Үндсэн хуулийн 39.4-т “Засгийн газрын гишүүнийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн УИХ-д тангараг өргөнө” хэмээн заасан байдаг. Г.Занданшатарын танхимаас Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Боловсролын сайд П.Наранбаяр нар чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Тиймээс Ерөнхий сайд шийдвэрээ гаргаж, тэднийг чөлөөлөн, орны сайд нарыг томилохоор болжээ. Ингэхдээ МАН-ынхан Боловсролын сайдын квотыг авч, Эрчим хүчнийхийг ХҮН намд оноохоор тохиролцсон аж. Үүний дагуу ХҮН намын дарга Т.Доржханд УИХ-ын гишүүн Б.Найдалаа, Ц.Ганзориг нарыг нэр дэвшүүлснээс Ерөнхий сайд эхнийхийг нь “сонгосон” юм байна. Боловсролын сайдад, олон сарын өмнөөс ярьсан ёсоор УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг томилохоор болов. Ерөнхий сайд энэ тухай шийдвэрээ Ерөнхийлөгчтэй зөвшилцөөд, өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганд танилцуулж, сайд нар тангараг өргөх нь.
С.Уул