Засгийн газраас 2026 оныг Боловсролыг дэмжих жил болгон зарласан. Үүний хүрээнд Монгол Улсын боловсролын их сургууль (МУБИС)-аас энэ хичээлийн жилийг Багш бэлтгэх хөтөлбөрийн шинэчлэл, чанарын жил болгох зорилт дэвшүүлэн, 30 багц ажлыг төлөвлөн хэрэгжүүлж эхэлжээ. Үүнээс хамгийн чухал, суурь шинэчлэл нь багш бэлтгэх хөтөлбөрийг бүрэн шинэчлэх юм байна. Тодруулбал, тус сургуулийн Багшийн сургууль, Сургуулийн өмнөх боловсролын сургууль хамтран “Сургуулийн өмнөх болон бага боловсролын багш бэлтгэх хөтөлбөрийн шинэчлэл” үндэсний хэлэлцүүлгийг өнгөрсөн баасан гарагт зохион байгуулав.
Хэлэлцүүлэг, МУБИС-ийн захирал, профессор Ж.Батбаатар болон Боловсролын яам, харьяа байгууллагын төлөөлөл, иргэний ниймгийн төрийн бус байгууллагынхан, багш бэлтгэдэг бусад их, дээд сургуулийн удирдлага, эрдэмтэд оролцож, санал солилцсон байна. Ташрамд, энэ хичээлийн жилд улсын хэмжээнд ерөнхий боловсролын 900 сургуульд 819 мянга гаруй хүүхэд суралцаж байна. Бага, дунд боловсролын салбарт 69 422 мэргэжилтэн ажиллаж байгаагийн 61.7 хувь нь үндсэн багш аж.
Ч.Цэлмэг