Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутагт саяхан барьж, ашиглалтад оруулахаар бэлтгэж байсан сүүний үйлдвэрт өчигдөр 15.00 цагийн үед гал гарлаа. АПУ ХК-ийн сүүний үйлдвэрийн сэндвичин барилгын ажил дуусах дөхөж байсан агаад ажилчид гагнуур хийж байхдаа аюулгүй байдлын дүрэм, журмаа зөрчсөнөөс гал алдсан байж болзошгүйг эх сурвалжууд мэдээлэв. Галыг унтраахаар Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн харьяа гал унтраах, аврах 14, Чингэлтэй дүүргийн 10 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, тархалтыг богино хугацаанд зогсоосон юм.
Г.ОРЧЛОН