АН-ын дотоод сонгууль, Үндэсний бодлогын хорооны (ҮБХ) сонгуульд нэр дэвшигчдийн бүртгэлийн явцын талаар тус намын төв байгууллагын сонгуулийг зохион байгуулах дэд зөвлөлийн дарга О.Баасанхүү өчигдөр мэдээлэл хийв. ҮБХ-ны 378 гишүүнд нэр дэвших бүртгэлийг энэ сарын 17-19-нд хийж буй аж. Ингэхдээ 39 наснаас дээш, доош эмэгтэй, эрэгтэй хүйсээр ангилж бүртгэсэн гэнэ. Эхний өдөр нийт 328 хүн бүртгүүлсний дотор 39-өөс доош насны эмэгтэй 20, эрэгтэй 26 хүн байгаа юм билээ. Гурван өдөрт нийт 1000 орчим горилогч тодорно хэмээн тооцож буйг тэрбээр мэдэгдсэн. Мөн ҮБХ-ны гишүүнд өрсөлдөхийн тулд нэг хүн зургаан сая төгрөгийн хандив намдаа өгөх нь. Уг мөнгийг заавал өөрийн хувь данснаас шилжүүлнэ, найз нөхөд нь өмнөөс нь хийсэн байж болохгүй гэдгийг бас сануулсан. АН-ын дотоод сонгууль ҮБХ-ноос гадна Хяналтын хорооны гишүүд, Их хурлын төлөөлөгч, аймаг, дүүргийн намын хорооны гишүү дийг сонгох хүрээнд өрнөж байгаа. Шат шатны сонгуулийг зохион байгуулах тусдаа зөвлөл эл намд ажиллаж буй юм. ҮБХ-ны сонгууль тойрсон маргаан гараагүй. Харин аймаг, дүүргийн намын төлөөлөгч дийг сонгох шатанд зарим газар маргаан гарсан, зохицуулж байгаа гэлээ.
С.Уул