“Атар-IV” тариалангийн тогтвортой хөгжлийн аяны хүрээнд 2026 оны хаврын тариалалтад зориулж Засгийн газраас арилжааны 10 банкаар дамжуулан нийт 130 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл олгохоор болсон. Тэгвэл зээл авахыг хүссэн иргэд, аж ахуйн нэгжүүд нийслэл, аймгийнхаа Хүнс, хөдөө аж ахуйн газраар дамжуулан ХХААХҮЯ-нд хүсэлтээ хүргүүлэхийг санууллаа. Мөн www.plant.mofa.gov.mn цахим системд бүртгүүлж, баталгаажуулах юм байна. Эргэлтийн хөрөнгийн зээлийн хугацаа 24 сар, нийт 16-17 хувийн хүүтэй боловч иргэд, аж ахуйн нэгжүүдэд 6-7 хувьтайгаар зээлэх юм байна. Мөн үндсэн төлбөрөөс зургаа хүртэлх сар чөлөөлнө. Нийт зээлийн 90 тэрбум хүртэлхийг нь үр тариа, тос, тэжээлийн таримлын үйлдвэрлэл эрхлэгчдэд, 25 хүртэлхийг нь төмс, хүнсний ногооны тариаланчдад олгох аж. Харин хүлэмж, мөөг, жимс, жимсгэнийн аж ахуй эрхлэгчдэд үлдсэнийг нь өгөхөөр төлөвлөжээ.
С.ЦЭРЭН