийн ерөнхий боловсролын ахлах ангийн 300 сурагчийг оролцуулсан “Төрийн алба-Бидний ирээдүй, Өнөөдрийг маргаашийн бахархал болгоё”, гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын үйлчилгээг нэг дороос шуурхай, хүртээмжтэй хүргэх ажлыг 7788 иргэнд танилцуулсан соён гэгээрүүлэх өдөрлөг, хуулийн чиглэлээр суралцдаг 96 оюутан, судлаачийн дунд “Mock Trial-2025” эрүүгийн хэргийн шүүхийн мэтгэлцээн, нийслэлийн ерөнхий боловсролын 1, 12, 24, 40, 84 дүгээр сургуулийн“Шударга ёсныклуб”-ийн9-12дугаар ангийн идэвхтэн 50 сурагчид шударга ёсны хандлага төлөвшүүлэх сургалт, өсвөр үеийн 150 сурагчийг хамруулсан “Шударга ёс миний гоёо” сэдэвт рийл бичлэгийн уралдаан зэргийг зохион байгуулж, дүгнэсэн. Эдгээр соён гэгээрүүлэх өдөрлөг, арга хэмжээ нь эцэг эхчүүдийн хамтын үйл ажиллагаа оролцоонд тулгуурласан, тэдний сонирхолд нийцсэн, бүтээлч байдлыг өрнүүлсэн нь шударга ба шударга бус зүйлийн талаар хүүхдүүддээ тайлбарлан ойлгуулж, ярилцах боломжийг олгосон, хүүхдийн шударга ёсны суурь төлөвшлийг хөгжүүлсэн, оюутан, залуучуудын авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдлэгийг нэмэгдүүлж, тэдэнд авлигыг үл тэвчих ёс суртахуун төлөвшүүлсэн, өсвөр үеийнхний зөв харилцаа хандлага, багаар ажиллах, өөртөө итгэлтэй, шударга, хариуцлагатай байх чадварыг нэмэгдүүлсэн, аливаа зүйлд сэтгэлээсээ хандах, сурах хөгжих тэмүүлэлтэй болох сэдлийг төрүүлсэн, шинэлэг, үр дүнтэй арга хэмжээ болж чадсан юм.
АТГ-аас авлигын хор хөнөөл, шударга бус үйлдлийн үр дагаврыг ойлгуулах зорилгоор хүүхдийн нас сэтгэхүйн онцлог, сонирхолд нийцсэн, тэдний шударга ёсны талаарх мэдлэг боловсролыг дээшлүүлэх, нийгэмд ёс суртахууны эерэг хандлагыг түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий богино хэмжээний кино контент, жүжиг бүтээн, соён гэгээрүүлэх нөлөөллийн арга хэмжээг тогтмол авч хэрэгжүүлдэг. Тухайлбал, бага насны хүүхэд, багачуудад зориулан, ардын үлгэр домгийн баатруудаар амилуулан, орчин цагийн хүүхдүүд шударга үнэний талд баттай зогсож, зөв зүйл зөв сайханд хүргэж байгаа үлгэр жишээг өгүүлсэн, “Хаалган хадны нууц” хүүхдийн жүжиг бүтээсэн. Мөн өсвөр насныхан, залуучуудын гэр бүл, нийгмийн орчин, сургууль, найз нөхдийн хүрээнд болж буй шударга болон шударга бус зүйлийн тухай өгүүлсэн, нэг үзэгдэл нь 6-8 минутын таван цуврал“12ш”киноконтентхамтранбүтээжолны хүртээл болгосон. Цаашид АТГ-аас зорилтот бүлэгт зориулсан шударга ёсны боловсрол олгох, шударга байдлыг нэмэгдүүлэх, авлигын хор уршгийг ухуулан таниулахад чиглэсэн соён гэгээрүүлэх өдөрлөг, арга хэмжээг өргөн хүрээнд тасралтгүй, шинэлэг байдлаар зохион байгуулахаар төлөвлөөд байна.