Зам, тээврийн салбарын хэмжээнд 2026 оны нэгдүгээр сараас энэ сарын эхний гурван долоо хоногийн хугацаанд 44 сая зорчигч тээвэрлэсэн нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 23.4 хувиар өссөн дүн болжээ. Тодруулбал, авто тээврээр 43.2 сая зорчигч тээвэрлэсэн аж. Харин онгоцоор 482 700, төмөр замаар 313 000 зорчигч тээвэрлэсэн бөгөөд агаарын тээврээр үйлчлүүлэгчдийн тоо төмөр замаар явсан хүмүүсийнхээс 35 хувиар илүү гарчээ. Үүнээс гадна дээрх хугацаанд өссөн дүнгээр нийт 38.4 сая тонн ачаа тээвэрлэсэн нь 2025 оны мөн үеийнхээс 48.3 нэмэгдсэн үзүүлэлт болжээ. Ачаанаас 24.9 сая тонныг нь автомашинаар, 13.5 саяыг нь төмөр замаар зөөсөн аж. Агаарын тээврээр 1.8 мянган тонн бараа, бүтээгдэхүүн зөөсөн нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 1.5 хувиар нэмэгдсэн дүн болсныг Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.
С.ДУЛАМ