Төрийг хохиролгүй болгох, зориуд “үнэгүйдүүлсэн”, царцаасан хөрөнгүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор Ажлын хэсэг байгуулснаас хойш хагас жилийн хугацаа өнгөрчээ.
Энэ хугацаанд Ажлын хэсгийн үр дүнд 120 тэрбум төгрөгийн хохирол барагдуулсан сайн мэдээтэй хэдий ч нийт авлагын хэмжээтэй харьцуулахад хангалтгүй гэж Ерөнхий сайд Г.Занданшатар үзэж байна.
Тиймээс авлигын замаар олж авсан хөрөнгийг хураах тухай өмнөх Засгийн газрын үед өргөн барьсан хуулийн төслийг УИХ-аар яаралтай горимоор хэлэлцүүлэхээр хандах,
Өр төлбөрт тооцож авсан обьектуудад зах зээлийн үнэлгээ хийх, хохирол барагдуулах, худалдан борлуулах тогтолцоог шинэчлэх хуулийн төсөл боловсруулж, ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ажлын хэсэгт даалгалаа.