Улсын хэмжээнд он гарснаас хойш ой, хээрийн түймэр долоо дахиа бүртгэгдлээ. Өчигдрийн байдлаар Сэлэнгийн Хүдэр, Ховдын Дөргөн, Сүхбаатарын Эрдэнэцагаан сумын нутагт гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар аймаг, орон нутгийн онцгой байдлын алба хаагчид ажиллаж байв. Хуурайшилтын улирал эхэлсэнтэй холбоотойгоор ахуйн болон ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг Ойн газраас сэрэмжлүүллээ. Тус газрынхан өнгөрсөн онд улсын хэмжээн дэх ой, хээрийн түймэрт өртсөн талбайн болон хохирлын хэмжээг тооцон гаргажээ. Нийт 15 аймгийн 84 сум, нийслэлийн гурван дүүрэгт 273 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн нь 2024 онтой харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлт гэнэ. Урьдчилсан дүнгээр ойн 77 250, хээрийн 870 453, нийт 947 703 га талбай гал түймэрт өртсөн байна. Түймрийн улмаас 370 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Иймд иргэдийг ил задгай гал гаргахгүй, хог шатаахгүй, тамхи, чүдэнзний галыг бүрэн унтраахыг албаныхан анхааруулсан.
О.Оргилох