АНУ-ын Төрийн департамент виз мэдүүлэгчдээс барьцаа хөрөнгө шаардах "Визийн бонд" хөтөлбөрт хамруулсан орнуудын жагсаалтдаа шинээр 12 улс нэмжээ. Уг жагсаалын дунд Монгол Улс багтсан байна. Жагсаалтад багтсан орнуудын иргэд АНУ-д зорчих виз мэдүүлэхдээ 15 мянган ам.доллар хүртэлх дүнтэй барьцаа байршуулах юм. Тиймээс 2026 оны IV сарын 2-ноос эхлэн АНУ-ын B1/B2 ангиллын визийн бүх шаардлагыг хангаж буй Монгол Улсын иргэд виз олгогдохоос өмнө консулын зааврын дагуу барьцаа байршуулсан байх ёстой болж байна.