
Хятадын эрх баригчид бензин болон дизель түлшний дотоодын жижиглэнгийн үнийг нэмэгдүүлснээ мэдэгдэв. Энэ тухай БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооны вэбсайт дээр нийтлэгджээ.
Нэг тонн бензиний үнэ 3-р сарын 24-нөөс эхлэн 1160 юань, дизель түлшний үнэ 1115 юань нэмэгдэх болно. Бүс нутгуудаас шалтгаалах зохих тохируулгын дараа нэг тонн бензиний үнэ 10415-10855 юанийн хооронд, харин дизель түлшний үнэ 9460-9800 юань хооронд байх нь.
Хэрэв дэлхийн зах зээл дээх газрын тосны үнийн өөрчлөлт дотоодын зах зээл дээрх нэг тонн шатахууныг 50 юаниас дээш өсгөх эсвэл бууруулахад хүргэж, энэ байдал нь 10 ажлын өдөр үргэлжилбэл Хятадын шатахууны үнийн төрийн зохицуулалтын бодлогын дагуу түлшний үнэнд өөрчлөлт хийдэг . Засгийн газрын татаасаас шалтгаалан Хятад даяар бензин, дизель түлшний үнэ харилцан адилгүй байдаг. Хамгийн өндөр үнэ нь уламжлал ёсоор Чэнду хотод, хамгийн бага нь Шинжаан Уйгарын өөртөө засах оронд байдаг.