Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны салбарын ажлуудын хэрэгжилт, тулгамдсан асуудлуудаа өчигдөр хэлэлцлээ. Үүгээр төрийн албанд ажиллаж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бодлогоор дэмжих, тэдний идэвхтэй оролцоог хангах, ажиллах нөхцөл боломжийг нь сайжруулахад онцгойлон анхаарахаа мэдээлэв. Түүнчлэн Ашигт малтмал, газрын тосны газраас сонгон шалгаруулалтын талбайг зарлан шалгаруулдаг үйл ажиллагааг ил тод, алдаа мадаггүй зохион байгуулахыг анхаарах, ялангуяа газрын тосны талбайг үе шаттайгаар зарлан, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах тодорхой, үр дүнтэй арга хэмжээг хэрэгжүүлэхийг сануулсан байна. Мөн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, хуулийн төслийг боловсруулан, өргөн мэдүүлэхэд онцгой анхаарч ажиллахыг мэргэжилтнүүд, холбогдох газрын албан хаагчдад АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв санууллаа.
С.Дулам